“Логистик ба тээвэр зууч” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтсээс Азийн Хөгжлийн Банкны (АХБ)-ны дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их сургуультай хамтран тээвэр, логистикийн 5 өдрийн сургалт-танилцах аялалыг Тианжин хотноо 2014 12 сарын 8-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нэгдсэн холбоо буюу CAREC/CFCFA болон Нанкай их сургуулийн хамтарсан гэрчилгээ олголоо.

Энэ удаагийн сургалт-танилцах аялалд Эм Си Эс Холдинг ХХК, Оюу толгой ХХК, Эм Си Эс дистрибюшн ХХК, Монспед ХХК, Ти Ай Логистик ХХК, Монгол экспресс ХХК, Монлогистик ворлдвайд ХХК, Журмак ХХК, Интердэсшн ХХК, Сантрансмонгол ХХК, Монекс ХХК, Глобал ворлдвайд ХХК, зэрэг 10 гаруй байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ.

ФИАТА-ын диплом олгох сургалтын хөтөлбөр болон гишүүдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэж сургалтын хөтөлбөрийг гаргасан бөгөөд хөтөлбөрийн дагуу дөрвөн өдөр нь танхимын сургалт, нэг өдөр нь логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгууллаа. Сургалтыг зуун жилийн түүхтэй Нанкай их сургуулийн туршлагатай, өндөр ур чадвар бүхий эрдэмтэн, багш нар логистик, аюултай ачаа, агуулах болон үндсэн хөрөнгийн удирдлага, даатгал зэрэг сэдвүүдийн хүрээнд удирдан явуулж салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, харилцан ярилцаж зөвлөгөө, тайлбар өглөө. Мөн Тианжин боомтын үйл ажиллагаа, үндсэн зарчмын талаарх мэдээлэл өгснөөс гадна логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуваалцсан нэг өдрийн сургалтаар тус төвийн мэргэжилтнүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулга илтгэл тавьж, автоматжуулсан програм хангамж, техник хангамжийн тусламжтайгаар хэрхэн түргэн шуурхай үйл ажиллагаа явуулдаг тухай дэлгэрэнгүй явцыг харуулж туршлага судаллаа.

Зураасан код логистикийн хэлтэс/Худалдааа тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865