Компаниуд МИГС /мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ/-ээр дамжуулан 15 сая бүтээгдэхүүний мэдээллийг харилцан солилцох боломжтой боллоо

PDFХэвлэхИ-мэйл

GS1-ийн МИГС нь жилээс жилд өсөн нэмэгдсээр худалдааны эд зүйлсийн тоо 15 саяд хүрлээ. Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг нийлүүлэлтийн хэлхээний стандартыг боловсруулж хөгжүүлэгч, дэлхийн бизнесийн үр ашгийг дэмжигч, тэргүүлэгч Белгийн Брусел хотод төвтэй GS1 ашгийн бус олон нийтийн байгууллагын удирддаг GS1 “Глобал Бүртгэл”-ийн бүтээгдэхүүний тоо 15 саяд хүрсэнийг зарлаж байна.

GS1 Глобал Бүртгэл нь компаниудад дэлхий нийтийн худалдааны түншүүдтэй стандартчилагдсан бүтээгдэхүүний мэдээллийг ижилсүүлэх боломжийг олгож байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдийн хооронд үнэн зөв мэдээллийг найдвартай, тасралтгүй ижилсүүлэх орчинг бий болгох хамгийн чухал хэрэгслүүдийн нэг юм. Мэдээллийг ижилсүүэх глобал сүлжээг хэрэгжүүлэх гол шалтгаан нь зах зээлд нэмэгдсэн хурд, сайжруулсан нарийвчлал, илүү үр ашигтай нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох юм.

МИГС-ний гол зорилго нь худалдааны түншүүд зөвхөн ижилсүүлсэн мэдээллийг ашиглах бус мэдээллийн чанарыг сайжруулах юм. GS1 нь анх 2004 оны 10 сард МИГС-г эхлүүлэхэд 13 орны худалдааны түншүүд 74000 худалдааны эд зүлсийн мэдээллийг ашиглаж байсан бол өнөөдөр 150 гаруй орны 25000 компаниуд төрөл бүрийн салбарын нийлүүлэлтийн хэлхээний тулгуур болгон ашиглаж байна.

МИГС нь 10 жилийн өмнө төсөөлөөгүй байсан бизнесийн шинэ үйл ажиллагааны үнэ цэнийг бий болгоход ашиглагдаж байгаа бөгөөд мэдээллийг ижилсүүлэх сүлжээний глобал хэрэглэгчид нь бүртгэлийн журмын дагуу шинэ арга замуудаар GS1 стандартуудыг хэрэгжүүлж байна.

2012 онд 10 сая тэмдэгийг оруулсанаас хойш глобал бүртгэлд ялангуяа АНУ-ын Хүнс болон эмийн холбооны тоног төхөөрөмжийг дахин давтагдахгүйгээр тодорхойлох дүрмийн дагуу эрүүл мэндийн салбарт ойролцоогоор 1 сая бүтээгдэхүүнтэй мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээний хэрэглээ өссөн үзүүлэлттэй байна.

Технологи хэрэгжүүлсэн байгууллагууд тавиур дээрх бэлэн байдал сайжирсан төдийгүй логистик, нягтлан бодох бүртгэл, харилцагчийн үйлчилгээ, нөөцийн менежмент, бүтээгдэхүүний мэдээлэл тодорхой болсоноор нийлүүлэлтийн хэлхээн дэх тасалдалд багасч, илүү үр ашигтай ажиллах болсон.

15 сая бүтээгдэхүүнийг амжилттай тодорхойлсоноор дэлхий даяар мэдээллийн чанарын стандарт өсөн нэмэгдэж байгаа нь МИГС-ний амжилт үр дүн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш олон байгууллагууд бизнесийн үйл ажиллагаандаа МИГС-г хэрэгжүүлсэнээр GS1 стандартуудын хэрэгжүүлэлтийн давуу талыг тод томруун харуулж чадаж байгааг онцолж байна.

GS1 нь цаашдаа эрүүл мэнд, жижиглэн худалдаа, хүнсний үйлчилгээ зэрэг бусад олон салбарт МИГС-ний хэрэглээг улам их өсөн нэмэгдэнэ гэдэгт найдаж байна.

Мэдээллийн хүрээнд өсөн нэмэгдэж буй шаардлага нь зах зээлд түгээгдсэн бүтээгдэхүүн, тээвэрлэлт, ул мөр мөшгөн тогтоох, хоол тэжээлийн мэдээлэл, ангилал болон зохицуулалтын дагаж мөрдөх зэрэг юм. МИГС шиг үйлдвэрлэлийн салбарын шийдлийг хэрэгжүүлсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэх юм.

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865