Музейн шинэчлэлийн ажилд хамтарч ажиллахаар бол...

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын 51 музейгээс жижиг хэмжээний шинжлэх ухааны музей 2, Байгалийн түүхийн музей 1, Үлэг гүрвэлийн төв музей 1 байна. Дийлэнх музей нь түүх соёл, шашны чиглэлийнх байдаг бөгөөд аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны музейг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс ихэнхи муждаа үлэг гүрвэлийн музей, парктай, Бүгд Найрамдах Хятад Ард Улс сүүлийн жилүүдэд томоохон байгалийн түүхийн болон үлэг гүрвэлийн музей байгуулсан нь гадаад дотоодын жуулчдыг татах, байгалийн шинжлэх ухааны боловсролыг музейгээр дамжуулж хүүхэд, багачуудад эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх чухал үр нөлөөтэйг харуулж байна.

Манай улс нь эртний амьтан, ургамлын олдвороороо АНУ, БНХАУ-тай эн зэрэгцэн дэлхийд эхний гуравт бичигддэг, бусад орнуудаас олдож байгаагүй монголын гэх тодотголтой үндэсний бахархал болсон олон өвөрмөц олдворуудаар баялаг орон юм. Тиймээс манай улсын эртний амьтан, ургамлын олдворуудыг олон улсын иргэд, эрдэмтэн судлаачид ихэд үнэлж, судлан, үнэ цэнийг нь сурталчлан таниулж байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсан нь дэлхийд нэгэнт брэнд болсон эртний амьтан, ургамлын олдворуудыг эх орондоо иргэддээ үзүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, хүүхэд залуучуудын шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэх, палеонтологийн олдворуудыг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон нийтэд сурталчлах чухал боломж нөхцлийг бий болгосон.

Тус музей нь дэлхий дахинд Монгол баатар хэмээн алдаршсан Т.Батаарыг 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор музейн сан хөмрөгтөө бүртгэн авч “Би гэртээ ирлээ” түр үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Үзэсгэлэнг 3 сарын хугацаанд гаргасан ба эхний нэг сар олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж үлдсэн хоёр сарын хугацаанд хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөгийн билетийн тасалбараар үзүүлэн 120,0 сая төгрөгийн орлого олсон нь монголын музейн салбарт урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгч, орлогын дээд амжилт болсон. Эндээс зөв музейн менежмент, маркетинг, PR-ыг хийж чадвал музейн салбар нь эдийн засгийн ач холбогдол өндөртэй салбар байж чадах нь харагдсан.

Үлэг гүрвэлийн төв музей нь Монголын палеонтологийн музейнүүдийн төв, геологийн он цаг дарааллыг хүүрнэн үзүүлэх үзэсгэлэнгийн танхимууд, байгалийн түүх болон байгаль орчны боловсролын өрөөнүүд, номын сан, кино театр, тохилог ресторан, кофе шоп, орчин үеийн техник технологийг ашиглан өнгөрсөн үеийн түүхийг бодит мэт сэргээсэн орчин бүхий хүүхэд залуучууд, гэр бүлийн чөлөөт цагаа үр ашигтай, зөв боловсон өнгөрүүлэх Монголын анхны дижитал-шинжлэх ухааны загвар музей болгон шинэчлэх юм.

Энэхүү музейн шинэчлэлийн ажилд төсвийн бус эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлэх зорилготой хандивын арга хэмжээг Бишрэлт Плазагийн хурлын танхимд 2015 оны 05 сарын 02-ны өдрийн 17:00 цагт зохион байгуулах гэж байна. Иймд бидний энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцохыг хүсвэл доорхи утсаар холбогдон оролцоно уу.

Харилцах хүн: Б.Цолмонбаяр
Палеонтологи, Археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч
Харилцах утас: 263600, 94004402

Гишүүнчлэлийн газар

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865