Худалдаа, үйлчилгээний салбарынхантай уулзлаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын ЗКЛХ-ээс экспорт, импортын үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт, зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудлууд, тээвэр, логистик, дэд бүтцийн асуудлууд, худалдаа, үйлчилгээний салбарын холбогдох тусгай зөвшөөрөл, дүрэм журам, стандартууд, хүнсний спирт, согтууруулах ундаа зэрэг шинээр болон шинэчлэн батлах хуулийн төслүүд, гадаад, дотоод худалдааны татварын орчин, мөнгө, санхүүгийн бодлогын хэрэгжилт зэрэг асуудлууд худалдаа үйлчилгээний салбарыханд хэрхэн нөлөөлж байгаа талаар харилцан санал бодлоо солилцож салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзаж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг холбогдох төрийн байгууллагуудад хүргэж, шийдвэрлүүлэхээр “Худалдаа үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэг”ийг 2014 оны 12 сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг УИХ гишүүн С..Дэмбэрэл удирдан явуулсан бөгөөд Монбрилиант консалтинг,  Ти Ай Логистик, МТЗНХолбоо, Сэкуд ХХК, Тэнгэр Групп, Амарсанаа степ ХХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв, Чингис шар айраг ХХК, ШУТЦ ХХК, ХХЭНХолбоо болон холбооны дүүрэг хариуцсан төлөөлөгчид оролцлоо. Тэрээр гарч байгаа хуулийн төслүүд Монголын нөхцөлд хэрэгжих боломжтой, бодит амьдралд үндэслэсэн байх, төсвийн зарцуулалтын хөндлөнгийн хяналтыг сайжруулах, МУ-д валют орж ирэх урсгалыг буюу экспортод хамааралтай бүхий л үйл ажиллагааг дээд зэргийн гүйцэтгэлтэй хийх орчинг бүрдүүлэх, сайжруулах, гол нэрийн бараануудын НӨАТ-ын зохицуулалтыг хэрхэн хийх, мөн гадаад худалдаанд тулгамдаж буй асуудалд төр одоо байгаагаас илүү анхаарал тавих шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага, баримтад нь тулгуурлан холбогдох хууль санаачлагч, ажлын хэсэгт болон шинээр байгуулагдаж буй Засгийн газарт МҮХАҮТ-ын зүгээс тэдний дуу хоолойг сонсгохоор, хүргүүлэхээр болов.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл/ Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865