“865 Бүх гишүүдийн уулзалт, үзэсгэлэн-хэлэлцүүлэг” амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

Олон улсын хэмжээнд “GS1” систем үүсч хөгжсний 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагсдны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “865 Бүх гишүүдийн уулзалт, үзэсгэлэн-хэлэлцүүлэгамжилттай болж өндөрлөлөө.

Уулзалт хэлэлцүүлэгт GS1 Монгол нийгэмлэгийн идэвхитэй гишүүд болох дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс болон ГЕГ, МХЕГ, УБЕГ, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож тус тусын салбарт GS1 систем, зураасан кодыг ажилттай хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвүүдээр сонирхолой илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

  • Монгол улсын хэмжээнд зураасан кодны хэрэглээ, хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал  МҮХАҮТанхимын ЗКЛХ, “GS1 Монгол” нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан
  • “УБЕГ-ын иргэний бүртгэл, лавлагаа, архивын үйл ажиллагаанд зураасан кодыг хэрэгжүүлсэн жишээ”  УБЕГ-ын мэдээллийн технологийн газрын дарга Б.Чимэддорж
  • “Зэсийн баяжмалын экспорт, тээвэрлэлтэнд зураасан код, RFID ашигласан кейс” “Оюу-толгой” ХХК-ны логистикийн менежер М.Одхүү
  • Байгууллагын логистикийн мэдээллийн системийн асуудлууд “IERP consulting” ХХК-ны захирал Ц.Бадраа
  • “Монос-EPR систем дэхь зураасан кодны хэрэглээ-агуулах, бөөний болон жижиглэнгийн худалдаа, захиалга, боруулалт, түгээлт” “Монос фарм трейд” ХХК-ны Мэдээллийн технологийн төвийн дарга А.Отгонбаяр
  • “Донорын бүртгэл, цусан бүтээгдэхүүний шинжилгээ, үйлдвэрлэл, захиалга, нийлүүлэлтэнд зураасан кодыг хэрэглэсний ач холбогдол” ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн  мэдээллийн технологийн инженер Ч.Далайцэрэн
  • “GS1  систем, зураасан кодны техник, тоног төхөөрөмж, програм  хангамжийн шийдэл, хэрэглээний стандарт” “Электрон Мон” ХХК-ны ерөнхий инженер С.Болд

Илтгэгч нар Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар, уул уурхайн салбар, жижиглэн худалдааны салбар, тээвэрлэлт, агуулах түгээлт логистикийн үйл ажиллагаанд GS1  систем, зураасан кодыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн туршлагууд, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд оролцогчдын зүгээс сонирхолтой олон асуултууд тавигдаж байлаа.

Түүнчлэн тус уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаатай зэрэгцэн “865” зураасан код бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, үзэсгэлэнд салбар салбарын төлөөлөл болох ХӨСҮТ, Тэнгэр ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК, Нуган ХХК, Интер-Актив Би Ай ХХК, Хөгжил трейд ХХК, Ай Некст ХХК, Электрон Мон ХХК, Анголмус ХХК, Өргөө Торго ХХК, Мон Сүү ХХК  -ууд оролцлоо.

Арга хэмжээний төгсгөлд Олон улсын GS1 байгууллагын 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэгийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолтууд болж өнгөрлөө.

Бид бүхэнтэй өнгөрсөн 10 жилийн туршид хамтран ажилласан нийт гишүүд болон дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагууддаа дахин талархал илэрхийлэхийн сацуу цаашид зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд хэрэгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

МҮХАҮТанхимын дэргэдэх "GS1 Монгол" нийгэмлэг

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865