Зураасан код авах

Монгол улс 2003 оны 12 дугаар сард олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх эрх бүхий албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох цорын ганц байгууллагаар томилогдсон билээ.

 

Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн 35 000 орчим нэр, төрлийн хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд “865” бүхий кодыг олгоод байна.

 

Та ч гэсэн өөрийн бараа, үйлчилгээндээ зураасан код авч “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн болсноор дараах давуу талуудтай:

 

  • Танай байгууллага, бүтээгдэхүүн өөрийн гэсэн давтагдашгүй цор ганц кодтой болох

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэлт, борлуулалт, захиалга, түгээлтийн системийг боловсронгуй болох, зардлаа хэмнэх, хянах

  • “GS1 Монгол” нийгэмлэгийн портал сайтад бүтээгдэхүүний талаарх мэдээллээ үнэгүй байршуулах

  • Улмаар олон улсын “GEPIR” вебсайтад бүтээгдэхүүний мэдээллээ үнэгүй байршуулах, сурталчлах

  • Онлайн үйлчилгээнд хамрагдах

  • GS1 систем, зураасан кодны талаарх сургалт, аялалд хөнгөлөлтэй болон үнэгүй хамрагдах

  • Зураасан код болон сүүлийн үеийн шинэ техник технологийн талаарх мэдээллийг авах

 

Та болон танай байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ зураасан код авах бол:

 

  1. Зураасан код авах журмын 2.4 т заасан баримтуудыг бүрдүүлж өгснөөр 20 мин - 6 цагийн хооронд зураасан кодоо авах боломжтой.

  2. Зураасан код авах гэж буй хувь хүн, нөхөрлөл хоршоо, ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь 1-9 ангиллыг сонгосон тохиолдолд элсэлтийн хураамж нь 80,000 ₮ байна. /Журмын Хавсралт 1/

  3. Та зураасан код авахдаа ангилалаа сонгохын тулд нь /Журмын Хавсралт 1/ бүтээгдэхүүний төрөл зүйл, төрөл тус бүрт савлагдах савлалтын тоо /ширхэг, грамм, килограм гэх мэт/, цаашид нэмэгдэх бүтээгдэхүүний төрөл, савлалт тоо зэргийг гаргаж сонгоно.

  4. Зураасан код авах ангилалаа сонгосны дагуу тохирох элсэлтийн хураамжийг төлнө.

  5. Байгууллагын анкетаас гадна бүтээгдэхүүний анкетыг бүтээгдэхүүн тус бүр дээр бөглөнө. Эдгээр анкетыг бөглөхдөө үнэн зөв алдаагүй, бүрэн бөглөсөн байх шаардлагатай.

  6. Тухайн байгууллагыг төлөөлөн зураасан код хариуцах ажилтнаар томилогдсон хүн “GS1 Монгол” нийгэмлэгтэй холбоотой ажиллаж шинэ мэдээ мэдээлэл авах, шинээр бүтээгдэхүүн нэмж авах, бүтээгдэхүүн болоод байгууллагын талаарх мэдээллийн өөрчлөлт, зураасан кодны сунгалтын хураамж зэргийг хариуцна.

  7. “GS1 Монгол” нийгэмлэгээс улирал тутам эрхлэн гаргадаг цахим сонинд нийгэмлэгт элсэж шинээр зураасан код авсан бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ байршуулах боломжтой.

  8. Олон улсын стандарт GS1 систем, зураасан кодыг өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэрэгжүүлснийг илэрхийлж “GS1 Монгол” нийгэмлэгийн логог бүтээгдэхүүний сав багдаа боодол дээр байршуулж болно.

  9. Бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ зураасан код авсны дараа хэвлэлтийн чанар, зураасан кодны хэвлэж болох, болохгүй өнгөнүүд дээр анхаарах ёстой. Үйлчилгээ булангаас зураасан кодны хэвлэх өнгөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  10. Та зураасан кодыг өөрийн биеэр ирж авахаас гадна и-мейл болон, онлайнаар авах бүрэн боломжтой. Шинээр элсэж зураасан код авах гэж байгаа бол Гишүүнчлэл гэсэн хэсгээс “Шинээр элсэх байгууллага” цэсийг сонгоод зааврын дагуу анкетуудыг бөглөнө. Та аль хэдийн гишүүн болоод шинээр зураасан код нэмж авах гэж байгаа бол “Хэрэглэгчийн булан” цэсийг сонгоод “GS1 Монгол” нийгэмлэгээс олгосон “g12345” бүхий нэвтрэх нэрээр орж байгууллагын мэдээллээ шалгах, кодоо хянах, шинээр код авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

 

Танд амжилт хүсье!

 

 

Холбогдох хаяг: “GS1 Монгол” нийгэмлэг
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол,
"Морьтон" цогцолбор, 9 давхарт 901 тоот

Утас: 976-77 000 865, 89249141
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865