Олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлэгч шинэ гишүүд албан ёсоор гэрчилгээгээ гардан авлаа

PDFХэвлэхИ-мэйл

alt

МҮХАҮТанхим болон GS1 Монгол нийгэмлэгт шинээр элссэн гишүүн байгууллагуудад шинэ гишүүний гэрчилгээ гардуулах арга хэмжээг сард нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн арга хэмжээг  2015 оны 12 сарын 18-ны өдөр зохион байгуулсан бөгөөд МҮХАҮТанхимд шинээр элссэн гишүүн байгууллагуудад “Шинэ гишүүн”-ий гэрчилгээ, МҮХАҮТанхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгт шинээр гишүүнээр элсэж, бараа бүтээгдэхүүндээ зураасан код авсан аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд “GS1 Монгол нийгэмлэгийн гишүүн”-ий гэрчилгээг тус тус гардуулсан юм.  

Арга хэмжээний эхэнд шинээр элссэн гишүүддээ Танхимын үйл ажиллагааг танилцуулан цаашид танхимтай болон тус нийгэмлэгтэй хэрхэн хамтарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“GS1 Монгол” нийгэмлэгийн хувьд энэ удаагийн гэрчилгээ гардуулах арга хэмжээгээр олон улсын стандарт зураасан кодыг бараа бүтээгдэхүүндээ авч хэрэгжүүлсэн ТЭСО ХХК, Оргил хүнс ХХК, Хошит эрэг ББН, Чоногол трейд ХХК-ууд гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа. Арга хэмжээний үеэр гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ХОШИТ ЭРЭГ ББН” өөрсдийн худалдаанд гарч, хэрэглэгчдийн таашаалд хэдийнээ нийцсэн болон шинэ гаргасан бүтээгдэхүүнийхээ амталгааг явуулж, борлуулалт хийсэн юм.

alt

Дашрамд дурдахад арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс тус байгууллагын “Чанамал боов” нэрийн бүтээгдэхүүн нь ээжийн, эмээгийн хийж өгдөг гэрийн боорцогтой адилхан сайхан амттай юм хэмээн ам уралдан сайшааж байлаа.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865