GS1 стандартууд хэрхэн ажилладаг вэ?

PDFХэвлэхИ-мэйл

GS1 стандартууд нь бүтээгдэхүүн, байршил, үл хөдлөх хөрөнгө гээд маш олон зүйлсийг дахин давтагдахгүйгээр тодорхойлж, тодорхойлсон мэдээллийг алдаагүй татаж авах, татаж авсан мэдээллээ автоматаар түгээснээр бизнесийн үндсэн суурийг бий болгож байдаг. Бизнесүүд нь ул мөр шалган тогтоох гэх мэт бизнесийн үйл ажиллагаануудыг хялбарчлах үүднээс GS1-ийн бусад стандартуудтай хамтатгах боломжтой.

Тодорхойлох

GS1-ийн тодорхойлогч стандартууд нь GS1-ийн тодорхойлогч түлхүүрүүд гэж нэрлэгдэх дахин давтагдахгүй тодорхойлох кодны стандартуудыг агуулж байдаг. Эдгээр стандартууд нь дараах зүйлсийг тодорхойлох боломжтой.

  • Худалдааны эд зүйлс

  • Логистикийн нэгжүүд

  • Бодит байршил

  • Баримт бичиг

  • Үйлчилгээний харилцагч

  • Бусад аж ахуйн нэгжүүд

Татаж авах

GS1 мэдээллийг татаж авах стандартууд нь бар кодны тодорхойлогч түлхүүрүүд, радио давтамжит долгионоор(RFID) мэдээллийг дамжуулагч тодорхойлогч түлхүүрүүд болон бодит байршилтай холбоотой баталгаатай нэмэлт мэдээлэл, бизнесийн өгөгдлүүд дэх мэдээллийн дамжуулагчтай холбоотой программ хангамжийн нэгдлүүд, бусад техник хангамж, хэвлэгч, уншигч зэрэг нэгдлүүдээс бүрддэг.

Түгээх

Мэдээллийг түгээх GS1 стандартууд нь мастер өгөгдөл дэх өгөгдлийн стандартууд, мэдээллийн дамжуулалт, бодит үйл ажиллагааны мэдээлэл, мөн худалдааны түншүүдийн болон өгөгдлүүдийн хоорондох мэдээллийг түгээх харилцаа холбооны стандартууд агуулагдаж байдаг. Бусад мэдээллийг түгээх стандартуудад мэдээллийг танилцуулах стандартууд агуулагдаж байдаг бөгөөд энэ нь нийлүүлэлтийн хэлхээн дэх холбоотой мэдээллүүд нь шаардлага хангасан хамгаалалттай мэдээллийг түгээх нөхцлийг бий болгоход тусалж байдаг баталгаатай стандартууд юм.

Стандартууд

Өсөн нэмэгдэж буй мэдээллийн эрин үед GS1 стандартууд нь жинхэнэ бодит байдлыг ялгахад туслах болно. Тэдгээр стандартууд нь нийлүүлэлтийн хэлхээний мэдээллийг тодорхойлох, татаж авах, түгээх нэгдсэн хэлийг /Бизнесийн глобал хэл/ бий болгодог бөгөөд энэхүү баталгаатай чухал мэдээлэл нь ойлгоход хялбар, тодорхой байдаг.

Тодорхойлох

Дэлхий даяар дахин давтагдахгүй тодорхойлогч түлхүүрүүд

Тодорхойлох түлхүүрүүд Юуг тодорхойлох Жишээ
Худалдааны эд зүйлсийн глобал дугаар (GTIN) Бүтээгдэхүүн үйлчилгээ Лаазалсан бүтээгдэхүүн, чихэр шоколад, хөгжим СД
Байршлын глобал дугаар (GLN) ААН болон байршил Компани, агуулах, үйлдвэр, дэлгүүр
Тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар (SSCC) Логистикийн нэгжүүд Тавиур дээрх нэгж ачаа,багц, боодол
Дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгийн тодорхойлогч (GRAI) Дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгө Хавтан, хайрцаг, сагс, зөөврийн хэрэгслүүд
Үл хөдлөх үндсэн хөрөнгийн тодорхойлогч (GIAI) Үл хөдлөх хөрөнгө Эмнэлэг, үйлдвэр, зам тээвэр, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж
Үйлчилгээний харилцагчийн глобал дугаар(GSRN) Үйлчилгээ нийлүүлэгч,хүлээн авагч, харилцагчид Лоялти схемийн гишүүд, эмнэлгийн эмч, номын сангийн гишүүд гэх мэт
Баримт бичгийн төрлийн глобал дугаар (GDTI) Баримт бичгүүд Татварын бичиг, тээвэрлэлтийн баримтууд, нолооны үнэмлэх
Ачилтын тодорхойлох глобал дугаар (GINC) Ачсан ирсэн бараанууд Тээвэрлэгдсэн логистикийн нэгжүүд
Тээвэрлэлтийг тодорхойлох глобал дугаар (GSIN) Тээвэрлэлтүүд Хүлээн авагч руу илгээгдсэн логистикийн нэгжүүд
Купоны глобал дугаар (GCN) Купонууд Дижитал купонууд
Бүрэлдхүүн хэсэг болон нэгж хэсгүүдийн тодорхойлогч (CPID) Нэгдлүүд болон хэсгүүд Машин тоног төхөөрөмжийн эд ангиуд

Татаж авах

Мэдээллийнг автоматаар татаж авах

  • Баркодууд

  • RFID шошгууд

Түгээх

Бизнесийн чухал мэдээллийг харилцан солилцох

Хэрэглээ

Бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865