Зураасан код, логистикийн хэлтэс, “GS1 Монгол” нийгэмлэгийн 2014 оны онцлох үйл явдлууд

PDFХэвлэхИ-мэйл

GS1 систем, зураасан кодыг Монгол улсад албан ёсоор хэрэгжүүлж “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдсаны 10 жилийн ойг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын GS1 байгууллагын 40 жилийн ойн хүрээнд дэлхийн 116 гишүүн орны дунд зарласан маркетингийн уралдаанд “GS1 Монгол” нийгэмлэг хийсэн ажил, гаргасан амжилт, санал, санаачлагаараа тэргүүлж 3-р байрын шагнал авлаа.

ХӨСҮТ-тэй хамтран Монгол улсын хүн амын дунд хийж байгаа сүрьеэгийн дархлалтын түвшнийг тодорхойлох судалгаан лабораторийн шинжилгээ, сорьц болон бүртгэл, тэдгээрт хэрэглэгддэг бүртгэлийн журнал, сорьц, дээжний сав, уут, шинжилгээний хариуны хуудас зэрэг дээр код бар 25 стандартын зураасан кодыг амжилттай нэвтрүүллээ.

GS1 систем, зураасан кодны тухай “GS1 гэж юу вэ” гарын авлагыг шинэчлэн хоёр дахь хэвлэлтийг хэвлүүллээ.
Зориг сангийн “Ухаалаг сонголт” төслийн багтай хамтран дэлгүүрийн худалдагч нарт зориулсан гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

“Гадаад худалдааны төлбөр тооцооны иж бүрэн гарын авлага” номыг анх удаа бэлтгэн гаргаж олон нийтэд хүргэлээ. Энд дарж үзнэ үү.

Монголын Логистикийн холбоо, ШУТИС-БУХС-тай хатмран “WE LOVE LOGISTIC” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжиллтай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд
  • "Логистикийн мэргэжил сурталчлах" өдөрлөг

  • "Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистикийн асуудал" сэдвээр эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан

  • Хэвлэлийн бага хурал зэргийг зохион байгуулсан.

КАРЕК буюу төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Тинажин хотын Нанкай их сургуультай хамтран “Логистик ба тээвэр зууч” сургалтыг амжилттай зохион байгуулж тээвэр, логистикийн салбарт ажиллаж байгаа 10 гаруй байгууллагын 20 хүнийг хамруулж КАРЕК-ын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CAREC/CFCFA) болон Нанкай их сургуулийн хамтарсан гэрчилгээ олголоо.

МҮХАҮТанхим түүний дэргэдэх Тээвэр, худалдааг хөнгөвчлөх зөвлөл нь КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгийн гишүүн ба өнгөрсөн 12 сард Хонг Конгт тус бүс нутгийн холбоог албан ёсоор бүртгүүлж уг холбооны удирдах зөвлөлд ажиллахаар боллоо.

Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран КАРЕК-ын 4Б коридорын дагуу Нэгдсэн үндэстний байгууллагын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-оос гаргасан цаг хугацаа/зай/зардал буюу time/cost/distance аргачлалаар судалгаа хийлээ.

Олон улсын худалдааны төв (ITC), Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулж худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн 50 гаруй төлөөллийг хамруулж хэлэлцээрийн зүйл, заалт тус бүр дээр үнэлгээ хийлээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-той хамтран гадаад худалдаа хөнгөвчлөх Цахим нэг цонх (ЦНЦ)-ны сургалтыг зохион байгуулж гадаад худалдаанд оролцогч төрийн 20 гаруй байгууллагын 50 хүнийг хамрууллаа.

Далайд гарцгүй орнуудын хилийн худалдааны мэдээлэл солилцоо, хил дээрх цаасгүй худалдааг хөгжүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх ЦНЦ-ны системийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нэгдсэн үндэстний байгууллагын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-той хамтран “ICT gap буюу Худалдаа, тээврийг хөнгөвчлөх системд бэлэн байдлын судалгаа”-г хийлээ.

GS1 Монгол нийгэмлэг
Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865