“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” семинарт урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

Эдийн Засгийн Хөгжлийн яам, МҮХАҮТанхим, Олон улсын худалдааны төв /ICT/, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал /UNCTAD/ хамтран “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт семинарыг 2014 оны 6 дугаар сарын 4-5 ны өдрүүдэд МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Тус семинарт  ЗГХЭГ, ГХЯ, СЯ, ХЗЯ, ШХААЯ, ЗТЯ, МХЕГ,ГЕГ, ТЕГ, Боомтын нэгдсэн захиргаа зэрэг төрийн яамд, агентлагуудаас гадна хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, семинарын үеэр “С” ангиллын хүрээнд хандивлагч орнуудаас санхүү, техникийн тусламж, дэмжлэг авах чиглэлээр ажлын төлөвлөгөөг гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн ДХБ-д гаргасан 2009 оны Монгол улсын “Хэрэгцээ шаардлагын үнэлгээ”-ний хүрээнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Иймд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй экспортлогч, импортлогч аж ахуй нэгжүүд, тээвэр зууч, гаалийн зуучийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд энэхүү семинарт идэвхитэй оролцон, санал бодлоо хуваалцахыг уриалж байна. Оролцох албан тушаалтны нэрийг 2014 оны 5 сарын 30-ны өдрийн дотор доорхи хаягаар ирүүлэхийг хүсье.

Жич: Семинар үнэ төлбөргүй.

Холбоо барих хаяг:

Б.Батчимэг

Ахлах мэргэжилтэн

МҮХАҮТанхим, Зураасан код логистикийн хэлтэс

Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн нарийн бичгийн дарга

Утас: 313411, 95341188

Email: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Жич: Албан тоот болон семинарын хөтөлбөрийг хавсаргав.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865