ЖДҮ-ийн салбарын оны онцлох энтерпренероор “Натурал Эссеншлс” ХХК шалгарлаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтерпренер” ААН шалгаруулах арга хэмжээ 2015 оны 12 сарын 29-ны өдөр 19 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн шилдэг ААН шалгаруулалтанд шинэ залуу хэдий ч Монгол улсдаа төдийгүй олон улсад “LHAMOUR” брэндийн бүтээгдэхүүнээрээ хэдийн танил болсон 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Натурал Эссеншлс” ХХК ЖДҮ-ийн номинацид нэр дэвшиж “Энтерпренер” ААН-ээр шалгарлаа.  Монголдоо анх удаа байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр, ялангуяа монгол түүхий эдээ түлхүү ашиглаж монгол хүний ур ухаанаар хийсэн, хаягдалгүй технологи бүхий 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд бөгөөд эрүүл ахуйн хувьд олон улсын чанарын стандартыг хангасан өндөр баталгаатай юм. Мөн “LHAMOUR” гоо сайхны бүтээгдэхүүн нь “Органик бүтээгдэхүүн” эко шошгын эрх, бараа бүтээгдэхүүндээ “GS1 Монгол” нийгэмлэгийн ОУ-ын стандарт зураасан код ашигладаг нь үнэн болохыг баталгаажуулсан гэрчилгээ, Монгол брэнд ASEM 2015 экспогоос “Үндэсний шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн” шагналыг хүртсэн зэрэг дурдвал олон амжилт тэдэнд бий. Өнөөдөр дэлхий нийтээрээ эрүүл амьдарч, органик бүтээгдэхүүн хэрэглэх чиг хандлагатай болсон билээ. Ялангуяа манай орны эрс тэс, хуурай уур амьсгалтай Монголчууд бидний онцлогт таарсан бүтээгдэхүүн ховор байдаг. Эх орны хөрсөнд ургасан, бэлчээрийн малын гаралтай түүхий эдээр импортын бүтээгдэхүүнийг орлохуйц, олон улсын чанарт нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Та бүхэн ч мөн тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхвол тэдний пэйж хуудас болон вэбсайтаар нь зочлоод үзээрэй.

Цахим хаяг: http://lhamour.mn/
Facebook page: https://www.facebook.com/lhamourskincare/


Та бүхний бизнест амжилт хүсье
МҮХАҮТанхимын дэргэдэх
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл


Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865