GS1 систем зураасан код хэрэглэгчийн судалгааны дүнг танилцуулж байна

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улс 2003 онд олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж МҮХАҮТ-ын дэргэд “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх эрх бүхий албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон билээ.

Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1800 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн 40 000 орчим нэр, төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд “865” бүхий кодыг олгож эрүүл мэнд, иргэний бүртгэл, үйлдвэрлэл зэрэг хэд хэдэн салбарын бараа, үйлчилгээнд тус системийг цогцоор нь хэрэгжүүлээд байна.

“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүдийн тоо, оноор

GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлсэн байгууллагууд, бүтээгдэхүүний нэр төрлөөр

GS1 систем, зураасан кодтой хүнсний бүтээгдэхүүнийг ангилан үзүүлбэл:

Судалгааны зорилго: Нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч бизнесийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн GS1 систем, зураасан код түүний хэрэглээний талаарх ойлголтыг тодорхойлоход оршино.

1. Судалгаанд оролцогчдын 50 хувь нь 40-өөс дээш насныхан бөгөөд байгууллагын зураасан код хариуцсан эсвэл удирдах албан тушаалтан байна.

2. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал

3. Олон улсын хэмжээнд GS1 систем, зураасан кодыг маш олон салбарын бараа, үйлчилгээнд ашигладаг бөгөөд үүнээс жижиглэн худалдаа,үйлчилгээ, тээвэр логистик, эрүүл мэндийн салбарт илүү өргөн хэрэглэгддэг байна.

4. Судалгаанд оролцогчдын ихэнх нь уг системийг олгож хэрэгжүүлэгч байгууллагыг мэдэж байгаа нь сайшаалтай. Дэлхийн 116 оронд тус системийн хэрэгжүүлдэг гишүүн байгууллагатай.

5. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь тус нийгэмлэгийн гишүүн болж бараа, үйлчилгээндээ зураасан код авсан байна.

6. GS1 систем, зураасан кодны стандартуудын үндсэн зорилго нь бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хялбарчлах явдал гэж ихэнх оролцогчид хариулжээ.

7. Ихэнх үйлдвэрлэгчид өөрийн орон дах GS1-ийн эрх бүхий байгууллагаас зураасан кодоо авдаг ч тухайн худалдаанд оролцогч талуудын /үйлдвэрлэгч, захиалагч, нийлүүлэгч, борлуулагч, жижиглэн болон бөөний худалдаачин гэх мэт/ аль нь ч кодоо эзэмших эрхтэй тул 100% гарал үүсэл тодорхойлдог гэж ойлгож болохгүй.

8. GS1 системийн стандартууд зураасан кодыг аль ч салбарын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна.

9. Судалгаанд оролцогчдын 30 гаруй хувь нь GS1-13 стандартын кодыг мэддэг гэж хариулжээ. Монгол улсад төдийгүй дэлхий даяар тус тэмдэглэгээг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Монгол улсад зураасан кодны бусад төрлүүдийг хэрхэн хэрэглэж байгааг дараах линкээр орж үзнэ үү.
http://www.mongolchamber.mn/index.php/video-gallery-menu/categories/9

10. GS1 систем, зураасан код нь маш олон үүрэг, ач холбогдолтой ба судалгаанд оролцогчдын 25 хувь нь зардал хугацаа, хөрөнгө, цаг мөнгө хэмнэх ач холбогдлыг онцолсон байна.

11. Монгол улсад харьцангуй шинэ тутам хөгжиж байгаа систем учраас хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлүүд байдаг. Судалгаанд оролцогчдоос хөрөнгө санхүүгийн хомсдол, системийн талаарх ойлголт муу байгаа талаар хамгийн их санал ирсэн. Хэдийгээр тухайн байгууллага GS1 систем, зураасан кодыг бараа, үйлчилгээндээ хэрэгжүүлсэн ч гэсэн харилцагч байгууллага түншүүд нь хэрэгжүүлэхгүй бол нэгдсэн нэг систем болоход учир дутагдалтай юм.

12. GS1 Монгол нийгэмлэгээс тус системийн талаарх мэдлэг мэдээлэл ойлголтыг дээшлүүлэх үүднээс гадаад, дотоодод сургалт семинар үзэсгэлэн уулзалтыг тогтмол зохион байгуулж ном гарын авлага гаргаж байна. Дэлгэрэнгүйг доорх линкээс үзнэ үү.
http://www.mongolchamber.mn/index.php/barcode-library-list

“GS1 Монгол” нийгэмлэг

GS1 систем, зураасан кодтой хүнсний бүтээгдэхүүнийг ангилан үзүүлбэл:

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865