Солонгоc улсад болох сургалт, аялал, үзэсгэлэнд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

Хэзээ, хаана: 2014 оны 11 сарын 9-11-ны өдрүүдэд Сөүл хотод болно

МҮХАҮТ-ын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтсээс “GS1 Солонгос”-той хамтран 7 дэхь жилдээ зохион байгуулах гэж байгаа сургалт-танилцах аялал.

Сургалтын  сэдэв: “Тээвэр, логистик, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаанд зураасан кодыг хэрэгжүүлэх нь”

Танилцах аялал: LOTTE Mart, E-Mart, Pantos Logistics, CJ GLS, Hanmi IT зэрэг БНСУ-ын нэр хүнд бүхий бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжтэй танилцаж туршлага судлах болно.

FOOD WEEK KOREA – 2014” үзэсгэлэн, конференц

БНСУ-ын Сөүл хотын үзэсгэлэнгийн их танхим COEX –ын A, B, C, D зааланд 2014 оны 11 сарын 12-15-ны өдрүүдэд болох “Food week korea” хүнсний бүтээгдэхүүн, түүний дагалдах хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн доорх чиглэлээр болно.

Энэ жилийн хувьд нийт 36 000 кв.м бүхий талбайд 50 гаруй орны 1000 гаруй байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулж 100 000 зочид оролцох юм байна. Үүнд:

-      Хагас боловсруулсан болон бэлэн хүнсний бүтээгдэхүүн

-       Боловсруулсан болон тогтвортой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

-       Сүү, цагаан идээ

-       Шувууны аж ахуйн бүтээгдэхүүн

-       Даршилсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн

-       Ус, жүүс, ундаа, вино, архи, цай, кофе гээд бүх төрлийн ундаа, эрүүл мэндийн ундаанууд

-       Хөлдөөсөн болон хатаасан хүнсний бүтээгдэхүүнүүд

-       Хoн орхойдойн төрлийн бүтээгдэхүүнүүд

-     Гоймон, кимчи зэрэг Солонгосын үндэсний болоод эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнүүд

-      Цэвэр, органик хоол, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт тэжээлүүд

-      Давс, исгэгч болон хүнсний өнгө оруулагч, будаг, бактери устгагч зэрэг нэмэлт хэрэгслүүд

-   Талх, нарийн боов, печень болон түүний дагалдах хэрэгсэл, материал, машин, тоног төхөөрөмж

-    Кофе, зайрмаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн бэлтгэдэг төрөл бүрийн машин, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл

-       Хүнсний ногоо хэрчигч, холигч, зүсэгч машин техник, хэрэгсэл

-      Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, цэвэрлэх, ариутгах, хөлдөөх машин, тоног төхөөрөмж

-       Мах боловсруулах, талх, нарийн боов, зайрмаг хийдэг машин, хэрэгсэл

-       Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, түүний хэрэгсэл, тоног төхөөрөмж

-     Гал тогооны сав, багаж хэрэгсэл, хоолны сав суулга зэрэг хүнсний бүтээгдэхүүн, техник хэрэгсэлтэй холбоотой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авах, харилцаа холбоо тогтоох боломжтой.

Өмнөх оны мэдээлэл

2008 оноос хойш болж байгаа үзэсгэлэн, уулзалт бөгөөд 2012, 2013 онд 1000 гаруй байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулж  93 732 хүн оролцож байсан байна.

Уг үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн доорх линкээр орж үзнэ үү. http://foodweek.info/why-attend/

Бүртгэл: Хавсралтаар хүргүүлж буй урьдчилсан хөтөлбөр, зардлын мэдээлэлтэй танилцаад 2014 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл явагдана.

ХОЛБОГДОХ ХАЯГ: GS1 Монгол” нийгэмлэг,
Зураасан код, логистикийн хэлтэс
Утас: 99019141, 91091323, 313411
Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.          

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865