Азийн жижиглэн худалдааны салбарын өнөөгийн байдал

PDFХэвлэхИ-мэйл

Дараагийн арван жил  дэх дэлхийн жижиглэн худалдааны салбарын хөгжүүлэлтийн анхаарал татсан бүс нутаг нь Ази бөгөөд дэлхийн хөгжлийн боломжит зах зээл байсаар байна. Жил бүр 9%-иар өсөж одоогоор нэг их наяд америк долларт хүрч буй Азийн жижиглэн худалдааны салбарын эргэлт нь  2020 он гэхэд дахин нэмэгдэх болно. Сүүлийн үеийн дэлхийн эдийн засгийн уналтын үед  Ази нь нийт  эдийн засгийн өсөлт, жижиглэн худалдааны ашиг орлого нь өсөлттэй гарсан цөөхөн бүс нутгийн нэг юм.

Дэлхийн жижиглэн худалдаачид нь өөрсдийн зах зээлээ өргөжүүлж  хөрөнгө мөнгөө арвижуулахын тулд  Ази руу  маш ихээр чиглэж байгаа бөгөөд  Олон улсын мэргэжлийн үйлчилгээний сүлжээний үзэж буйгаар  Wal-Mart болон Tesco нь ойрын үед Азид эрчимтэй өргөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсээр байна. 2014 он гэхэд Азийн жижиглэн худалдааны эргэлт 8,5 их наяд америк долларт хүрэх урьдчилсан байдал харагдаж буй энэ үед эдгээр жижиглэн худалдааны акулуудад гайхаад байх зүйл биш юм.

Засгийн газраас дэмжсэний үр дүнд иргэдийн худалдан авалт нэмэгддэг байсан үе өнгөрч дэлхий даяар өсөн нэмэгдэж буй нийгмийн дээд давхрага тансаг бүтээгдэхүүний жижиглэн худалдаачдын гол зорилтот зах зээл болж байна.

Дэлхийн томоохон сүлжээнүүд нь тухайн орон нутагт эзэмшилтэй дэлгүүр  захууд руу эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэ нь гол сонголт болоод байна. Олон улсын мэргэжлийн үйлчилгээний сүлжээний судалснаар Азийн жижиглэн худалдааны салбаруудын өсөлт  нь дэлхийн жижиглэн худалдааны өсөлтөөс 2-3% иар илүү байх төлөвтэй байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865