Ногоон жижиглэн худалдаа /3-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

Сингапурын жижиглэн худалдаачид ногоон төслийг хэрэгжүүлсээр байна.

Сингапурын супермаркетууд эко ухамсарын шинэ давалгааг тэргүүлсээр байна. Тэд боломж бололцоогоо дайчлан  эрчим  хүчийг хэмнэх, хуванцар савны хэрэглээг багасгах зэрэг бусад  хүрээлэн буй орчинд хортой зүйлсийг багасгах  ногоон хөдөлгөөний тодорхой төлөөлөгчид юм. Дэлгүүр судермаркетуудаас гадна жижиглэн худалдаачид, үйлчилгээ үзүүлэгчид нь ногоон  болох бүтээлч арга замуудыг үзүүлсэнээр байна. Магадгүй бидний ихэнх нь үсчний газрыг байгальд яаж  ээлтэй байх вэ гэж боддог.

Тэгвэл “J’s” салон үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар танилцая. Сингапурт өргөн хүрээтэй хүрээлэн буй орчноо дэмжих санаачлагуудыг засгийн газрын агентлагууд удирдаж байдаг бөгөөд   Сингапурын  хүрээлэн буй орчныг хамгаалах зөвлөл, Барилга байгууламжын захиргаанаас 2005 оноос “Ногоон шошго” байгальд ээлтэй бизнес болон барилга байгууламжийг таниулах шагналын хөтөлбөрийг боловсруулсан. Эдгээр агентлагууд нь саяхнаас  жижиглэн худалдаачдыг хамруулж эхэлсэн. “Ногоон шошго” шагнал нь үйлдвэрлэл, барилга байгууламж дээр төвлөрч байсан бол 2012 оны 11 сараас дэлгүүр супермаркет, жижиглэн худалдааны  төрлүүдийг танилцуулж эхэлсэн.

Сингапурын  хүрээлэн буй орчныг хамгаалах зөвлөл нь  туршилтын төслийг хэрэгжүүлж, оролцогчдод  ус цахилгааныг хэмнэх, бусад эх үүсвэрээс гаргах, хог хаягдлыг багасгах, дахин  ашиглалтыг дэмжих зэрэг шалгууртай. Тэд бие даасан зөвлөх болохын тулд эдгээр шалгууруудыг хэрэгжүүлэх юм. Тэд шалгуурыг давж 2 жилийн хугацаатай “Эко-дэлгүүр” гэсэн сертификат авдаг.

Сингапурын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо нь маш олон жижиглэн худалдаачид ногоон төслийн болзлыг биелүүлнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд “Эко дэлгүүр” болон Барилга байгууламжийн захиргаанаас олгодог “Хүрээлэн буй орчныг амжилттай хамгаалсан” шагнал  зэрэг төслүүдийн удирдах зөвлөлд орж дэмжигч түншээр ажиллаж байна.

Супермаркетууд ногоон төслийг тэргүүлсээр байна.

“Ногоон шошго” шагналыг авсан анхны супермаркет бол “Fair price” супермаркетууд юм. Эдгээр салбар супермаркетууд нь  “Ногоон шошго”  платиниум,  гоулд,  гоулд плас зэрэг шагналуудыг хүртсэн. Супермарткетын “Ногоон” стандартуудын үзүүлэлтүүдэд Цахилгааныг хэмнэсэн бат бөх удаан эдэлгээтэй  LED гэрлүүд, бүсийн  гэрэлтүүлгийн стандартууд, хөдөлгөөн мэдрэгчүүд, эрчим  хүчийг хэмнэсэн хөргөлтийн сэнс, моторууд, эрчим хүчийг хэмнэсэн хөргүүрийн системүүд орно.

“Fair price”-ын хувьд зөвхөн үүгээр зогсохгүй нийт 121 дэлгүүрийн 50-д нь эдгээр ногоон үзүүлэлтүүдийг хэрэгжүүлж  дараагийн  гурван жилд салбар дэлгүүрүүдийн 50% нь  “Ногоон шошго” шагналыг авахаар зорьж байна. “Ногоон шошго”  платиниум шагналыг хүртсэн Zhong Shan Park-ын салбар  анх нээгдэхдээ л эрчим хүчийг хэмнэх байдлаар зохион байгуулагдсан учраас Сингапурын бусад ердийн дэлгүүрүүдтэй харьцуулахад  эрчим  хүчийг 30%-иар хэмнэдэг байна.

Ногоон стандартын бусад үзүүлэлтүүдэд:

  • Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хэвээр байлгахад зарцуулаглах нүүрстөрөгчийн хийг 30%-иар багасгах  нүүрстөрөгчийн давхар исэл дээр суурилсан хөргөлтийн систем юм. Энэ систем нь дэлхийн дулааралд нөлөөлөх нөлөөлөл, озоны цоорхойг нэмэгдүүлэхгүй байх давуу талтай.
  • Эрчим хүч хэмнэсэн хаалгатай хөргүүрүүд нь  нээлттэй хэсгүүдтэй харьцуулахад  цахилгааныг 20%-иар хэмнэнэ. 75%-ис илүү хэсэг нь хөргөлтийн төвлөрсөн хяналттай  хаалгатай, мөн цахилгааныг нэмэгдүүлэх хавхлагатай, ууршилтын эсрэг хяналт, сэнстэй байдаг.
  • Бүсийн автомат хяналтууд, эрчим хүчийг хэмнэх мэдрэгч зэргийг агуулсан LED  гэрэлтэй, нэгтгэсэн  гэрэлтүүлгийн  менежмент нь  эрчим  хүчийг хэмнэнэ.
  • Удирдлагуудын зүгээс эрчим хүчийг хэмнэх хэлбэрүүдийг ажиглах хянах Эрчим хүчний менежментийн системийг үргэлжлүүлэх.
  • Усыг үр ашигтай зарцуулахын тулд усны алдагдлыг илрүүлэх, зарцуулалтыг удирдах усны тоолуурыг хэрэглэх,  усны зарцуулалтыг багасгах.
  • Хэрэглэгч худалдан авагч нарт эко үзүүлэлт, дахин ашиглалтын талаар  мэдээлэл өгөх эко булантай байх.

Мөн эдгээр дэлгүүрүүд  хэрэглэгчдэд өөрсдийн  тортойгоо ирвэл хөнгөлөлт үзүүлдэг. Үүний үр дүнд өнгөрсөн жил нийт 8 сая хуванцар сав баглааг хэмнэсэн бөгөөд энэ нь 100 хөлбөмбөгийн талбайг хучих юм.

Жижиг жижиглэн худалдаачид өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна.

J’s үсчний салон нь өөрийн мэргэжлийн боловсролын институудын оюутнуудад үс угаах, хатаах тусгай техник болох усны болон сэнсний үлээх чиглэлийг зөв байлгах тусгай техникийн талаар  сургаж байгаа бөгөөд энэ нь ус цахилгааныг хэмнээд зогсохгүй ажлын хурд, бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.Тиймээс үсчин бүр үйлчлүүлэгч бүр дээр 20% ус цахилгааныг хэмнэснээр  нийт 365 хоногт хэмнэх хэмжээ бодитой  байдаг.

Тэд салоноо  таазнаас  шал хүртэл саруулхан том цонхтой хийснээр өдрийн цагаар цахилгааныг хэмнэхээс гадна үйлчлүүлэгчдэд гадны ногоон байгууламжийг харагдах байдлаар тохижуулсан. Мөн нийт гурван салбартаа LEDгэрлийг ашигласнаар цахилгааны зардлыг ердийн гэрэлтэй байхаас 3-5 дахин хэмнэж чадсан. Салоны хэрэглэж байгаа тавилга хэрэгслийг бүгд дахин ашиглаж болох зүйлсээр тохижуулсан.

Салоны захирал Тан хэдэхдээ: Тэрээр энэхүү байгальд ээлтэй салон болох санаагаа анх 2009 онд Парист Лореал компаний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож байхдаа  “Салоны ирээдүй“ гэсэн байгальд ээлтэй үзүүлэлтүүдийг оруулсан танилцуулгыг сонсож байхдаа олжээ. байсан.  Үүнээс санаа авч эргэж ирээд   өөрийн салондоо  хэрэгжүүлж эхэлсэн байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865