“Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын удирдамж

PDFХэвлэхИ-мэйл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний дэргэдэх Гадаад Худалдааны Академи, уламжлал ёсоор, 3 дахь жилдээ “Монголын Логистикийн Холбоо”, ШУТИС-БУХС-тай хамтран 2015 оны 06 сарын 04 өдөр “Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, сургалт, судалгаа явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Зорилго: Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, энэ чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, оюутнууд, энэ чиглэлээр үйл ажиллага явуулдаг бизнес эрхлэгчдэд гарын авлага болохуйц шинэлэг мэдээллээр хангах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах: Эрдэм шинжилгээний өгүүллийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академийн 503, 310 тоот өрөөнд хэвлэмэл 2 хувь, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар электрон хэлбэрээр хүлээн авна.

Эрдэм шинжилгээний өгүүллийн сэдэв: “НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД”

Зохион байгуулалт:

  • I шат. Бичгээр ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг комисс урьдчилан шүүж 7 судлаач, багшийн, 7 оюутны эрдэм шинжилгээний өгүүллийг онол, практикийн эрдэм шинжилгээний бага хуралд оруулна.
  • II шат. Шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 09.00 цагт МҮХАҮТ-ийн 507 тоот зааланд зохион байгуулна.

Шалгаруулах журам, шагнал:

Судлаач, багш

  • I байр: Өргөмжлөл, 800 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 500 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Оюутан

  • I байр: Өргөмжлөл, 500 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 300 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу

Цахим шуудан: www.mongolchamber.mn
Харилцах утас: 99019141, 99238770, 313411, 324258
Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (Тавигдах шаардлага.docx)Тавигдах шаардлага[формат: *.docx;]23 Kb
Download this file (Хавсралт.docx)Хавсралт[формат: *.docx;]23 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865