GS1 систем, зураасан кодны талаарх сонирхолтой тоон баримтууд

PDFХэвлэхИ-мэйл

  1. GS1 нь олон улсын, ашгийн бус байгууллага

  2. GS1 – ын төв оффис Белгийн Бруссель хотноо байрладаг.

  3. GS1 системийг дэлхий нийтээр гурван сая гаруй компани хэрэглэдэг.

  4. GS1 системийн стандартууд нь дэлхий 160 гаруй оронд хэрэглэгддэг.

  5. GS1 албан ёсны 116 гишүүн оронтой.

  6. Дэлхий даяар 2000 гаруй ажилтантай.

  7. GS1 байгуулагдаад 41 жил болж байна.

  8. 2013 онд GS1 нь 40-н жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.

  9. Дэлхий даяар орон бүрт өдөрт 50 сая удаа GS1 зураасан код сканерт уншигдаж буй дохио дуугарч байдаг.

  10. GS1 системийн стандартууд нь дэлхий даяар нийлүүлэлтийн хэлхээнд хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт

  11. UPC зураасан код нь хамгийн дээд тал нь 1 тэрбум дахин давтагдашгүй зураасан кодыг үүсгэх боломжтой ба 12 оронтой байдаг.

  12. EAN дугаарлалт нь UPC зураасан кодыг хөгжүүлсэн шилдэг багц бөгөөд UPC дугаар бүрийн эхэнд нэмэлт оронг оруулсан. Энэхүү өргөжүүлсэн дахин давтагдашгүй дугаар нь 1-10 тэрбум хүртэл 10 дахин өсөх боломжтой болсон. EAN-13 зураасан кодууд нь /үйлдвэрлэгдсэн бараа нь нэг улсынх ч бай өөр өөр улсын ч гэсэн/ улс орон төдийгүй тухайн бүтээгдэхүүнийг борлуулж буй компани аль улсынх вэ гэдгийг ч тодорхойлох боломжтой.

  13. GS1-ын лоозон нь: GS1 нь бизнесийн глобал хэл юм.

  14. GS1-ын зорилт нь: Дэлхийн өнцөг булан бүрийн бизнесүүдийн ололт, амжилт, нийгмийн амьдралын түвшинг сайжруулах боломжийг эрэлхийлэн холбогдох бүх мэдээ мэдээллийг үнэн зөв, найдвартай хүргэхийн тулд цаг ямагт чармайн ажиллахад чиглэдэг.

  15. GS1-ын үүрэг нь: Зорилгодоо хүрэх итгэл найдварыг бий болгох глобал стандартыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх нэгдмэл байдлыг бий болгож, төвийг сахисан удирдлага болоход оршдог.

  16. GS1 нь өөрийн эрхэм зорилго, үүргээ дэлхийн 100 гаруй оронд байрлах гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг.

  17. GS1-ын гарал үүсэл нь UPC буюу бүтээгдэхүүний нэгдсэн кодын зөвлөл болох шугаман зураасан кодыг сонгохоор 10 компаний /5 жижиглэн болон бөөний худалдаачид, 5 үйлдвэрлэгчид/ удирдагчдаас сонгогдсон Хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох нэгдсэн кодын Ad Hoc хороо 1976 оны 4 сарын 3-нд үүссэн түүхтэй. Улмаар 1974 оны 9-р сард Бүтээгдэхүүний нэгдсэн кодын зөвлөл кодны системийг зохион байгуулагчаар ажиллахаар болсон.

  18. Европын бүтээгдэхүүний дугаарлалтын холбоо нь (EAN International) 1977 онд Европын 12 орны гишүүн орны бүрэлдэхүүнтэйгээр Бруссель хотноо байгуулагдаж UPC-тэй бүрэн тохирох зураасан кодны хөгжүүлэлтийг хийсэн.

  19. Анхны UPC кодтой бүтээгдэхүүн болох Врингли шүүслэг жимсний бохь 1974 оны 6-р сарын 26-ны өглөөний 8:01 минутанд Трой Охио дахь супермаркетад уншигдаж байсан байна. Худалдан авагч нь Клайд Даусон болон худалдагч Шарон Бучанан UPC кодыг анх сканерт уншуулж 67 цент төлсөн бүртгэл байдаг. Энэ бүтээгдэхүүн одоо Вашингтон дахь Амеркийн үндэсний түүхийн музейд байдаг.

  20. Зураасан кодыг анх бүтээсэн Н. Жосеф Вүүдланд 2012 оны 9 сарын 9-нд 91 насандаа өөд болжээ. Тэрээр бага насны скаут байхдаа Морзын кодны судалгаанаас анх зураасан кодны санаагаа олж байжээ. Бүтээгдэхүүний код дээр зураасыг ашиглах санаа нь 1948-49 оны үед Миами далайн эрэг дээр өвөөгийнхөө хамт сууж байхдаа элсэн дээр 4 хуруугаараа зураас зуран суухдаа олсон байна. Түүний анхны зураасан кодны санаа нь тойрог хэлбэртэй байжээ. Тэр түншүүдийн хамтаар 1952 оны 10-р сарын 7 нд “bull’s-eye” төрлийн кодны патентаа авч байсан. Патентын дугаар нь 2,612,994 юм. Вүүдланд болон түүний түншүүд энэхүү патентаа Филкод /акумлятор үйлдвэрлэгч компани/ 15000 доллараар зарсан байна. Энэ нь тэдгээрийн нийт хөрөнгө оруулалтын дүн байсан юм. Үүнээс хойш лазер сканнер болон микро профессор гарч ирснээр зураасан код нь илүү өргөжсөн. 1970-аад оны эхэн үеэр I.B.M-ын Жорж. Ж. Лаурер Вүүдландыг I.B.M.-д ажиллаж байх үед түүний дэмжлэгтэйгээр өөрийнх нь загвар дээр үндэслэн хар цагаан тэгш өнцөгт загварыг зохиосон.

  21. Компаниуд GS1 системийн стандартуудыг хэрэглэснээр маш их үр ашгийг хүртдэг. Тухайлбал:

    • Үйлдвэрлэгчдийн барааны баримтын үнэн зөв байдал 3.5 %-иар өссөн.

    • Агуулахад шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа 21 %-иар багассан.

    • Түгээлтийн төвүүдийн үнэ 42 %-иар буурсан.

    • Жижиглэн худалдаачдын нөөцийн алдалдал 32 %-иар багассан.

  22. Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэгчид GS1 стандартыг ашиглан тодорхой зардал хэмнэж ашиг орлогоо нэмэгдүүлсэн:

    • Төлөгдөөгүй өр зээлүүд 30 %-иар багассан.

    • Худалдааны захиалгын алдаа 73%-иар багассан.

    • Голландын эмнэлгүүдэд өвчтөний аюулгүй байдлыг сайжруулсаны үр дүнд хэрэгцээгүй болсон нөөц 80%-иар буурсан.

  23. GS1-ын стандартууд нь нийлүүлэлтийн хэлхээний хамрах хүрээг маш үр дүнтэй болгосон:

    • Хойд европын ачаа тээврийн операторуудын ажлын ачаалал 50%-иар багассан.

    • Логистикийн нэгжүүдийг GS1-ын тээврийн чингэлгийн серийн дугаараар (ТЧСД) тодорхойлсон компаниудын 75% нь түүхий эд, бараа материал нийлүүлэх хугацаа 50%-иар багассан.

    • АНУ-ын олон улсын худалдааны мэдээллийн систем, бүтээгдэхүүний мэдээллийн хорооны үзэж буйгаар GS1-ийн стандарт болох GS1 худалдааны эд зүйлсийн глобал дугаарыг ашигласнаар эхний жилд хил дээрх өргөн хэрэглээний савлагаатай бүтээгдэхүүн дэх хяналт шалгалт хийх хугацаа 80 %-иар буурсан.

  24. GS1-ээс дэлхий нийтээр электрон худалдан авалт нь энгийн зүйл болсон гэж үзэж байна. Яагаад гэвэл:

    • Дэлхийн хүн амын 36% нь ухаалаг гар утас хэрэглэж байна.

    • Бүх жижиглэн худалдааны 50 % нь вебээр хийгдэж байна.

    • Өргөн хэрэглээний барааны 80% нь шинэ бүтээгдэхүүний судалгаандаа олон нийтийн сүлжээг ашигладаг.

    • 2011 онд АНУ-ын насанд хүрэгчдийн 47% нь онлайн купоныг татаж авсан.

  25. GS1-ын ул мөр шалган тогтоох системийг ашигласнаар Перугын –Вартини паркд ул мөр шалган тогтоох хүсэлтийн хариуг хэдэн цагаас хэдэн минут болтол нь багасгаж чадсаны дүнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлт өссөж, худалдаа 20%-иар нэмэгдсэн.

  26. Сүүлийн үеийн судалгаагаар бүх супермаркетуудын 50-60% нь түргэн мууддаг бараа байна. Эдгээр барааны 5-7% нь хатаж агшиснаас үрэгддэг бол жижиглэн худалдааны үнэ нь тэдгээрийн орлогын 4%-д хүрдэг.

  27. Шведийн хүнсний сүлжээ дэлгүүр Консом Норд нь GS1-ийн eCom нэхэмжлэхийн системийг нэвтрүүлснээр захиргааны зардлаа 85%-иар бууруулж чадсан.

  28. Жижиглэн худалдаачин болон үйлдвэрлэгчдийн тээвэрлэлт хүлээн авалтын 78% нь Байршлын глобал дугаар (БГД)-тай болж паллет болон ачилтын нэгжүүдийн 66% нь Тээврийн чингэлгийн серийн дугаар (ТЧСД)-тай болсон.

  29. GS1 систем, зураасан кодыг хэрэглэснээр Францад жилийн 11 тэрбум еврогийн хэмнэлтийг авчирсан.

  30. GS1 GDSN буюу Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ нь Австралын эрүүл мэндийн салбарт жилийн 200 сая Австрали долларын хэмнэлтийг бий болгосон.

  31. GS1-ын гишүүн байгууллагуудын үндсэн үүрэг нь GS1-ын гишүүн компаниудад тэдгээрийн нийлүүлэлтийн хэлхээ болон худалдааны үйл ажиллагаагаа үр дүнтэй удирдахад дэмжлэг, заавар зөвлөгөөгөөр хангаж ажилладаг.

  32. Ялангуяа гишүүн байгууллагуудын гол үүрэг, хариуцлага нь:

    • GS1 стандартын дагуу дахин давтагдашгүй цор ганц дугаарыг олгох.

    • Сургалт, ном гарын авлагааар хангах, бусад дэмжлэгүүдийг үзүүлэх:

    • eCom: EDI (Electronic Data Interchange) - Электрон мэдээлэл харилцан солилцох боломжийг олгох

    • Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ- Global Data Synchronization Network (GDSN)

    • Бүтээгдэхүүний электрон код: RFID (Radio Frequency Identification)- Радио давтамжит долгионоор тодорхойлох

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865