Цуврал 3 - Шагнал урамшуулалд QR код, гар утсыг ашиглах нь

PDFХэвлэхИ-мэйл

Дахин давтагдахгүй QR код гэдэг нь дахин давтагдахгүй серийн дугаар бүхий QR код юм. Япон улсын “Toppan Printing” ХХК нь бүтээгдэхүүн тус бүрт дахин давтагдахгүй QR кодыг хэвлэн гаргадаг. Гурилан бүтээгдэхүүн, ундаа болон бусад  бүтээгдэхүүний сав баглаа боодлын дотор талд хэвлэсэн кодыг гар утсаар уншуулснаар тухайн шагнал урамшууллыг авах баримт болдог байна. Хэрэглэгчид гар утсаараа кодоо уншуулан өөрсдийн серийн дугаараар тухайн урамшууллын зурагтай вэбсайтад автоматаар нэвтэрнэ. Ингэснээр хэрэглэгчид вэбсайтын линк, серийн дугаарыг гараар бичилгүйгээр урамшуулалд төвөггүй оролцох боломжтой юм. Сав баглаа боодол дээрх дахин давтагдахгүй тоог системд бүртгүүлснээр нэг л удаа баталгааждаг тул дахин ашиглах боломжгүй бөгөөд дахин хэрэглэх тохиолдолд хүчингүйд тооцдог. Дахин давтагдахгүй QR код ашиглан шагнал урамшууллын ижил төстэй үйлчилгээ явуулдаг олон хэрэглэгчид байдаг учраас үүнд оролцогчдод дахин давтагдахгүй дугаар буюу түлхүүр кодыг олгож баталгаажуулдаг байна.

alt

Нөөцийн удирдлагын системд гар утсыг ашиглахын давуу тал
Hakutsuru Sake Brewing ХХК-ны жижиглэн худалдааны дэлгүүр нь ваарчдын гараар хийсэн сакены аяга, түүнийг дагалдах зууш, хөнгөн зууш зэрэг  маш олон төрлийн үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүнээс бага нөөцийн татан авалт хийдгээрээ өвөрмөц юм. Учир нь зураасан код уншигч, cloud service-тэй гар утас ашиглан нөөцийн удирдлагаа сайжруулж чаджээ. Дэлгүүрийн зарагдсан бүх бүтээгдэхүүний Мастер дата гар утсанд бүртгэгдэхээс гадна гар утсаар аль нэг бүтээгдэхүүний зураасан кодыг уншуулахад утасны дэлгэцэнд тухайн бүтээгдэхүүний мэдээлэл шууд гарч ирдэг. Ингэснээр утсанд бүтээгдэхүүний тоо хэмжээг оруулж, нөөцийг тооцоолж буй хэрэг юм. Бараа захиалахын тулд зураасан код уншуулах, тоо хэмжээг оруулах, бизнесийн түншээ сонгох шаардлагатай. Гар утсанд үнийн алдаа шалгах функц байхгүй харин утсанд суулгасан бизнесийн багц систем нь үүнийг шалгадаг. Энэхүү гар утсан дах нөөцийн удирдлагын систем нь 6 цагийн дотор нөөцийг бүрэн тооцоолох боломжтой юм. Уг системийг нэвтрүүлэхэд 2 хоног шаардлагатай бөгөөд нөөцийг тооцоолоход илүү хялбар, илүү хурдан болж хөдөлмөр хөнгөвчилдгөөрөө маш давуу талтай юм.

alt

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865