КАРЕК-ын гишүүн орнуудад болох арга хэмжээний танилцуулга

PDFХэвлэхИ-мэйл

1. ЕВРО-АЗИЙН Төмөр замын олон улсын үзэсгэлэн 2016

ЕВРО-АЗИЙН төмөр зам 2016 олон улсын үзэсгэлэн 2016 оны 3 сарын 3-5 ны өдрүүдэд Турк улсын Истамбул хотноо 6 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь “Цорын ганц” гэсэн уриан дор явагдах бөгөөд төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүн эд ангийн дэлхийн гуравдагч том үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм. Өмнөх жилүүдийн үзэсгэлэнд Герман, Иран, Франц, Итали болон Чех улсууд өндөр ач холбогдол өгч, олон тооны талбайг авч бүтээгдэхүүнээ танилцуулж байсан билээ.

2011 оноос хойш тус үзэсгэлэн нь Туркийн тээвэр, далайн асуудал эрхэлсэн яамны дэмжлэг дээр зохион байгуулагдах болсноороо албан ёсны нэр хүндтэй олон улсын арга хэмжээ болсон юм. Үзэсгэлэнгийн үеэр сэдэвчилсэн хурал, зөвлөгөөн, семинарууд болж оролцогч талууд шинэ мэдлэг мэдээлэл, техникийн чадвар, туршлагуудаа солилцдог юм.

2. “Евро-Азийн хоорондох гүүр: Холимог тээвэрлэлт 2016” Олон улсын II форум

Өнөө үед Азиас Европ хүртэлх холимог тээврийн ач холбогдлыг үнэлэхэд нэлээд хүндрэлтэй байна. Хятадын геополитик болон эдийн засгийн арга хэмжээнүүд нь Европ руу чиглэсэн тээврийн шинэ коридорыг бий болгож байгаа нь цаагуураа транзит улс орнуудын дэд бүтцийн салбарын хөгжил, тээврийн төрлүүдийн өрсөлдөөн, далайн тээврийн төлбөр хураамж зэрэгт голлон нөлөөлөх өргөн цар хүрээг хамарч байна.

Энэ ч утгаараа 2016 оны 5 сарын 11-13 ны өдрүүдэд Туркийн Истамбул хотноо зохион байгуулагдах “Евро-Азийн хоорондох гүүр: Холимог тээвэрлэлт 2016” Олон улсын II форум нь логистикийн зах зээлийн мэргэжилтнүүдэд евроазийн бүс нутгийн тээврийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, түүнд нөлөөлж буй улс төр, эдийн засгийн бодит байдлыг үнэлэх, дүгнэх боломжийг олгож байгаа юм. 

Форумын хүрээнд хөндөгдөх гол асуудлуудыг дурдвал:

  • Европын холимог тээвэрлэлт

  • Европын далайн боомтууд

  • 3 PL Логистикийн системийн үр ашигтай зохион байгуулалт

  • Усан замын тээвэрлэлт

  • Чингэлэгийн тээвэр буюу контейнарын тээвэрлэлтийн чиг хандлага

  • Холимог тээврийн гол цөм болох Туркийн логистик загвар

  • Ази болон Ойрхи Дорнодоос гарч буй ачаа тээвэрлэлт: гол чиглэлүүд, транзит улс орнуудын чадавхи: Шинэ арга замууд

  • Тээврийн сүлжээг бий болгох шинэ чиглэлүүд зэрэг болно

Тус форумд төмөр замын байгууллагууд, далайн боомт болон терминалын операторууд, авто замын тээвэрлэгчид, тээвэр зууч, логистикийн компаниуд , чингэлэгийн шугаман тээвэрлэгчид, усан онгоц болон ачаа эзэмшигч компаниуд мөн хөрөнгө оруулагч байгууллагууд оролцох боломжтой юм.
Форумын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://viva-consult.com.ua/en/ сайтаас авах ба оролцохыг хүсвэл  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэйл хаягаар холбогдох боломжтой юм байна.

3. “Ачаа тээвэрлэлт:Казакстан 2016” олон улсын форум

Сүүлийн жилүүдэд Казакстан улс Евро-Азийн хооронд холбогч гүүр буюу тэргүүлэгч байр суурьтай транзит улс болоод байна. Өнөөдрийн байдлаар Казакстан улс нь Төв Азийн бүс нутгийн хамгийн том бизнесийн болоод логистикийн гол төв хэмээн нэрлэгдэж байна. Томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг тээврийн дэд бүтцийн салбарт төвлөрүүлж транзит замуудыг хөгжүүлж байна.

“Ачаа тээвэрлэлт:Казакстан 2016” олон улсын форум нь Казакстан болон Төв азийн хил дамнасан тээврийн зах зээлийн гол асуудлуудыг хөндөхөд чиглэгдэж байгаа бөгөөд Алмата хотноо 2016 оны 6 сарын 9-10 ны өдрүүдэд болох юм.

Форумын үеэр хэлэлцэгдэх асуудлууд:

  • Казакстаны тээврийн дэд бүтцийн хөгжил: Шинэ чиглэлүүд болон шинэ үйлчилгээнүүд.

  • Далайн болон төмөр зам, авто замын тээвэрлэлт: Касбийн тэнгисийн боомтын хөгжил

  • Казакстаны гол экспортын бараа бүтээгдэхүүнүүд: үр тариа, уул уурхайн болон газрын тосны бүтээгдэхүүн, бордоо.

  • Балтын болон Хойд далайн боомтууд руу Хятадын нэмэлт ачааг дамжин тээвэрлэх боломж: Боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа, хөгжил.

  • Төв-Азийн худалдааны гол чиглэлүүд. Дотоодын болон транзит ачааны урсгал.

Тус форумд төмөр замын байгууллагууд, далайн боомт болон терминалын операторууд, авто замын тээвэрлэгчид, тээвэр зууч, логистикийн компаниуд , чингэлэгийн шугаман тээвэрлэгчид, усан онгоц болон ачаа эзэмшигч компаниуд мөн хөрөнгө оруулагч байгууллагууд оролцох боломжтой юм.

Форумын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://viva-consult.com.ua/en/ сайтаас авах ба оролцохыг хүсвэл  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэйл хаягаар холбогдох боломжтой юм байна.


Эх сурвалж: www.cfcfa.net

Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865