Ойн нэрэмжит уралдаанд оюутан, багш нар хамт оролцлоо

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ, Гадаад худалдааны академи, ШУТИС, Монголын Логистикийн холбоо хамтран МҮХАҮТ-ын 55 жилийн ойг угтан “Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийж бүтээлүүдийг шалгаруулсан юм.

Энд багш, судлаачдаас ШУТИС-МеТС-ийн Тээврийн тэнхим, Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн, доктор Б.Асралт, Э.Эрдэнэчимэг нар нэгдүгээр байр, ШУТИС-ийн БУХС-ийн бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежментийн магистрант Б.Батчимэг хоёрдугаар байр, СЭЗДС-ийн экономиксийн тэнхимийн багш, магистр Д.Түвшинжаргал гуравдугаар байр эзэлсэн юм.

Оюутнуудаас БУХС-ийн хөнгөн үйлдвэрийн менежментийн ангийн II дамжааны оюутан Д.Нямсүрэн тэргүүн байр, ШУТИС-БУХС-ийн М.Энхбаясгалан, Э.Энхзул, ЖДҮ-ийн менежмент ангийн IY дамжааны оюутан Г.Оюунлхам, Маркетинг менежментийн мөн IY дамжааны оюутан Г.Булган нар дэд байр, МУИС-Бизнесийн сургуулийн худалдааны менежментийн ангийн мөн IY дамжааны оюутан Б.Цолмон гутгаар байруудыг тус тус эзэлсэн юм. Бид шалгарсан бүтээлүүдийг цувралаар нийтэлж байна.


Өвчний түүхийг цахимжуулах зарим арга зам

Сүүлийн жилүүдэд GS1 системийг бизнесийн болон бусад салбарт хэрэглэх хандлага гарсаар байна. Түүн дотроо эрүүл мэндийн салбарт хуурамч эмтэй тэмцэх, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцлийг бууруулж багасгах, хуваарилалтын сувгийн үр ашиг болон өвчтөний аюулгүй байдлыг хамгаалах явдлыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж байна.

Хэрэглэгчдээс авсан судалгаанаас харахад эмнэлгүүд хоорондын уялдаа холбоо байхгүй, нэгдсэн нэг стандартгүйгээс үйлчлүүлэгчид цаг хугацаа болон хөрөнгө мөнгөөр хохирч байна.

Монгол дахь GS1 систем, зураасан кодны хэрэгжилт

Манай улсын хувьд МҮХАҮТ санаачлан олон улсын системд 2003 онд нэгдэж “GS1 aisbl” байгууллагын 101 дэхь жинхэнэ гишүүн орон болж Танхимын дэргэд “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар өөрийн улс оронд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх, нэвтрүүлэх албан ёсны эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллага болж, өдгөө 12 жилийн нүүрийг эзээд байна.

Өнөөдрийн байдлаар 1800 гаруй ААН, байгууллага, хувь хүмүүс 40 мянга гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүндээ “865”-аар эхэлсэн зураасан кодыг авснаас гадна эрүүл мэнд, иргэний бүртгэл, бөөний худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбарын хэд хэдэн төрийн болон бизнесийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаандаа цогцоор хэрэгжүүлж байна.

Гэсэн хэдий өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад төдийлөн сайн нэвтрүүлж нийтийн хэрэглээ болж чадаагүй, энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг бизнесийн байгууллага болон хувь хүмүүс дийлэнхи хувийг эзэлж байна. GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлэгч байгууллагын үзэж байгаагаар манай улсын хувьд одоогийн “Номин” супермаркетэд 1997 онд анхны зураасан кодыг хэрэглэж эхэлсэн юм.

Эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэх GS1 системийн стандартууд

GS1 системд дараах стандартууд багтана. Үүнд:

  1. GS1 таних тэмдэглэгээний түлхүүрүүд (GS1 Identification Keys): энэ нь эмийн бүтээгдэхүүн, байршил, өвчтөн, түүний асран хамгаалагч болон өвчтөний хэрэглэж байгаа эд хөрөнгийг дугаарлахад ашиглана.
  2. GS1 зураасан код: Бараа бүтээгдэхүүний хувиарилалт түгээлттэй холбоотойгоор GS1-ийн гишүүн байгууллагууд ашигладаг. Энэ код нь зураасан буюу нэг хэмжээст болон хоёр хэмжээст зураасан кодны хэд хэдэн төрөлтэй байна.
  3. Electronic Product Code (EPC) буюу бүтээгдэхүүний электрон код (GS1 EPC global): Radio Frequency Identification (RFID) буюу радио давтамжийн таних тэмдэглэгээг ашигладаг.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцгой хэрэгцээ шаардлагуудад GS1 стандартууд илүү сайн зохицсон байдаг. Тэдгээр нь даяарчлагдсан, дэлхий даяар нэг ижил систем болсон ба нээлттэй, баталгаажсан стандартууд учраас дэлхий даяар эрүүл мэндийн бүтээгдэхүүний салбарт илүү үр дүнтэй, үр ашигтай хэрэгжих боломжийг олгодог.

Эмнэлэг болон эмийн сангийн хувьд дараах ач холбогдолтой:

  1. Эмнэлэг болон эмийн сангийн зориулалттай жижиглэн худалдаа эрхлэгчдэд үр дүнтэй автомат таних тэмдэглэгээ нь эмчилгээний алдааг бууруулдаг. Эмнэлгийн алдаанууд хүний эрүүл мэндэд (амиа алдах төдийгүй нэмэлт эмчилгээг хийлгэх зэрэг) ноцтой эрсдэл учруулаад зогсохгүй эдийн засгийн томоохон нөлөөллийг үзүүлдэг учраас эрүүл мэндийн салбарт зураасан кодын системийг нэвтрүүлэхдээ “Сайжруулсан стандарт нь амь насыг хамгаална” гэсэн уриан дор таван зөвийн зарчим буюу зөв эм, тариаг зөв өвчтөнд нь зөв хугацаанд (цагт) зөв хэмжээгээр (дозоор) зөв аргаар хийх шаардлагатай гэсэн томъёоллыг баримтлан ажилладаг.
  2. Эмнэлгийн алдааг бууруулах  зорилгоор ашиглаж байгаа GS1системийн стандарт нь дараах ач холбогдолтой.
  • Өвчтний таних тэмдэглэгээ нь хяналтын үйл явцыг бий болгоно. (мэс засал, эмчилгээний газар г.м)
  • Эмчилгээний болон эмийн бүтээгдэхүүнийг үр дүнтэйгээр хуваарилалтын сувагт хянах боломжтой болно.
  • Эмчилгээний болон эмийн бүтээгдэхүүнийг жихэнэ гэдгийг үр дүнтэйгээр батална.
  • Өвчтнүүдтэй шууд зөвлөлдөх цаг хугацаа ихтэй болно.

ЭМЯ-наас тодорхойлсон эмнэлгийн алдаанд мэдлэгийн, харилцааны, чанарын, хариуцлагын алдаа орж байна. Дээрх аргыг ашиглан АНУ-ын “Топека”-гийн эмнэлэг эмнэлгийн алдааг 86 хувиар бууруулж чадсан бол Английн “Chelsea & Westminster NHS” эмнэлэг 67 хувиар бууруулж чадсан байдаг байна.

Өвчтний аюулгүй байдлыг хангахад байршлын глобал дугаар ашиглах нь. Өвчтнийг эмчлэх эм, тариа хаана байна гэдэг байршлыг тодорхойлоход байршлын дугаарыг ашигладаг. Энэ нь өвчтөнд зөв эмийг хэрэглэх болон өвчтөн, эм хоёрыг хоёуланг нь хянахад тусалдаг байна.

Хэрэглэгчийн судалгаа. Улсын I, II, III эмнэлэг, “Сонгдо”, “Интермед”, “Грандмед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор үзүүлж байсан нийт 1000 үйлчлүүлэгчээс асуулт болон анкетийн аргаар судалгаа авав. 51-ээс дээш насныхан эмнэлгийн байгууллагад хандах нь их байдаг ба тэдний ихэнх нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Судалгаанд оролцогчдын 50 хувь нь бизнесийн байгууллагад ажилладаг ба тэдний сарын орлого 650.001-800.000 төгрөгийн хооронд байна.

Оролцогчдын ихэнх нь буюу 43 хувь нь жилд дунджаар 4-5 эмнэлгээр үйлчлүүлдэг. Улсын эмнэлэг илүү хямд үнэ төлбөртэй байгаа хэдий ч үйлчлүүлэгчид илүү найдвартай байдал түргэн шуурхай үйлчилгээг чухалчилдаг учир хувийн эмнэлгийг сонгох нь их. Хамгийн их тулгамдсан асуудал нь эмнэлэг хоорондын уялдаа холбоо байхгүй. Жишээ нь, нэг эмнэлэгт авхуулсан томограф зураг нь өөр нэгэн эмнэлэгт уншигдаггүйн улмаас үйлчлүүлэгчид дахин зураг авахуулж цаг хугацаа алдах, мөнгө их зарцуулж байна.

Тиймээс улсын хэмжээнд нэгдсэн систем бий болгох, архивын мэдээллийг нэг стандартад оруулах гэсэн шийдэх гарц байна. Энэ нь хэрэглэгчдэд өгөх үр өгөөжийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх, үйлчилгээнээс авах сэтгэл ханамж нэмэгдэх, оношлогоо, үзлэг, шинжилгээг өөр эмнэлэгт таниулах боломжтой. Эмнэлгийн байгууллагад өгөх үр өгөөж нь: шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд алдаа гарах нь багасна.

Мөн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн нууцлал сайжирна. Бичгийн хэвийн гаргацгүй байдлаас болж алда эндэглэл гарахгүй. Үйлчлүүлэгчдийн өвчний зовиурын тэмдэглэл, шинжилгээний хару, эмчийн үзлэгийн нэгтгэн дүгнэснээр зөв оношлогоо хийх болно. Архивын нэгдсэн мэдээллийн баазаас шүүлт хийхэд хялбар болох зэрэг давуу талуудтай юм.

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт

Энд өвчтний регистр, овог, нэр, хүйс, гэрийн хаяг, утас болон нэмэлт тайлбар гэсэн цэсүүдийг өвчтөний хэсэгт оруулж өгсөн бол өвчний түүх нэмэх, хасах, устгах, хайх гэсэн цэсүүд байрлана. Хэрэв өвчний түүхийг нэмэхгүй, засвар хийхгүйгээр харах бол өвчний түүх засах гэсэн цэс рүү орж харах боломжтой. Энэ цэсэнд тус өвний оношлогоо, эмчийн үзлэг, шинжилгээ хэвтэн эмчлүүлж эхэлсэн өдөр ба дууссан өдөр, хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг тасгын байршлыг харуулна. Өвчний түүхийг устгах гэсэн цэс нь бүгдийг нь устгахгүйгээр цэс рүү ороход сонгож устгаж болохоор тохиргоо хийгдсэн байгаа.

Өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг  Microsoft Access программ дээр хийсэн. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, өвчний түүх, эмнэлэг гэсэн ерөнхий талбаруудаас бүрдэнэ. Мөн объект холбоосийн диаграмм(relationship)-аар талбар хоорондын хамаарлыг хийнэ.

Бүтээгдэхүүний загвар

Зураасан код- хэрэглэгчийн хувийн түүх, өвчний түүх багтана. Мөн хэрэглэгч өөрөө нэвтрэхдээ зураасан код уншигчгүйгээр өөрийн бүртгэлийн дугаараа хийж нууц кодоороо нэвтрэх болно.
RFID tag- цаашдаа системийг хөгжүүлж  картанд байршуулах ба картаа алга болгосон тохиолдолд байршлыг нь илрүүлэх боломжтой. Бугуйвч хэлбэрийн загварт өвчтний хувийн болон өвчний түүхийн мэдээллээс гадна хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой мэдээллүүд багтана. Үүнд:

  • Эмчилгээ хийлгэх цагийн хувиар болон тасгын байршил
  • Хариуцаж авсан эмч
  • Өвчтөн өөрөө зовиурын тэмдэглэгээ хийнэ. (Эмчилгээ хийлгэхээс өмнөх, дараах  болон хийлгэж байх үеийн зовиурын тэмдэглэгээг оруулснаар зөв оношлогоо хийгдэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах боломжтой).

 

 

Хэрэглэгчдэд болон эмнэлгийн байгууллагад санал болгож байгаа бүтээгдэхүүнээ хоёр загвараар хийлээ. (Зураг 6.2)-загвар нь хэвтэн эмчлүүлэгчдэд тохиромжтой бол (Зураг 6.1)- загвар нь хэрэглэгч байнга биедээ авч явахад тохиромжтой юм. Карт хэлбэрийн загвар нь 6 хэсгээс бүрдэнэ. Энд хэрэглэгчийн зураг, зураасан код, RFID tag, овог нэр, бүртгэлийн дугаар, эмнэлэгийн нэр байна.

Дүгнэлт: Судалгаанаас харахад улсын хэмжээнд нэгдсэн систем бий болгохын тулд бүртгэлийн нэгдсэн системийн загвар гаргаж хэрэглэгчид болон эмнэлгийн байгууллагад бугуйвч болон картан хэлбэрийн хоёр төрлийн бүтээгдэхүүн санал болгосон. Цаашдаа GS1 систем, зураасан кодны бусад төрлийг ашиглан системийг илүү хөгжүүлж болно. Жишээ нь, RFID-гийн тусламжтай хэвтэн эмчлүүлэгчийн гарт зүүсэн кодлосон бугуйвч нь даралт хэмждэг байхаар хөгжүүлж болно.

Д.НЯМСҮРЭН

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865