ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт семинар амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхим нь Эдийн Засгийн Хөгжлийн яам ,Олон улсын худалдааны төв /ICT/, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал /UNCTAD/ -тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 4-5 ны өдрүүдэд “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус семинарын зорилго нь “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх” хэлэлцээрийн давуу талыг оролцогчдод таниулах, түүнийг үр дүнтэй ашиглах боломжийг олгоход чиглэгдэж, хамгийн гол нь хэлэлцээрийн заалт бүрийг харилцан ярилцаж, хэлэлцэсний дүнд Монгол улсын хувьд тус хэлэлцээрийн А, В, С гэсэн ангиллын аль хүрээнд хамаарагдах, заалт бүрт хамаарах ангиллыг гаргаснаар цаашид энэ хэлэлцээрийн хүрээнд худалдааг хэрхэн үр дүнтэй хөнгөвчлөх боломжтой эсэхийг  хэлэлцэхэд оршиж байв.  Тус хэлэлцээрийн “А” ангилал нь хэлэлцээрийн заалтыг шууд хэрэгжүүлэх, “В” ангилал нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрдээгүй, “С” ангилал нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд техник туслалцаа авах гэсэн утгатай юм.

Тус семинарт  ЗГХЭГ, ГХЯ, СЯ, ҮХААЯ, МХЕГ,ГЕГ, Боомтын нэгдсэн захиргаа зэрэг төрийн яамд, агентлагуудаас гадна гадаад худалдаа эрхлэгч экспортлогч, импортлогч аж ахуйн нэгж, тээвэр зууч, гаалийн зуучлагч байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцлоо. Семинарын үр дүнд ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 37 зүйл заалтыг нэг бүрчлэн хэлэлцэж, оролцогчдын санал, тайлбаруудыг хэлэлцэн , Монгол улсын хувьд аль ангилалд орох, хэрэгжүүлэх хугацаа нь ямар байх талаар урьдчилсан байдлаар тохиролцлоо.

 

Зураасан код, логистикийн хэлтэс

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865