“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн МАНДАЛ СТИЛЬ ХХК-ий бүтээгдэхүүнийг танилцуулж байна

PDFХэвлэхИ-мэйл

alt

“GS1 Монгол” нийгэмлэгийн сайтаас мэдээлэл авч, биднийг дэмжиж, хамтарч байдаг та бүхэндээ баярлалаа.  Энэ удаад манай нийгэмлэгийн гишүүн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “МАНДАЛ СТИЛЬ ХХК”-ий бүтээгдэхүүн “СОРС” аарцтай хөмүүлийг танилцуулж байна. Хөмүүл нь говийн элсэрхэг хуурай хөрсөнд ургадаг боловч маш шүүслэг ургамал аж. Тэрхүү шүүсийг  аарцанд шимүүлэн шингээж хатааснаар өвөрмөц сайхан амттай болохоос гадна аарц нь хөмүүлний микро элементүүдээр баяжиж хүний биед хэрэгцээтэй олон чухал амин дэмүүдийн нэгдэл болон хувирдаг байна.

Манай Монголчууд эртнээс аарц хөмүүлээр хийсэн тэрхүү амин дэмээ “СОРС” хэмээн нэрлэж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн байна. Сүүлийн үед хүмүүс хэрэглэхээ больж мартагдах дөхөөд байсан “СОРС” буюу “ААРЦТАЙ ХӨМҮҮЛ”-ийг “МАНДАЛ СТИЛЬ ХХК” орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж ашиглан эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ барьж байгааг та бүхэнд хүргэхэд таатай байна.    

Хүйтний эрч чангарч ханиад томуу элбэгшиж байгаа энэ үед “МАНДАЛ СТИЛЬ ХХК”-ий хамт олны үйлдвэрлэсэн ханиад, томуунаас хамгаалах эртний энэхүү хоол амтлагч гарцаагүй тус болж чадна.

Та зүгээр л хэрэглээд үзээрэй.

Утас: 89114839 89442303
Онлайнаар худалдан авах линк:  
https://www.mmarket.mn/product/show/2643-sors-%5Baartstai-humuul%5D

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865