Африк тивийн гол тулах цэг “Дубай хот”

PDFХэвлэхИ-мэйл

alt

“Дубай хот нь Африк тивийн гол тулах цэг болно” хэмээн Олон улсын томоохон үл хөдлөх хөрөнгө, зөвлөгөө зуучлалын Найт Франк байгууллагын судалгаанд дурдагджээ. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зөвлөх болох Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Аж үйлдвэр, Логистикийн судалгааны төвөөс Дубай хотыг тус тивийн эдийн засагт нэвтрэх гол цэг болж Африкийн худалдааг нэмэгдүүлэх чадавхитай талаар мөн онцолжээ.

АНЭУ-ын компаниуд  Африкийг илүү сонирхон, ялангуяа Жебел али чөлөөт бүс (Jebel Ali -JAFZA) болон Өмнөд Дубайн хооронд агуулах, үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагааг явуулж, Африкийн хэрэглэгчдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дээрх судалгааны байгууллага гаргаж танилцуулсан байна.

Африк тивийн ихэнх хэсэг нь дэд бүтэц муутай, хил дамнасан худалдаа хомсхон явагддаг тул Дубай хот ирээдүйн гол тулах цэг болоход гайхахаар асуудал биш юм. Хүчин чадал багатай агуулахад бараа хадгалах, барааг тээвэрлэх, чанар муутай авто зам, хилийн хаалттай байдал зэрэг нь тус тивийн хөгжлийг сааруулж байгаа учраас Дубайн жишигтэй адилаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг зардал багатай шуурхай хүргэх болон бусад асуудлаар ч Дубай хот ихээхэн үүрэг гүйцэтгэх болно” хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865