“GS1 Монгол” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцахаар уг веб хуудсанд зочилж буй танд нийт гишүүд, хэрэглэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Бизнесийн глобал хэл гэж нэрлэгддэг зураасан кодыг дэлхийн 160 гаруй орны эрүүл мэнд, иргэний бүртгэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилга, хөдөө аж ахуй, загас агнуур, уул уурхай, батлан хамгаалах зэрэг 20 гаруй салбарын гурван сая орчим компани өөрийн бараа, үйлчилгээнд хэрэглэдэг гэсэн статистик тоо баримтыг GS1-ын төв байгууллагаас гаргасан байна. Өөрөөр хэлбэл шидэт гэмээр хэдхэн тоогоор дэлхийн зах зээл дээрх бүх бараа, бүтээгдэхүүнийг хялбархан удирдаж байна. Энэ нь үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүхий л үйл явцыг удирдах, хянах гол хэрэгсэл болдог юм.

Харин манай улсын хувьд 2003 онд албан ёсоор нэгдэж өөрийн улс оронд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж эхлээд даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 30 000 гаруй нэр төрлийн бараанд 865 бүхий давтагдашгүй цорын ганц зураасан код олгож бөөний болон жижиглэнгийн худалдаа, иргэний бүртгэл, эрүүл мэнд гэх мэт хэд хэдэн салбарын бараа, үйлчилгээнд амжилттай хэрэгжүүлж бизнес эрхлэгчид, хэрэглэгчдээс гадна бодлогын түвшинд тодорхой ойлголттой болгож чадлаа.

Бид хэрэгжүүлэгч байгууллагын хувьд дэлхий даяар глобалчлагдаж байгаа өнөө үед мэдээллийн технологи дээр суурилсан энэхүү дэвшилтэт техник, технологи, глобал стандартыг холбогдох талуудтай хамтран аливаа салбарын бараа, үйлчилгээнд нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Энд та бидний идэвх, санаачлага, оролдлого, хүчин чармайлт чухал байгааг дурьдаад цаашид байнга хамтран ажиллахыг урьж байна.

Таны бизнест өндөр амжилт хүсье.

“GS1 МОНГОЛ” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА:

С. ДЭМБЭРЭЛ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865