2016 оны нийлүүлэлтийн хэлхээн дэх 4-н чиг хандлага

PDFХэвлэхИ-мэйл

alt

VSc Solutions /дэлхий дахинд гарч буй шинэ зах зээлийн зөвлөх, нийлүүлэлтийн хэлхээний технологи ханган нийлүүлэгч/ компаний үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Grant Marshbank нийлүүлэлтийн хэлхээнд тулгамдаж буй асуудлуудын нэгийг ийнхүү дурдсан юм. “Нийлүүлэлтийн хэлхээний менежрүүд дэлхийн зах зээлийн тэлэлт, хөдөлмөрийн асуудлууд, ширүүн өрсөлдөөнт эдийн засгийн асар их дарамтан дор ажиллаж байна. Үүний сөрөг тал нь юу вэ гэхээр өөрчлөлтийн хурд саарч байгаа юм. Харин сайн тал нь зардал болон нүүрстөрөгчийг бууруулахын зэрэгцээ онцгой үйлчлүүлэгчдийн үйлчилгээг идэвхжүүлэх эерэг хандлагатай юм.”

1. Стратегийн гол чиглүүлэгч нь технологи

Хэвийн үйл ажиллагааг бий болгохын тулд мэдээллийн олон эх сурвалжуудын зохицуулалт, интернет, биг датаг нэгтгэх чиг хандлагыг тусгаж, ухаалаг технологиор дамжуулан нэгэн системийг хэдэн жилийн өмнө хэрэгжүүлж байсан. Үйлчлүүлэгч нийлүүлэгчдийн хоорондох цахим харилцааг бүрэн эхээр нь ойлгуулахын тулд бүх л цахим зурвасыг янз бүрийн форматад хувиргах, орчуулах системийг суурилуулснаар технологийн хэрэгцээ улам бүр өсөх болсон. “Хэрэв технологийг бодлого стратеги, үйл ажиллагаатайгаа уялдуулж хэрэгжүүлж чадвал нийлүүлэлтийн хэлхээний менежментэд хамгийн шилдэг туршлага, шалгарсан эерэг үр дүнд хүрэх болно. Тиймд юуны өмнө зөв суурийг тавих хэрэгтэй. Шилдэг туршлага бүхийн хамгийн ухаалаг технологийг хэрэгжүүлж эс чадвал тэр дутуугийн хирээр нөхөн тэнцвэржүүлж явах л хэрэгтэй болно.” хэмээн мөн ярьсан байна.

2. Уян хатан, ил тод, хариуцлагатай нийлүүлтийн хэлхээ

Нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдал гэж олон жил яригдсаар 2016 оноос орчны нөлөөллийг бууруулах, оролцогч талуудын ил тод байдлыг хэрхэн тэнцвэржүүлэх аргаа олж байгаа билээ. Тэрээр Marshbank: “Нийлүүлэлтийн хэлхээ, босоо чиглэлийн үйлдвэрлэл зэрэг харилцан ялгаа бүхий системүүдийн хоорондох мэдээллийн аюулгүй байдал, харагдах байдал, ул мөрийг мөшгин тогтоох, бодит цаг хугацааны системийн интеграцчлал зэргийг энэхүү технологиор дамжуулан аль хэдийн сонголтоо хийн авах боломжтой болсон.” гэж дурдсан байна.

3. Том амжилт жижиг сайжруулалтаас эхэлнэ

Нийлүүлэлтийн хэлхээний бүхий л хэсэгт зөв оновчлолтой байна гэдэг нь аль хэдийн өсөлт, амжилтын эхлэлийг тавилаа гэсэн үг юм. Оновчлолыг шинэ бичил түвшинд гаргаж чадсанаар өрсөлдөгчдийн хооронд ялгавар бий болгох юм. Хамгийн том, хамгийн жижиг нийлүүлэлтийн хэлхээний аль алинд нь цаг хугацааны интеграциар хүргэлтийг мөшгин тогтоох замаар урьдчилсан зам төлөвлөлт, менежментийн шийдэл, хадгалалт түгээлтийн орон зайг хуваарилах ухаалаг програм хангамжтай болох явдал илүү зонхилж байна.

4. Бод, шуурхай хий

Бодит байдал дээр нийлүүлэлтийн хэлхээг оновчтой болгоход дэвшилтэд технологийг ашиглах нь хэрэгжилтийг илүү хурдасгаж байна. “Жижиг, том аж ахуй нэгжүүдийн хэн хэн нь энэ шинэ системийг ашигласнаар бичиг цаасны ажлаа 2 долоо хоногийн дотор гүйцэтгэж үйл ажиллагаа нь илүү хөнгөвчилсөн, хялбар болсон” тухай Marshbank тайлбарлажээ.

Нэмэлт зардал, утасны хуучин төхөөрөмжийг хүлээх цагийг бууруулах системийг компаниудад холбож өгснөөр олон талт харилцааны төхөөрөмжийг илүү хялбар болгож, хэрэглэгчдийн технологид хөгжлийг бий болгох юм. Өрсөлдөөнт эдийн засгийн үед туршилтын болон алдаатай технологид их хэмжээний зардал гаргахыг зөвшөөрдөггүй. Үйлчилгээ үзүүлэгчид гар, хөлийн үзүүрийн ажил дээр зардал гаргахгүй харин хөрөнгө оруулалтын эргэлтийг хурдасгах төлөвлөгөөн дээр итгэмжтэй зөвлөгөө өгөх, тогтвортой амжилтын зураглалыг оюун ухаандаа хадгалдаг байх хэрэгтэй. Нийлүүлэлтийн хэлхээний ихэнх мэргэжилтнүүд аль хэдийн стратегийн төлөвлөгөөг олоод сонссон байдаг. Тэд шинэ системийг худалдахын оронд өөрсдийн технологид өвчин болоод байгаа асуудлыг шийдэх зааварчилгаа болгон хэрэглэх нь бий.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865