“Тээвэр зууч, холимог тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлэгчдийн бүс нутгийн форум”-д оролцоно уу

PDFХэвлэхИ-мэйл

Тээвэр зуучийн байгууллагууд болон холимог тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт гишүүн байгууллагууд Та бүхнийг НҮБ-ын Ази Номхон Далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр зохион байгуулдаг “Тээвэр зууч, холимог тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлэгчдийн бүс нутгийн бага хурал/ форум”-д оролцохыг урьж байна.

Тус бага хурал/форум нь жил бүр зохион байгуулагддаг төдийгүй арга хэмжээний зорилго нь  Ази, Номхон далайн бүс нутгийн хүрээнд тээвэр зуучлагч, холимог тээврийн операторууд, логистикийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын боломжийг нээн гаргах, мэдлэг хуваалцах, туршлага солилцох, хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэх, өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээг хөгжүүлэх боломжийг олгоход чиглэгддэг юм.

Энэ удаагийн бага хурал/форум нь 2014 оны 6 сарын 20 ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах юм.

Та бүхэн тус арга хэмжээний болон өмнөх арга хэмжээнүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.unescap.org/our-work/transport/transport-logistics/events/past веб сайтаас авах боломжтой бөгөөд оролцохыг сонирхож буй компаниуд хавсралтаар хүргүүлж буй бүртгэлийн хуудсыг бөглөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаяг руу 6 сарын 3 ны өдрийн дотор илгээнэ үү.

 

Жич: Форумын хөтөлбөр болон бүртгэлийн хуудсыг хавсаргав. Форумд оролцох бүх зардлыг оролцогч өөрөө хариуцах болно.

Холбоо барих:

Б.Батчимэг
Ахлах мэргэжилтэн
МҮХАҮТанхим, Зураасан код логистикийн хэлтэс
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн нарийн бичгийн дарга
Утас: 313411, 95341188
Email: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Зураасан код, логистикийн хэлтэс

Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865