Тээвэр зууч, логистикийн компаниудад зориулсан сургалт амжилттай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

alt

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн гишүүд, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гаргасан саналын дагуу арбитраар маргаан шийдвэрлэх ажиллагаа түүний онцлог, ач  холбогдол, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлал (БМЭЗ)-ын журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа,      хүнд нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлийн тухай, ойлголт, тэдгээрийн үүрэг, ач холбогдол, хэрэглээ,  экспертизийн үйл ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад МТЗНХ, МҮХАҮТанхим болон Худалдаа тээвэр хөнгөвчлөх зөвлөлийн гишүүн SBL ХХК, Анджинтранс ХХК, Зууннайман Суврага ХХК, Фаско ХХК, Монлогистик ворлдвайд ХХК, Континентал логистик ХХК, Эллежант бридж ХХК, Монос групп, Журмак ХХК, Глобал фовардинг сервис ХХК, AWW ХХК, Ландбридж ХХК, Конжин транс ХХК, Монспед ХХК, Global Worldwide LLC, Эрин интернэшнл ХХК болон  МТЗНХ, Generallogistics төлөөлөгчийн газар, Би Эф Си Ложистикс ХХК зэрэг компаниудын 40 гаруй төлөөлөл идэвхитэй оролцож, өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар чөлөөтэй асууж, санал бодлоо солилцлоо.

Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865