Цуврал 1 - “GS1 Япон”-ны туршлагаас

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгээс та бүхэндээ техник, технологиор тэргүүлэгч Япон улсын туршлагаас цуврал болгон хүргэж байна. Цувралд Япон улсын худалдааны үзүүлэлт, зураасан кодыг нэвтрүүлсэн байдал, зураасан кодны хэрэглээ, ашиг тус, нийлүүлэлтийн хэлхээний талаарх мэдээлэл багтсан болно.

ЦУВРАЛ1 - GS1 ЯПОНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

GS1 Япон нь 1972 онд Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Яам /ОУХАҮЯ/-ны дэмжлэгтэйгээр түгээлтийн системийг нэвтрүүлэх ажлыг дэмжих, оновчтой болгох, нийлүүлэлтийн хэлхээний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Анх бэлэн хувцас, хүнсний дэлгүүрийн үндэсний бараа бүтээгдэхүүний кодны стандартчиллын талаар судалгаа хийдэг хүрээлэн байсан. АНУ болон Европын бараа бүтээгдэхүүний стандарт кодны тэмдэгтрүү шилжсэнээр Япон улсад уг тогтолцоог бий болгохоор ажиллаж эхэлсэн. Ийнхүү 1978 он гэхэд Олон Улсын Бараа Бүтээгдэхүүний Дугаарлалын Байгууллагад бүртгүүлэх хүсэлт өгсөнөөр Европын орнуудыг эс тооцвол анхны гишүүнээр бүртгэгдсэн юм. 1970 оны 2-р хагаст Япон улсын үйлдвэрлэлийн стандартад EAN тэмдэгтийг ашигласнаар EAN сиситемийг Япон улсад нэвтрүүлэх зам тавигдсан юм.

Ийнхүү он цагийн дарааллаар зарим нэг үйл явдлуудаас дурдвал:
1973 - Нийлүүлэлтийн гинжин хэлхээний мэдээллийн сүлжээний загвар боловсруулсан. “Түгээлт, Хяналтын систем” нэвтрүүлсэн
1977 - Нийлүүлэлтийн гинжин хэлхээний мэдээллийн системийн судалгааны групп байгуулсан.
1978 - Олон Улсын Бараа Бүтээгдэхүүний Дугаарлалын Байгууллагад нэгдсэн.
1979 - Токио хотод байрлах супермаркетад анхны ПОС-ын системийг хэрэгжүүлсэн.
1981 - ПОС-ын системийг ЖДҮ-д нэвтрүүлсэн.
1995 - “49” гэсэн угтвар дугаараас гадна “45” гэсэн угтвар дугаар ашиглах болсон.
2003 - GEPIR-ийн үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн.
2006 - ХЭЗГД-ыг дууны онлайн борлуулалтанд ашиглаж эхэлсэн.
2008 - GS1 Эрүүл мэндийн коференцийг Токио хотод зохион байгуулсан.
2009 - Нийлүүлэлтийн хэлхээний стандартыг удирдах зөвлөл байгуулагдсан.
2013 - GS1 нийгэмлэгийн 40 жилийн ойг тэмдэглэсэн.
2014 - GS1 Япон эрүүл мэндийн салбарын хүрээнд эм, эмийн бүтээгдэхүүний ул мөрийг мөшгин тогтоох семинарыг Токио хотноо зохион байгуулсан.

"GS1 МОНГОЛ" НИЙГЭМЛЭГ

Attachments:
Download this file (GS1 Japan Handbook 2014-2015 Tsuvral1.pdf)Худалдааны үзүүлэлт[формат: *.PDF;]357 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865