Он цагын товчоон

Он цагын товчоон

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол” нийгэмлэгийн он цагийн товчоон

 

2014 он


-        GS1 aisbl-ээс 40 жилийн ойн хүрээнд зарласан маркетингийн уралдаанд дэлхийн 116 гишүүн орноос 3-р байрт шалгарлаа.

-       “GS1 Монгол” нийгэмлэгийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

-       “GS1 гэж юу вэ” гарын авлагын 3 дахь хэвлэлтийг гаргалаа.

-       GS1-ын ерөнхий ассемблэйн уулзалтанд манай төлөөлөгч оролцлоо.
-       Жижиглэн худалдаа эрхлэгчид болон худалдагч нарт зориулсан гарын авлага гаргалаа.
-       ШУТИС-КТМС, МЛХ-той хамтран “Logistic day -2014” арга хэмжээг анх удаа зохион байгуулж “Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистикийн  асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдааныг зохион байгуулав.

 

2013 он

-       1639  гишүүн байгууллагатай боллоо.

-       Гишүүн байгууллагуудтайгаа хамтран GS1 систем, зураасан кодны талаар телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэлээ.

-       GS1-ын бүх гишүүн орнуудын глобал форумд манай төлөөлөгчид оролцлоо

-       “Логистик ба нийлүүлэлтийн хэлхээний үндсэн ойлголтууд” гарын авлагыг гаргалаа.

-        ШУТИС-КТМС, МЛХ-той хамтран “Бизнесийн байгууллага дахь логистик менежментийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийг хэвлүүлэв.

2012 он

-       1555 гишүүнтэй боллоо.

-       Зураасан код хэвлэх үйлчилгээг нэвтрүүллээ.

-       “GS1 Солонгос”-той хамтран “Тээвэр, логистикийн салбарт зураасан кодыг хэрэгжүүлэх нь” сургалт-аялалыг зохион байгууллаа.

-       Гишүүн орнуудтай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд “GS1 Хятад” дээр 2 ажилтан сургалтанд хамрагдлаа.

-       Вебсайт дээр FAQ буланг шинээр нээлээ.

2011 он

-       1250 гишүүнтэй болсон.

-       ITF-14 стандартын кодыг хэрэгжүүллээ.

-       “Эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрэглэх нь” гарын авлага гаргалаа.

-       “GS1 систем, зураасан код хэрэглэгчийн гарын авлага”-ын 2 дахь хэвлэлтийг гаргав.

-       GS1-ын ази, номхон далайн бүсийн уулзалтанд оролцож илтгэл тавилаа.

2010 он

-       999 гишүүн байгууллагатай боллоо.

-       Портал сайтыг ашиглалтанд оруулж онлайнээр код олгож эхэллээ.

-       GS1-128 стандартын кодыг хэрэгжүүллээ.

-       Эрүүл мэндийн салбарт стандарт зураасан кодыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлж ЭМЯ-тай хамтарсан ажлын хэсгийг байгууллаа.

-       “GS1 Солонгос”-той хамтран “Эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрэгжүүлэх нь” сургалт-аялалыг зохион байгууллаа.

 

2009 он

-       745 гишүүн байгууллагатай болсон.

-       “Supply chain” цахим сонинг шинээр гаргаж эхэллээ.

-       Олон улсын GEPIR сайтад гишүүдийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж эхэлсэн.

-       Иргэний бүртгэлийн ерөнхий газартай хамтран GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

2008 он

-    643 гишүүн байгууллагатай боллоо.

-     Хамтын ажиллагааны хүрээнд “GS1 Солонгос” дээр 3 ажилтан сургалтанд

хамрагдлаа.

-       “GS1 Солонгос”-той хамтран “Бөөний болон жижиглэнгийн худалдаанд

зураасан кодыг хэрэгжүүлэх нь” сургалт-аялалыг Сөүл хотноо зохион байгууллаа.

-       GS1-ын ерөнхий ассемблэйн уулзалтанд манай төлөөлөгч анх удаа оролцлоо.

-       “GS1 гэж юу вэ” гарын авлагын 2 дахь хэвлэлтийг гаргалаа.

 

2007он

 

-       489 гишүүнтэй болсон.

-       Анх удаа GS1-8 стандартын кодыг олгож эхэлсэн.

-       GS1-ын бүх гишүүн орнуудын глобал форумд манай төлөөлөгчид анх удаа оролцлоо.

2006 он

-       349 гишүүн байгууллагатай боллоо.

-       Гадаад худалдааны академийн хичээлийн хөтөлбөрт GS1 систем, зураасан кодыг оруулав.

2005 он

-        240 гишүүнтэй боллоо.

-       “Зураасан код хэрэглэгчийн гарын авлага”-ын эхний хэвлэлтийг гаргалаа.

-       GS1 систем, зураасан кодны захиалгат болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж эхэллээ.

2004 он

-       “GS1 Монгол” нийгэмлэг 84 гишүүнтэй боллоо.

-        GS1-13 стандартын кодыг анх удаа хэрэгжүүллээ.

-       “GS1 Хонг Конг”-той хамтран GS1 систем, зураасан кодны анхны сургалтыг УБ хотноо зохион байгууллаа.

-       “GS1 гэж юу вэ?” гарын авлагын эхний хэвлэлтийг гаргалаа.

-        GS1-ын Брусель хот дахь төв оффис дээр 2 ажилтан сургалтанд хамрагдлаа.

2003 он

-       Олон улсын GS1 байгууллагад албан ёсоор гишүүнээр элсэж “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдлаа.

 

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865