Кока кола: Нийлүүлэгчдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол тогтвортой байдлын эх үүсвэр

PDFХэвлэхИ-мэйл

alt

Кока-кола компаний нийлүүлэгчдээс авсан судалгаагаар ирэх 2 жилд бизнесийн тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтай 3-н гол асуудал нэрлэгдсэн бөгөөд үүнд тогтвортой байдлын эх үүсвэр /77%/, боловсон хүчин /54%/, нөөцийн хомсдол /46%/ орж байна.    

Жил бүр зохион байгуулагддаг Кока-кола компаний “Нийлүүлэгчдийн Тогтвортой Байдал” санал солилцох онлайн хурлаар судалгааны үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр 150 гаруй нийлүүлэгчдийн ирээдүйн тогтвортой байдлыг хэрхэн бий болгох тухай боломжуудын талаар ярилцсан байна.

Кока-кола компани хувьцаа эзэмшигчдийн зорилгод нийцэж байхаар тогтвортой байдлын төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлаар өөрсдийх нь өгсөн хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэснээрээ бодитой өөрчлөлт болсон аж. Үүнд:

Тогтвортой байдлын эх үүсвэр:
2020 он гэхэд тогтвортой байдлын эх үүсвэр 100% хөдөө аж ахуйн түүхий эдээс хамаарна.

Боловсон хүчин:
Жил бүр 250.000 залуучуудын сурах чадвар болон ур чадварыг хөгжүүлж, дэмжих   

Нөөцийн хомсдол:
Дахин боловсруулах, дахин ашиглах материал, дахин сэргээгдэх сав баглаа боодлыг ашигласнаар эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Кока-кола компаний Нийлүүлэлтийн хэлхээний ахлах дэд ерөнхийлөгч Рон Левис: “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийлүүлэгчдийн Тогтвортой Байдал” санал солилцох онлайн хурал нь маш амжилттай зохион байгуулагддаг билээ. Уг хэлэлцүүлэгт оролцож буй олон мянган нийлүүлэгчдийг харахад үнэхээр баяртай байна. Бид агуу том нийлүүлэлтийн хэлхээнд нийлүүлэгчидгүйгээр тогтвортой байдлыг өөрсдөө бий болгож чадахгүй юм. Тиймээс нийлүүлэгчдээсээ авсан судалгааны үр дүн нь бидний тогтвортой байдалтай бүрэн дүүрэн нийцэж байна. Тогтвортой хөдөө аж ахуй, боловсон хүчин, нөөцийн хомсдол нь бидний хэлэлцэх асуудлын тэргүүнд явж байгаа хэдий ч цаашид цаг уурын өөрчлөлт, ирээдүйн усны нөөц, амьжиргааны түвшин зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө чиглэж ажиллах болно” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865