ГИШҮҮНЧЛЭЛ-ийн газрын 2015 оны онцлох үйл явдал

PDFХэвлэхИ-мэйл

alt
2015 онд шинээр 139 байгууллага Танхимын гишүүнээр элсэж гэрчилгээгээ гардан авлаа.
alt
Танхимын дотоод үйл ажиллагааг автоматжуулах, гишүүд, харилцагчдын ERP, CRM болон хүний нөөцийн GREEN HR системүүдийг “ITZONE” ХХК болон BIZNETWORK ХХК-тай хамтран хэрэгжүүлэх ажлыг амжилттай эхлүүллээ.
alt
2014 оны Онцлох аж ахуй нэгжээр шалгарсан “Эрин Интернашнл ХХК”, "Уул Уурхайн Үндэсний Олборлогч" ХХК, “Баянгол” ХХК, “АПУ” ХХК, НВЦ ХХК, Номин Констракшн Девелопмент ХХК, Бишрэлт Групп ХХК, Монгол алтан тос ХХК, Дархан Нэхий ХХК, Орхон аймгийн Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, ТЭСО ХХК зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах аянг зохион байгууллаа.
alt
Зөвхөн Танхимын гишүүдэд зориулсан хаалттай FB групп болон BizN мессенжерийг member.mongolchamber.mn хаяган дээр үүсгэж гишүүн байгууллагуудтай шууд харилцах, шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай хүргэх, санал, бодлыг нь сонсох зорилгоор нээн ажиллуулж эхлээд байна.
alt
Энтерпренюр-2015 арга хэмжээг 12 сард амжилттай зохион байгуулж шилдэг 49 байгууллагад шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хийлээ.
alt
2015 онд 450 гаруй байгууллагын бараа, үйлчилгээнд зураасан код олгож зөвлөлгөө өглөө.
alt
2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх НӨАТ-ын урамшууллын систем түүний бараа, бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн системд зураасан кодыг хэрэгжүүлж 12 дугаар сард системийн хэрэгжилттэй холбоотой УРИАЛГА гаргаж гишүүдэд хүргэлээ
alt
Танхимын тэргүүлэгчид болон удирдах зөвлөлийн гишүүдэд зориулсан Танхимын нээлттэй өдөрлөгийн үеэр 4 дүгээр сард “GS1 Монгол” нийгэмлэгийн албан ёсны вэбсайт www.gs1mn.org-ын нээлтийг хийлээ.
alt
2015 оноос сар бүр уламжлал болгон зохион байгуулж буй "B2B networking" уулзалтыг 4, 6, 11 дүгээр саруудад 3 удаа зохион байгууллаа.
alt
Танхимын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Business festival 2015” арга хэмжээг 6 дугаар сард амжилттай зохион байгууллаа.
alt
МҮХАҮТ-ын 55 жилийн ойн нэрэмжит "Business League-2015" сагсан бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 4 сард анх удаа амжилттай зохион байгууллаа. Цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.
alt
Танхимын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МЛХ, ШУТИС-ийн БУХС-тай хамтран 3 дахь жилдээ бизнесийн байгууллагууд болон эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд “Нийлүүлэлтийн хэлхээний менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг 6 сард амжилттай зохион байгуулж бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлж олны хүртээл болголоо.
alt
UNESCAP-тай хамтран Монгол улсын мэдээллийн технологийн өнөөгийн байдал судалгаа буюу ICT gap гаргалаа.
alt
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлөөс тээвэр, логистик, экспорт, импорт, нийлүүлэлтийн хэлхээнд оролцогчдод зориулсан “Logistics, Supply Chain, Transport and Industry” хаалттай FB группийг нээж салбарын талаар шинэ соргог мэдээ, мэдээллийг өдөр тутам хүргэн харилцан санал солилцох талбар болгон ажиллаж эхлээд байна.https://www.facebook.com/groups/945474978845033/
alt
Худалдааны ажилчдын баярын өдрийг тохиолдуулан АҮЯам, МЖДДДХолбоо, МУИС-ын Бизнесийн Сургуультай хамтран “Жижиглэн худалдаа-2016” зөвлөлгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан “ ҮНДЭСНИЙ ХЯМДРАЛЫН ӨДӨР” Уриалга гаргаж гишүүдэд хүргүүллээ.
alt
Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн 30 гаруй сурагчдыг хүлээн авч, цагаан толгойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг  зохион байгууллаа.
alt
Монголын хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх төслийн хүрээнд СЗХ, ЖАЙКА, МХБ-тэй хамтран “IPO-Dual listing” сэдэвт сургалт-семинарыг 6 дугаар сард зохион байгууллаа.


ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865