Дэлхийн ТОП 10-н агаарын тээврийн компани

PDFХэвлэхИ-мэйл

alt

#10 Их Британи улсын агаарын тээвэр
Их Британийн агаарын замын ачаа тээврийн урсгал 2006-2008 он хүртэл 3 жил дараалан буурсан ч одоо дэлхийн агаарын тээврийн топ компаниудын жагсаалтанд орж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 80 гаруй орны 200 гаруй чиглэлд жил бүр нэг сая тонн орчим ачаа, шуудан, илгээмжийг тээвэрлэж байна.

#9 БНХАУ-ын агаарын тээвэр
Хятад улсын агаарын тээвэр нь 1959 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 21 ачааны онгоцтой болж, сүүлийн арван жилд топ 10 ачааны онгоцоор тогтмол шалгарч байгаа билээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд жагсаалтын үзүүлэлт буурч байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Transaero болон Hawaiian агаарын шугам бүхий codeshare үйлчилгээг эхлүүлсэн.

#8 Сингапур улсын агаарын ачаа тээвэр
Сингапур улсын агаарын ачааны тээвэр нь Сингапураас Чанги нисэх онгоцны буудлын чиглэлд долоо хоногт 900 гаруй нислэг хийх боломжтой. 6-н тивийн 30 гаруй орны 65 орчим хотуудыг холбосон тусгай зориулалтын B747-400 ачааны онгоц, 100 гаруй зорчигч тээврийн онгоцтой юм.

#7 Lufthansa
2014 оны эхний гурван сарын байдлаар бараг 72% хүртэл борлуулалтаа өсгөсөн нь агаарын тээврийн зах зээлийн үлдсэн хэсэгтэй харьцуулахад онцгой үр дүнд хүрсэн буюу эхний жилийн нэгдүгээр улиралд хүчин чадлаа 1.6 хувь нэмэгдүүлсэн байна.

#6 БНСУ-ын агаарын ачаа тээвэр
1962 онд Өмнөд Солонгос улсын Засгийн газар Korean Air-ийг байгуулж, сүүлийн есөн жил урт, том овор хэмжээтэй ачаа тээвэрлэж байна. Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхий даяар 116 чиглэлд нислэг хийдэг, 153-н плоттой олон улсын төв юм. Korean Air бол агаарын тээврийн томоохон компаниудын нэгд гарцаагүй тооцогддог.

#5 Cathay Pacific
Хонг Конгийн агаарын ачаа тээврийн үйлчилгээнд тулгуурлан 1946 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ачааны онгоцны буудал байгуулж сайжруулалт хийсэн.  2008 оноос хойш шинэ Боинг 747-400 “Extended Range Freighters”, 10 шинэ үеийн Боинг 747-8F ачааны онгоц зэрэг 6-аас доошгүй онгоц худалдан авчээ. Cathay Pacific ачааны терминалыг 2011 онд 40 сая фаундын өртгөөр байгуулсан байна.  

#4 Эмират
6-н тивийн 80 гаруй орны 142 чиглэлд үйлчилж байгаа Эмират нь 218-н флоттой учраас тэнгэрт хамгийн залуу нь ч гэгддэг. Ачааны үйлчилгээ нь одоо 44 оронд 51 чиглэлд үйл ажиллагаа явагддаг.

#3 DHL
Deutsche Post DHL-ийн эзэмшилд байдаг DHL буухиа шуудан нь агаарын ачаа тээврээр дэлхийн тэргүүлэгч болох таван үндсэн агаарын тээврээс бүрддэг. Дэлхийн зах зээлийн 12 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн ойрын өрсөлдөгч нь хоёр дахин илүү хүчин чадалтай аж.

#2 UPS
UPS агаарын тээвэр нь 1982 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн үедээ дэлхийн бараг бүх орныг хамарсан 727 нисэх онгоцны буудал руу тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг явуулж байв. UPS нь 20,000 гаруй ажилтантай бөгөөд цэвэр орлого нь 8.9 сая фаундад эргэлддэг. Нийлүүлэлтийн хэлхээнд маш хүчирхэг агаарын ачаа тээврийн компани юм.

#1 FedEx Экспресс
Дэлхийн агаарын ачаа тээврийн топ компаний жагсаалтын нэгдүгээр байранд FedEx Экспресс дахин оржээ. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг 220 гаруй улс оронд хүргэдгээрээ зах зээлд маш тогтвортой байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл агаарын тээврийн үйл ажиллагааны цар хүрээ маш өргөн юм.
FedEx нь дэлхийн хамгийн том таван флотыг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн оны орлого нь $27.2 тэрбумд хүрчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.supplychaindigital.com/top10/3556/Top-10-Air-Freight-Companies сайтаас авна уу.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865