Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалтыг бусад орнуудад хэрхэн зохицуулдаг вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Тус Танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл (ЖХЭЗ) нь Ази, номхон далайн орнуудын жижиглэн худалдаа эрхлэгчдийн нийгэмлэгүүдийн холбоо буюу FAPRA (Federation of Asia Pacific Retailers Association)-ны гишүүн билээ. Зөвлөлөөс Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгдэж байгаатай холбогдуулан гишүүн орнууд болох Хятад, Тайвань, Австрали, Сингапур, Хонг Конг, Шинэ Зеланд зэрэг орнуудад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт болоод хэрэглээг хэрхэн зохицуулж ямар дүрэм, журмууд мөрддөг талаар онлайн хэлэлцүүлэг явууллаа. Үүнд:


1. Сингапур
Спиртийн агууламжийн хэмжээ их, бага байхаас үл хамааран спирт агуулагдсан бол “Согтууруулах ундааны зөвшөөрөл” авах ёстойгоос гадна агууламжийг тухайн бүтээгдэхүүн дээр маш тодорхой, ойлгомжтой бичих ёстой байдаг. Жижиглэн болон бөөний худалдааны борлуулалтанд Согтууруулах ундааны зөвшөөрөл олгох зөвлөлөөс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Уг зөвшөөрөл нь 2 жилийн хүчинтэй байдаг.

 

Согтууруулах ундааны жижиглэнгийн болон бөөний цэгт олгодог зөвшөөрлийн үзүүлэлт/хэрэглээ

Зөвшөөрлийн төрөл

Ажиллах цаг

Төлбөр (2 жил)

Жижиглэн худалдаа

Архины дэлгүүр

6 - 12 цаг

220$

Шар айрагны дэлгүүр

6 - 12 цаг

220$

Жижиглэнгийн дэлгүүрүүдийг 22:30-аас хойш архи худалдаалахыг хориглодог. Цаашид архины борлуулалтыг хязгаарлах шинэ хууль ч удахгүй гаргах юм байна.

Архины хэрэглээ, нийлүүлэлтийг хянахад дэвшүүлж буй арга хэмжээ

Олон нийтийн газар архины хэрэглээг хязгаарлах тухай

Жижиглэн худалдаан дахь архины борлуулалтыг цагаар хязгаарлах тухай

Архины хяналтын бүс

Олон нийтийн архидалтын талаар хууль, заалтанд оруулах

Гаалийн хуулин дах архины тусгай зөвшөөрөл олгох тухай заалтыг шилжүүлэх

 

 

 

 

 

Олон нийтийн газар 22:30-07:00 цагийн хооронд архи хэрэглэхийг хориглоно.

Уг хориглосон цагт архи, согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл үүссэн бол гэртээ юмуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий рестарон, кофе шоп, баранд заасан хугацаанд товлосон арга хэмжээгээ явуулж болно.

Шинэ журмаар жижиглэн худалдаанд 22:30 хүртэл архи худалдаалахыг зөвшөөрнө. 10:30-аас хойш илүү цагаар ажиллах шаардлага гарсан тохиолдолд тухайн нөхцөл байдалд үндэслэн зөвшөөрөл олгоно.

Олон нийтийн газар буюу ресторан, кофе шоп, бар зэрэг тусгай зөвшөөрөлтэй газрууд зөвшөөрөлд заасан хугацааны дагуу архи худалдаалж болно.

Geylang, Little India дах тодорхой бүс нутгуудад Архины Хяналтын Бүсийг байгуулсан байдаг.

Эдгээр газруудад Нийгмийн хэв журам /Түр арга хэмжээний нэмэлт хууль/-ын хүрээнд архины нийлүүлэлт, хэрэглээнд хатуу хязгаарлалт тавьж ажилладаг.

Одоогийн хуулинд хэрэгжиж байгаа олон нийтийн архидалттай холбоотой үүсдэг хэргүүдийг шинэ хууль тогтоомжинд оруулна.

Тусгай зөвшөөрөл олгох мэргэжилтэн томилогдож зохицуулалтын шийдвэр гаргана. Үүний зэрэгцээ Архины давж заалдах зөвлөл түүний гаргасан шийдвэрийг давж заалдана.

 

2. Хонг Конг
Шошгожуулалт: Спиртийн бага агууламжтай согтууруулах ундаа буюу САР 132 дарс, хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн /найрлага, шошгожуулах зохицуулалт/ зэрэгт тодорхой зохицуулалт байдаггүй. Эдгээр согтууруулах ундаанд архины агууламж 10%-иас бага байдаг бөгөөд огноо маш чухал байдаг.

Архины татвар: Спиртийн агууламжаас хамаараад үнийн дүнгийн тодорхой хувиар татвар төлнө.

Архины төрөл

Хувь

1

20˚С-т бодит хэмжээг тогтоосон, 30%-иас дээш спиртний агууламжтай архи

100%

2

20˚С-т бодит хэмжээг тогтоосон, 30%-иас дээшгүй спиртний агууламжтай архи, бусад согтууруулах ундаа

0%

3

Дарс

0%

Гаалийн болон онцгой албан татварын төлөөлөгч /эсвэл түүний төлөөлөх эрх бүхий ажилтан/ ямар ч үед нэг удаагийн ачилтаар импортоор орж ирж байгаа 12л-ээс бага хэмжээтэй архинд тодорхой үнийн дүн тогтоож, нэг литр тус бүрт 160$ татвар ноогдуулдаг байна.

 

3. Малайз
Дал модны шүүснээс гаргаж авсан согтууруулах ундаанаас бусад төрлийн согтууруулах ундааны жижиглэн худалдаа эрхлэгчдийг “Жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл”-тэй байхыг шаарддаг.

 

 

4. Австрали
Энэ нь улсын хэмжээний асуудал болоод байгаа. Жишээлбэл ЦНЦ /Цахим Нэг Цонх/-ны үйл ажиллагаа супермаркет дах архины дэлгүүрт хүрч ажиллаж чаддаггүй учраас эдгээр дэлгүүрүүд нь супермаркетын нэг хэсэг бус бие даасан дэлгүүр байдлаар үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Виктория мужид бие даасан дэлгүүр хэлбэрээрээ байгаа ч супермаркетад архи худалдаалж болдог. Харин Queensland-д архи худалдаалах хүсэлтэй байгаа бол юуны өмнө өөрийн зочид буудалтай байх ёстой бөгөөд тэндээ архины дэлгүүр нээж үйл ажиллагаа эрхэлж болдог.

Ерөнхийдөө аль ч муж, нутаг дэвсгэрт нийтлэг зүйл нь архитай хамааралтай аливаа бүтээгдэхүүн борлуулахад тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардахаас гадна спиртны агууламж багатай согтууруулах ундаа оруулах нь зүйтэй байдаг.

Шинэ Зеландад мөн адил тусгай зөвшөөрөлтэй байх ёстой бөгөөд тодорхой хугацаанд тодорхой үнээр олгодог. Хэрэв 18-аас доош насныханд архи худалдаалсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, торгууль ноогдуулдаг.

 

5. Тайвань
Тайваний хувьд “Архи, тамхины тухай захиргааны хууль”-иас иш татан оруулжээ.

30-р зүйл: Худалдагч эсвэл дамжуулагчийн нас тодорхойгүй байхад архи зарах, дамжуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд үүнд автомат машин, шуудангийн борлуулалт, цахим гүйлгээг хязгаарлахгүй ч мөн үүнд хамаарагдана. Архины борлуулалтанд тусгай бүс, тусгай тоолуурыг бий болгож болно. Тэдний онцлог, байгуулагдсан чиглэл холбогдох бусад асуудлуудыг харгалзан үзээд эрх бүхий төв байгууллагаас зохицуулах журмыг тогтоодог. Хадгалалтын болон хүчинтэй хугацаа нь хэтэрсэн архи, тамхи борлуулахыг хориглоно.

35-р зүйл: Архины борлуулалт хийж буй худалдагч жижиглэн худалдааны цэг болон бусад холбогдох газрын орох, гарах гарцан дээр сануулга үг, зургийг харагдахуйцаар байрлуулах ёстой.

  1. “Согтуугаар жолоо барьж болохгүй.”
  2. “18-аас доош насны хүнд архи худалдаалахыг хориглоно.”
  3. “18 нас хүрээгүй хүнд архи худалдахгүй.”

 

6. Шинэ Зеланд
Супермаркетуудад виски, жин, цагаан архи зэрэг хатуулаг өндөртэй архинаас бусад шар айраг, дарс зэргийг худалдаалахыг зөвшөөрдөг. Дээрх бүтээгдэхүүнүүдийг зөвхөн албан ёсны эрхтэй “Архины дэлгүүр”-тэй жижиглэн худалдаачид зардаг бөгөөд архи согтууруулах ундааны спиртийн агууламж бага байх, их байх гэх мэт ямар нэгэн зохицуулалт байдаггүй. 2012 онд баталсан Архины тухай хуулиар Шинэ Зеландын хэмжээнд тухайн бүс нутгийн зохицуулалтыг засгийн газар, харин орон нутгийн түвшний асуудлыг зөвлөлүүд удирдан зохион байгуулдаг. Дэлгүүр бүр зөвхөн архи борлуулах, нийлүүлэх эсвэл үйлчлүүлэгч нарын архи уух цэгийн /бар, ресторан/ зөвшөөрлийг эзэмших ёстой. Эдгээр зөвшөөрлүүдийг эхний удаад нэг жилээр дараа нь 3 жилийн хугацаатайгаар олгодог.

 

7. Япон
Согтууруулах ундааны жижиглэн болон бөөний худалдаа хийх зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл тус бүрт ямар төрлийн согтууруулах ундаа хэдэн хувийн спиртийн агууламжтай эсэхийг шаардана. Хэрэв нэг удаа тусгай зөвшөөрөл авах бол спиртийн хувь хэмжээ хэд байхаас үл хамааран ямар ч төрлийн архийг ямар төрлийн дэлгүүр, супермаркетуудад худалдаж болно.

 

8. Турк
Спиртийн агууламжийн талаар бус зохицуулалтанд гол анхаарлаа хандуулдаг. Гол зохицуулах асуудал бол сурталчилгаа юм. Ямар ч төрлийн согтууруулах ундаа байсан хэзээ, хаана, хэрхэн сурталчилж, хэрхэн худалдаалах нь чухал асуудал байдаг байна.

 

Гишүүнчлэлийн газар, “GS1 Монгол” нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865