Монгол улс 2003 оны 12 дугаар сард олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн эрх бүхий цорын ганц байгууллагаар томилогдсон билээ.

         Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн 35 000 орчим нэр, төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд “865” бүхий зураасан кодыг олгоод байна.

       Бизнесийн глобал хэл болсон уг систем нь манай улсын хувьд харьцангуй шинэ ойлголт ч гэсэн хүмүүсийн ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох үүднээс холбогдох талуудтай хамтран хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, харилцан ярилцлага, сургалт, уулзалтуудыг гадаад, дотоодод зохион байгуулан жижиглэн болон бөөний худалдаа, эрүүл мэнд, иргэний бүртгэл, үйлдвэрлэл гэх мэт хэд хэдэн салбарын бараа, үйлчилгээнд өөрсдийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн тодорхой хүрээнд тус системийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хүнсний аюулгүй байдал, хуурамч бараа, бүтээгдэхүүнээс сэргийлэх зорилгоор хил, гааль, тээвэр, логистикийн салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.

“GS1 Монгол” нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгын хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг:

http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг бараа, үйлчилгээнд зураасан код олгох, олон улсын стандартын дагуу шат дараатайгаар хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png GS1 систем, зураасан кодны стандартын талаарх мэдээ мэдээллээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png Зураасан код, логистик, худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр ном, гарын авлага бэлтгэх
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png GS1 систем, зураасан код, логистикийн талаар сургалт, семинар, уулзалт, үзэсгэлэнг гадаад, дотоодод зохион байгуулах
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png Зураасан код хэвлэх, цахим сонин гаргах, сургалт, судалгаа явуулах
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png Дээрх чиглэлээр холбогдох төр засгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах
http://gs1mn.org/templates/jv_atten/images/red/bg-bullet.png Зураасан код, логистикийг хөгжүүлэх чиглэлээр бусад гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт.


Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865