Цуврал 2 - Онлайн худалдаан дах GTIN аппликейшн

PDFХэвлэхИ-мэйл

GTIN /Худалдааны Эд Зүйлсийн Глобал Дугаар-ХЭЗГД/ -ыг дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд ашиглахаас гадна онлайн худалдаанд буюу биет болон тоон бүтээгдэхүүн хэлбэрээр худалдаалахад ашиглах болсон.

Онлайн дууны үйлчилгээн дэх ХЭЗГД

2005 онд Япон улсад дууны контент зарахаар уг үйлчилгээг интернетэд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг системийг Apple корпорацийн эзэмшил болох ITunes Store онлайн дэлгүүрт өргөн ашигладаг. Дэлхийн өнцөг булан бүрт худалдаалагдаж байгаа бүх дуунд хяналт, зохицуулалт хийж, ижил агуулгатай хуулбар дуунуудыг дижитал дуу болгон ижилсүүлснээр ITunes Store онлайн дэлгүүр ХЭЗГД-аар дамжуулан /бие даасан дуучны дуу, цомог аль алиныг/ борлуулалтаа саадгүй удирдах болсон. ITunes Store онлайн дэлгүүрт GS1 компаний угтвар дугаарыг бүртгүүлснээр дууны бүртгэлээ мөн хийлгэж байгаа юм.

Дижитал дууны ХЭЗГД-ын хуваарилалт дараах байдлаар үүсдэг. ITunes Store онлайн дэлгүүрээр эсвэл CD/DVD аль ч хэлбэрээр дууны контентыг борлуулахад ХЭЗГД мөн ижил байна. Харин контент нь өөр бол өөр ХЭЗГД олгодог. Ингэснээр Япон улсын ХЭЗГД-ын хамгийн том хэрэглэгчид зайлшгүй дуу хөгжмийн салбарыхан юм. Одоогоор Япон улсын Yahoo, Sony Music Entertainment корпораци зэрэг 30 орчим компани хувийн компьютер, зөөврийн тоглуулагч, гар утсанд болон зарим аж ахуй нэгжүүдэд дуу түгээлтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү онлайн дуу түгээлт нь Япон улсад ирэх жилүүдэд улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд GS1 Япон нийгэмлэг ХЭЗГД-ын хэрэглээний чадавхид хяналт тавьж, цаашид улам хөгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Amazon.co,jp онлайн худалдааны сайт дах ХЭЗГД-ын хэрэглээ

ХЭЗГД-ыг онлайн худалдаандаа ашигладаг жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. Цаашид ХЭЗГД-ыг хөгжүүлэх зарим боломжуудыг дурдъя.
“Amazon Advantage Program” дах ХЭЗГД
2006 онд Япон улсад ном, видео, DVD, дууны CD, програм хангамж, видео тоглоом зэрэгт “Advantage Program”-ыг нэвтрүүлж эхэлсэн. Уг програм нь АНУ, Их Британи, Франц, Герман улсад мөн ашиглагддаг. GS1 Япон нийгэмлэг “Advantage Program”-ын хэрэглэгчийнхээ хувьд 2007 оноос хойш GS1 Стандарт хэвлэлээ худалдаалах болсон. Amazon.co,jp сайт нь ХЭЗГД-ын “Advantage Program”-ыг ашигладаг. Хувиараа бизнес эрхлэгч болон бичил бизнес эрхлэгчид ч уг програмыг ашиглах боломжтой.

Үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлага:

  • Эд зүйлс худалдах эрхтэй байх
  • Эд зүйлс бүр хүчин төгөлдөр ISBN, ХЭЗГД-тай байх
  • Хүчин төгөлдөр ISBN, ХЭЗГД дээр зураасан код буулгасан байх
  • И-мэйл, интернетийн эрх:
  • Япон усын хууль ёсны хаягтай байх
  • Япон улсын данстай байх
  • 20-иос дээш насны Япон улсын оршин суугч эсвэл Япон улсад бизнес эрхлэгч байх
  • Бүх улсад хэрэгждэг нийтлэг шаардлага
  • Зөвхөн Япон улсад бүртгэлтэй байх

  1. GS1 Япон нийгэмлэгээс тухайн хөгжимчинд GS1 компаний угтвар дугаарыг олгоно.
  2. Хөгжимчин дуу бүрт ХЭЗГД-13 олгож, ITunes Store онлайн дэлгүүрт бүртгэл хийлгэнэ.
  3. ITunes Store онлайн дэлгүүр 14-х орон дээр мэдээллийн сангаа удирддаг.

Amazon нь ISBN, ХЭЗГД-аас гадна өөрсдийн Амазон Стандарт Эд Зүйлсийн Дугаар /АСЭЗД/-ыг худалдааны менежементдээ ашигладаг байна. Өөр өөр үйлдвэрлэгчдийн ижил бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа тохиолдолд АСЭЗД-ыг ашигладаг. Харин өөр өөр ISBN, ХЭЗГД-тай эд зүйлсийг Amazon вэбсайтад ижил бүтээгдэхүүнээр тооцоолдог. АСЭЗД нь Amazon.co,jp онлайн сайт дах ISBN, ХЭЗГД буюу бүтээгдэхүүний мастер өгөгдлийг илэрхийлдэг бол ХЭЗГД нь хэрэгжүүлэгч төв болон түгээлтийн газрууд дах бүтээгдэхүүний хяналтанд ашиглагддаг. Тиймээс “Amazon Advantage Program”-ын бүх бүтээгдэхүүнүүд ISBN, ХЭЗГД-тай байх ёстой юм.  

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865