Ногоон жижиглэн худалдаа /2-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

Хуванцар савны  хэрэглээг багасгаснаар   нүүрстөрөгчийг тэглэх болно.

Малайзын жижиглэн худалдаачид  ногоон төслийн  хүрээнд өөрсдийн худалдааны  үйл ажиллагаан дахь хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах зорилт тавьсан. Пракаш Сакти  өөрсдийн эхлэлийн амжилтуудаа танилцуулж байна.

Малайзын жижиглэн худалдаачдын дунд ногоон сэдэв маш олон жилийн өмнөөс эхэлсэн боловч бодит үйл  ажиллагаа нь 2010 онд  Засгийн газраас  “Хуванцар сав баглаагүй өдөр”  долоо хоногийн аяныг  зарлахад анх үйл ажиллагаа нь харагдсан. Энэхүү аяны гол зорилго нь  хуванцар савны хэрэглээг багасгах хүрээлэн буй орчноо хамгаалах юм.  Долоо хоногийн 6 дахь өдөр бүр  ихэнх дэлгүүр супермаркет хайпермаркетын  хэрэглэгчид  өөрсдийн худалдан авсан бүтээгдэхүүний сав баглааг  нэг бүрийг  нь 0,06$-оор буцаан худалддаг.  Эхэндээ эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч  маш сайн үр дүнд хүрсэн.  Компанит ажлын үеэр 4 сая хуванцар савны хэрэглээг хэмнээд зогсохгүй Засгийн газар  худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрийн нэг уутанд төлсөн 20цент бүрээс 75,540USD-ын ашиг олсон. Өнөөдөр жижиглэн худалдаачид нь  улсынхаа хамгийн хүчтэй ногоон аяныг дэмжигчид болсон төдийгүй хуванцар савны хэрэглээг багасгах эхлэлүүдийг хийсэээр байна.

Малайзад маш олон мужууд хуванцар савны хэрэглэг багасгаж  цаасан уутны хэрэглээг хэвшүүлэх  ажиллагааг дэмжсээр байна. Засгийн газраас хуванцар савны хэрэглээг зогсоох аяныг 2011 оны 1сарын 1 нд эхлүүлсэнээр маш олон  худалдаааны төв дэлгүүр супермаркетууд, ногооны дэлгүүрүүд ногоон төсөлд нэгдсэн. Хамгийн шинэ худалдааны төвийн нэг болох  Setia City Mall нь 2012 онд Сингапурын барилга байгууламжын газрын “Ногоон шошго алтан шагналыг” гардан авсан. Setia City Mall  нь  ногоон төслийг эхнээс нь хэрэгжүүлсэнээр цахилгааны зардлын 17%-иар багасгасан. Эдгээр зүйлс нь  эрчим хүчийг хэмнэх агааржуулалтын систем, барилгын эрчим хүчний удирдлагын  нэгтгэсэн систем,  машины зогсоол болон хонгилын нарны гэрлийг мэдрэх  систем, эрчим хүчийг хэмнэх  өргөгч шат,  зэрэг юм. Тус худалдааны төвийн менежер хэлэхдээ: эрчим хүчийг хэмнэдэг гэрэл нь цахилгааны зардлын хэмнэлтийн хагас хувийг эзэлдэг гэлээ.

Нүүрстөрөгчийг тэг болгох бизнесийн зорилго

Ногоон оролдлого зүтгэлээрээ жижиглэн худалдаачдын дунд алдартай Тesco Малайз нь нүүрс төрөгчийн ялгаруулалтыг тодорхой хэмжээгээр багасгах  “Бага СО2” түгээлтийн машинуудыг ажиллуулсан. Тesco Малайзын захирал  Жеорж Фичер  манайх 2050 он гэхэд нүүрстөрөгчийг тэг болгох  бизнесийг зорьж байна.  Манай компани 130 нүүрс төрөгч бага ялгаруулах  ачааны машинуудыг авсан. Үүнээс өмнө Tesco үр ашигтай зам төлөвлөлт дэх тээвэрлэлтийн менежментийн систем, GPS системийг хэрэгжүүлсэнэээр анх суурьлуулсан 2012 оны түвшнээс нүүрстөрөгчийн ялгаралт 31,2%-иар буурсан. Шинэ паркын хөрөнгө оруулалт хйиснээр  өмнөх үйл ажллаагааны загвартай харьцуулахад нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 17%-д хүргэхээр зорьж байна. Мөн  хөрөнгө оруулалт хийсэн шинэ машинууд нь Volvo  мотортой эрчим хүчийг хэмнэх хөргүүртэй тул дунджаар түгээлт тутмын 10%-д нь түлш зарцуулалтыг багасгахад нөлөөлөх юм. Тesco Малайз нь хариуцлагатай бизнесийг хөгжүүлэхэд маш шх анхаарч байгаа  бөгөөд “Бага СО2”-ыг хэрэгжүүлэхийн тулд дэлгүүрүүдийн тээвэрлэлтийг багасгах мөн төвлөрсөн түгээлтийн сүлжээгээр  нүүрстөрөгчийг багасгах ажиллагааг эхлүүлсэн. Тesco-ын нийлүүлэгчид нь нийт 47 дэлгүүрт төвлөрсөн  түгээлтийн төвөөр  бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Тesco-ын хөргөлтийн системийн нэгдлүүд нь “Бага СО2” буюу бүтээгдэхүүний хадгалалт дахь температурын өөрчлөлтүүдийг дэмжих хөргөлтийн нэгдлүүдэд төрөл бүрийн зохицуулалтүүдыг тохируулж байдаг. Иймээс жилд 4500 тонн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг устгаснаар шинэ “Бага СО2” ачааны машинууд нь  тээвэрлэлт бүртээ 20% илүү бүтээгдэхүүн тээвэрлэж, жилд 8000 тээвэрлэлтийг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.

http://www.youtube.com/watch?v=noa4SmYhjTA холбоотой видео

Ундааны хайрцагыг дахин ашиглаж байна.

Өнгөрсөн жил өргөн хэрэглээний барааны акул “Nestle ба Тетрапак Малайз” компаниуд нь ногоон компанит ажлыг зохион байгуулсанаар хүн амын ядуу  хэсэгт 460 ш дээврийн хавтанг  тусламж болгон өгсөн. “Nestle ба Тетрапак Малайз” компаниуд нь 2013 онд “Хамгаалцгаая” төслийг хэрэгжүүлж 3,62 сая ашиглагдсан ундааны хайрцагийг цуглуулсан. Тетрапак Малайзын хүрээлэн буй орчны менежер  Манжула Муругесан хэлэхдээ: компанит ажлын үр дүн  нь  маш сайн байсан бөгөөд хүмүүс үргэлжлүүлэн уусан ундааны хайрцагаа цуглуулах, буцаан  ашиглахад тушаах зорилготой болсон төдийгүй хэрэглэгчдэд энэхүү ундааны хайрцагыг бүрэн дүүрэн эргүүлэн ашиглаж болдог гэсэн мэдлэгийг олгож хүрээлэн буй орчноо хамгаалахад нийтийн дэмжлэг туслалцаа ямар их хэрэгтэй байгааг харуулсан загвар болсон.

Nestle ба Тетрапак компаниуд 4 удаа энэхүү компанит ажлыг хамтран зохион байгуулж нийт 330,000 ширхэг хэрэглэсэн ундааны савыг цуглуулж  эдгээрийг бүрэн дүүрэн эргүүлэн ашиглаж 10,000 ш  ном, сурагчийн ширээ сандал зэргийг үйлдвэрлэсэн.

Та бүхэн өөрсдийн ногоон төслүүд, бодлого, үйл ажиллагаагаа бидэнтэй хуваалцана уу!

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865