Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн анхааралд

PDFХэвлэхИ-мэйл

Сургалтанд урих тухай

Монгол улсын хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төв, МҮХАҮТанхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл хамтран 2015 онд шинэчлэгдэн батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн хөдөлмөрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт уулзалт зохион байгуулах гэж байна.

Өнөөдрийн байдлаар шинэчлэгдэн батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-уудын хэрэгжилт хангалтгүй байгаагийн дээр мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэр, ажлын байран дээрх осол гэмтлийн тоо нэмэгдсээр байгаа учраас хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудалд төрийн захиргаа, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэдгээрийн ажилтан албан хаагчдын анхаарлыг хандуулах, төр, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Иймд та бүхнийг Хавсралтаар хүргүүлж буй урьдчилсан хөтөлбөртэй танилцаад доорх хаягаар 2016 оны 1 сарын 28-аас өмнө урьдчилан бүртгүүлж идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих:

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Ариунсанаа
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: +976-11-313411, 99022595

Attachments:
Download this file (Hutulbur.pdf)Хөтөлбөр[Формат:pdf]92 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865