Цуврал 5 Хүнсний аюулгүй байдал

PDFХэвлэхИ-мэйл

Цуврал 5 - Хүнсний аюулгүй байдал

Сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрлэл хүнсний аюулгүй байдлын хувьд маш өндөр чанар, шалгуур үзүүлэлт бүхий өрсөлдөөнийг бий болгож байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний талаар нилээд дэлгэрэнгүй, нарийн мэдээллийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хангах шаардлага нэмэгдсээр байна. Ихэнх аж ахуйн нэгж, үйлдвэрүүд GS1 системийг ашигласан үйл ажиллагааны системийг бий болгох, ул мөрийг мөшгих замаар хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах болсон.
Мэдээллийн урсгалын ул мөрийг мөшгин тогтоох системийн зарим жишээнээс дурдъя.

Үхрийн мах

2001 онд Япон улсад “Үхрийн спонжиформ энцефалопати” хэмээх аюулт өвчин гарснаас хойш үхрийн махны ул мөрийг мөшгиж, аюулгүй байдлыг хангах асуудал тулгарсан тул 2003 оны 12 дугаар сарын 1-нд “Үхрийн махны ул мөрийг мөшгин тогтоох” хууль хүчин төгөлдөр болсноор дотооддоо үхрийн махны ул мөрийг мөшгин тогтоох боломжтой болсон. Уг системд нийлүүлэлтийн хэлхээний бизнест оролцогчид буюу үйлдвэрлэгч, нядалгааны оператор, савлагчид, түгээлтийнхэн, жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд багтдаг. Өнөөдөр Япон улсад дөнгөж тугалсан, импортоор орж ирсэн зэрэг 4 сая гаруй үхрийг тус бүрт нь 10 оронтой тоогоор кодчилох асуудлыг Үндэсний мал ахуй сайжруулалтын төв болон Үндэсний үхрийн мэдээллийн санг удирддаг засгийн газрын харъяа байгууллагаас тодорхойлж өгчээ. Ингэснээр үхэр тус бүрийн 2 чихэнд ID дугаар бүхий шошгыг зүүх болж, уг шошгонд үхрийн хүйс, үүлдэр, төрсөн өдөр, тэжээгчийн нэр, нядлах огноо зэрэг мэдээллүүд хадгалагджээ.

Савлагчид бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд хайрцаг дээрх түгээлтийн шошго, эсвэл ангилсан махны савлагаан дээрх үхрийн махны ID дугаарыг заавал тавьж өгдөг байна. Уг 10 орон бүхий ID дугаар нь жин, үйлдвэрлэсэн огноо, хайрцагны ID дугаар, лот дугаар зэргийг агуулсан Худалдааны Эдийн Засгийн Глобал Дугаар /ХЭЗГД/ бүхий GS1-128 кодтой байдаг. Харин жижиглэн худалдааны байгууллагууд хэрэглэгчдэд худалдаалахдаа махны савлагаан дээр үхрийн  ID дугаар, лот дугаар 2-ын аль нэгийг тавьж болдог бөгөөд ихэнх жижиглэн худалдаачид үхрийн ID дугаарыг махны шошгон дээр байрлуулдаг. Мөн түгээлтийн шошгон дээрх зураасан кодыг хүнд уншигдахаар тоон хэлбэрээр бичиж, савлагааны шошгыг үйлдвэрлэдэг. Үндэсний мал аж ахуй сайжруулалтын төвийн вэбсайтад худалдан авсан бүтээгдэхүүнийхээ ID дугаарыг оруулан үхрийн махны тухай мэдээллийг харж болно. Зарим сав баглаа боодол дээр “Үндэсний мэдээллийн сан”-ийн вэбсайтын линкийг холбосон бөгөөд гар утсаар уншуулах QR кодыг мөн хэвлэсэн байдаг. Япон улсад борлуулагдаж байгаа олон төрлийн гар утсаар QR кодыг уншуулах боломжтой. Энэхүү хууль нь үхрийн махтай хоол хийдэг ресторануудыг хамруулдаг. Эдгээр ресторанууд нь хэрэглэгчдэд үйлчилж байгаа хоолны үхрийн махны ID дугаар, лот дугаарыг маш тодорхой харуулах шаардлагатай. “Үхрийн спонжиформ энцефалопати” хэмээх аюулт өвчин гарахаас өмнө Япон улс GS1-128 кодыг махан бүтээгдэхүүний түгээлтэд ашигладаг байсан аж. Харин дээрх хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр болсноос хойш үхрийн ID дугаарыг ашиглах болжээ.

Гахай, шувууны мах

“Үхрийн махны ул мөрийг мөшгих хууль”-ийн адил гахай, шувууны махны хууль байдаггүй. Хэдий тийм боловч 2007 оны хавраас эхлэн GS1 стандартыг гахай, шувууны маханд нэвтрүүлснээр үхрийн махны хуулийн нэгэн адил хэрэглэгчдэд халдварт өвчин дамжихаас урьдчилан сэргийлэх, борлуулалтын алдагдалд орохоос хамгаалж чаджээ.



Боловсруулсан хүнс

Боловсруулсан хүнсний үйлдвэрлэлийн гол онцлог нь олон түүхий эд, материалын бэлтгэл, төрөл бүрийн үйлдвэрлэлийн процесс, хольц маш их, үйлдвэрлэлийн хэмжээ бага байдагт юм. Жишээ нь, Kewpie корпорацийн үйлдвэрлэдэг боловсруулсан бүтээгдэхүүн болох майонез, амтлагчинд ойролцоогоор 800 төрлийн түүхий эд, сав баглаа боодлын материал ордог бөгөөд аюулгүй байдлын маш хатуу хяналттай, ажилчид нь олон төрлийн аюулгүй ажиллагааны журмыг дагаж мөрддөг. Ийнхүү аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хэрэгцээ, шаардлага нэмэгдэж НАССР-ийг нэвтрүүлсэн байна. Жишээ нь, Цукишима хүнсний үйлдвэр ХХК-ны түүхий эдийн материалд маргарин, нарийн боов, цэвэр гахайн өөх зэрэг ордог бөгөөд 20 жилд 20-н удаа чанарын хяналтын баталгаа авч, ажилчдын тоо ч нилээд өссөн аж.

Системийн товч агуулга

Боловсруулсан хүнс нь төрөл бүрийн түүхий эдийг хослуулан үйлдвэрлэдэг. Энэ нь хүчинтэй хугацаа нь дуусан түүхий эдийн хэрэглээ, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Учир нь GS1 Япон нь боловсруулсан хүнсний үйлдвэрлэгчдэд зориулж ул мөрийг мөшгих тухай гарын авлага нийтэлсэн юм. Үүний дагуу үйлдвэрлэгчид GS1-128 код эсвэл QR код бүхий материалын мэдээллийг агуулсан шошго гаргадаг. Үл хөдлөх хөрөнгийг тодорхойлогчид материалын нэр, үйлдвэрлэсэн огноо, дуусах огноо, лот дугаарын мэдээлэл багтдаг тул ажилчид гар скайнераар зураасан кодыг уншуулахад хүчинтэй хугацаа нь дуусан түүхий эдийн хэрэглээ, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Гар скайнераар уншуулах нь скайнердсан мэдээллийн бүртгэлийг хадгалах, ул мөрийг мөшгин тогтоох давуу талтай юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865