Ногоон жижиглэн худалдаа /1-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

Маш олон замаар  ногоон  жижиглэн худалдаа бий болсоор байна.

Та бүхэн дараах туршлагуудтай танилцаад  хэрэгжүүлэх буюу аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн бол ногоон төслийнхөө  талаар  бидэнтэй туршлагаа хуваалцана уу!

Филиппиний жижиглэн худалдааны компаниуд ногоон бизнесийн туршлагаар байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлсээр байна. Greenwich Pizza, Gingersnaps, Echostore  зэрэг компаниудын туршлагыг танилцуулж байна. Сүүлийн үед тогтмол өсөж буй  хүчтэй шуурга, хүйтэн өвөл, хуурайшилт зэрэг нь цаг уурын өөрчлөлтүүд нь биднээс шалтгаалж байдаг.  Эх дэлхий байгаль орчноо одооноос хамгаалж хайрлахгүй бол  хүн төрөлхтний аж амьдралд асар их сөрөг нөлөөг үзүүлэх болно.  Хувь  хүн, хувийн болон олон нийтийн байгууллагууд бүгд идэвх зүтгэлтэй оролцсоноор эх дэлхий байгаль орчноо онгон төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх болно.

Иймээс Филиппин улсын жижиглэн худалдааны компаниуд ч гэсэн энэ  зорилгод бага гэлтгүй санал санаачлага гарган ажиллаж байна. Их зүйл багаас эхэлдгийн адилаар эх дэлхийгээ хамгаалахын төлөө ногоон-сэтгэлгээг хөгжүүлсээр байгаа туршлагуудыг танилцуулж байна.

Олон улсын хүнсний сүлжээ Jollibee Foods Corp–ын  Greenwich Pizzaны сүлжээ өөрийн бүх салбаруудаар хүргэлтийн бүх захиалгуудаа  цаасан уутыг хэрэгжүүлсэнээр нэг удаа хэрэглээд хаядаг байсан  савлалтын  материалуудын тоо эрс багасч, дахин ашиглагдах бүтээгдэхүүн нэмэгдсэн.

Greenwich-ийн маркетингийн албаны захирал Люис Веласко хэлэхдээ: Энэхүү үйл ажиллагаа нь зардлыг бууруулах төдийгүй брэндийн хариуцлагыг ухамсарлах, тус арга хэмжээг олонд таниулсанаар эх дэлхийгээ хамгаалах, байгаль орчинтойгоо илүү ухамсартай харьцах болсон.

Үүнээс гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нь  хүний эрүүл мэндэд  ч хор нөлөөгүй байдаг учир бид энэ  хөдөлгөөнийг эхлүүлсэн.  Бидний хийж шийдвэрлэж чадах зүйл байсаар байтал  манай гишүүд, худалдан авагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл хийхийг хүсээгүй юм.  Манайх нийт 200 салбаруудаар тодорхой алхамыг хийснээр нүүртөрөгчийг багасгаж, цэвэр бүтээгдэхүүн буюу бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр болох CP2P-ийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь  хаягдал усны бохирдлыг багасгаснаар цэвэр усны бохирдлыг багасгах хөтөлбөр юм.  Бид мөн  өөрийн бүтээгдэхүүнээ илүү чанартай найдвартай болгох  өөр бусад  хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн судалж байна.  Жижиглэн худалдааны бусад комданиуд ч  энэхүү ногоон туршлагуудыг хэрэгжүүлэн гэдэгт найдаж байгаа бөгөөд  хэрэв жижиглэн  худалдааны компаниуд  зах зээлд үлдэхийг  хүсэж байгаа бол  хэрэглэгчидтэйгээ холбоотой байж тэднийг  хүрээлэн буй орчны талаар илүү их мэдлэгтэй болгох, тэдний оролцоог хамгаалах  юм.  Бид хүрээлэн буй орчныг хамгаалах  шийдвэр гаргаж байдаг нь манай брэнд төдийгүй гишүүд хэрэглэгчдийнхээ бахархалыг төрүүлж байдаг.

Багасгах, дахин ашиглах, эргэлтэнд оруулах

Эмэгтэйчүүд хүүхдийн хувцасны жижиглэн худалдааны Gingernaps  ногоон дэлхийг дэмжихийн тулд  өөрсдийн материалуудыг аль болох дахин ашиглах, эргэлтэнд  оруулахыг зорьж байна. Үүний үр дүнд илүүдэл даавуугаа худалдан авагч нарт борлуулсанаар баглаа боодол хийх, савлалтанд ашиглагдсан хайрцагийг, гадны нөлөөгөөр задрах хуванцар  савлагаа, худалдагчдын хаясан  сав баглаа шуудангийн материал зэргийг  дахин ашиглан тавилгыг хамгаалалт хийж, мөн дэлгүүртээ LED  гэрлийг ашиглаж байна .

Gingernaps-ын ерөнхийлөгч Жерри Юу: Хэдийгээр манайх салбаруудаа  шинэчилж байгаа ч гэсэн  тавиур, тавилга, чимэглэл нь бүгд дахин ашиглагдах материалаар хийгддэг төдийгүй шинийг  худалдаж авах зардал мөнгөө хэмнэж чаддаг. Энэ нь байгаль дэлхийд нөлөөлөх  илүү их эрчим хүч, материал авахаас татгалзах боломжийг олгож байдаг.

Мөн байгаль орчноо хамгаалах ухамсартай  үйл ажиллагаа бөгөөд байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бид бүхэн  мэдэж байгаа тул бид эх дэлхийгээ хамгаалах, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чадах бүхнээ хийх ёстой. Ногоон бодлогыг хэрэгжүүлсэнээр  санхүүгийн болон амьдарлын үр ашигтай байдлыг бий болгох юм.

Энэ бүхнийг бий болгохын тулд багасгах, дахин ашиглах,  хамгаалах юм.

Gingernaps нь Филиппин улсад 32 загварын тасаг 16 их дэлгүүр, бусад Тайланд, Индонези,  Сингапур, Малайз, Араб зэрэг улсуудад 21 их дэлгүүр 45 загварын тасагтай. Тэрээр бид бүх дэлгүүр тасгууддаа LED гэрлийг хэрэгжүүлж байна гэв.

Зорилготой ашиг

Жижиглэн худалдааны Echostore групп нь  байгаль орчноо хамгаалах хөтөлбөрийн хүрээнд  худалдаа үйлчилгээндээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажиллагаагаа  "Зорилготой ашиг"  гэж нэрлэсэн.

Echostore группын үүсгэн байгуулагчдын нэг  Пасита Ю Жуан: Бид энэ жил нийт таван дэлгүүр шинээр нэмж байгаа бөгөөд байгаль орчноо хамгаалах сэдэв бидний амны уншлага  залбирал шиг л  гол сэдэв байдаг. Бид дэлгүүртээ зөвхөн LED гэрлийг ашиглаж, уламжлал болсон төхөөрөмжүүд хэрэглэхээсээ   илүү ашиглагдсан сэтгүүлээр цаасан уут хийх, эргэх хувиргагчтай агааржуулагч зэргийг ашигладаг. Мөн байгаль орчинд ээлтэй, Филиппиний уламжлал соёлыг дэмжих бүтээгдэхүүн борлуулахыг эрэлхийлж байдаг. Манай бүтээгдэхүүнүүд бүгд Минданао дахь эмэгтэйчүүдийн багын үйлдвэрлэсэн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, савалсан гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Бид цаашдаа нарны эрчим хүчийг ашиглан  усны халаалт, цахилгаан эрчим хүчээ хангаж цэвэр органик хүнсний ногоо авах болно. Одоо ч гэсэн том жижиг олон компаниуд ногоон туршлагыг хэрэгжүүлэхээс эргэлзэж байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлсэнээр урт хугацааны туршид ашиг орлогыг авчрах болно гэдэгт итгэдэг. Ногоон туршлагыг хэрэгжүүлэх нь эцсийн эцэст өөртөө л хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Та эх дэлхийнхээ төлөө ямар нэг юм хийх нь таньд маш сайхан сэтгэгдлийг төрүүлэх болно. Мөн манай бизнесийн үйл ажиллагааг ч дэмжиж  нэгтгэж байдаг.

Эх сурвалж: Retail Asia  сэтгүүл

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865