МҮХАҮТанхимын байранд ТҮЦ машин байршууллаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран иргэний шинэчилсэн бүртгэл мэдээллийн системд зураасан кодыг нэвтрүүлэх ажлын хүрээнд иргэний цахим үнэмлэх, лавлагаа, архивын үйл ажиллагаанд  коджуулах ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.

УБЕГазар нь GS1 систем, зураасан кодыг өөрийн үйл ажилагааны бусад чиглэлүүдэд амжилттай туршин хэрэгжүүлж байгаагийн бас нэгэн жишээ нь ТҮЦ машин юм. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.

“ТҮЦ машин”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм.

МҮХАҮТанхимын 1 давхарт байршсан ТҮЦ машинаас Та бүхэн дараах лавлагаануудыг авах бүрэн боломжтой юм. Үүнд:

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  • Санал хүсэлт, өргөдөл гомдол
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Татварын Ерөнхий Газраас:

  • ААН-ын орлогын албан татварын лавлагаа

 

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865