Цуврал 4 - Нийлүүлэлтийн гинжин хэлхээний стандартыг удирдах, дэмжих зөвлөл...

PDFХэвлэхИ-мэйл

Японы жижиглэн худалдааны салбар дах үр ашигтай нийлүүлэлтийн гинжин хэлхээний мэдээллийн системийг дэмжих зорилгоор “Нийлүүлэлтийн гинжин хэлхээний стандартыг удирдах, дэмжих зөвлөл”-ийг янз бүрийн чиглэлийн аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 4 дүгээр сард байгуулагдаж байжээ. Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр боловсруулж байсан Ryutsu Business Message Standard-ыг хангаж, дэмжих зэрэг нь зөвлөлийн гол үйл ажиллагааны нэг юм. Одоогоор “GS1 Япон” нийгэмлэг уг зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байна.

Зөвлөлийн Ерөнхий Ассамблей 2009 оны 4 дүгээр сард Токио хотноо нээлтээ хийж байсан юм. Уг зөвлөл нь Бүрэн эрхт гишүүн буюу өргөн хэрэглээний барааны салбарын үйлдвэрлэгч, дистрибьютер, жижиглэн худалдаа эрхлэгчдийн худалдааны нийгэмлэг, Дэмжигч гишүүн буюу мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч гэсэн 2 төрлийн гишүүнчлэлтэй. 2014 оны 4 сарын байдлаар бүрэн эрхт гишүүн байгууллагын тоо 49, дэмжигч гишүүний тоо 190-д хүрсэн. 2014 оноос уг зөвлөл нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Зөвлөлийн бүтэц /2014/

alt

1. Ерөнхий ассамблей

Өнгөрсөн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнг гаргаж, дараа жилийнхээ шинэ төлөвлөгөөг батлахаар жилд нэг удаа хуралддаг бөгөөд зөвлөлийн ажилтнууд хоёр жилд нэг удаа ерөнхий ассамблей дээр томилогддог.

2. Гүйцэтгэх хороо

Гүйцэтгэх хороо нь зөвлөлийн менежментийг хариуцаж, шинэ гишүүн элсүүлэх, ажлын хэсгийг байгуулах, татан буулгах, томилох зэрэг чухал шийдвэрүүдийг гаргадаг. 2014 онд бүрэн эрхт гишүүн байгууллагын төлөөлөгчдийн тоо 14 болжээ.

3. Ажлын хэсэг

Уг зөвлөл нь 3-н ажлын хэсэгтэй.

1. Мессежийн үйлчилгээ хариуцсан ажлын хэсэг

Ryutsu BMS мессеж болон янз бүрийн зааварчилгаа гаргаж байнгын үйл ажиллагааг ханган зохицуулдаг байна. Бүрэн эрхт гишүүдээс ирсэн нэмэлт стандарт болон стандартын өөрчлөлтийн хүсэлтийг авч судласны үндсэн дээр холбогдох стандартыг шинэчлэн шинэ стандартыг нийтэлж, зааварчилгаа гаргадаг.

2. Техник үзүүлэлтийн ажлын хэсэг

Энэ ажлын хэсэг нь төрөл бүрийн харилцаа холбоогоор дамжуулан Ryutsu BMS стандарт мессеж солилцоход ашиглагддаг сүлжээ, мэдээллийн үйл явцын технологийн зааварчилгааг гаргадаг.  

3. Дэмжих ажлын хэсэг

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд Ryutsu BMS-ийг нэвтрүүлэх ажлыг дэмжих зорилгоор гүйцэтгэх ажлын алхмуудыг шалгаж, хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Мөн Ryutsu BMS-ийн стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хянадаг.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865