GS1 Стандартууд Гаалийн үйл ажиллагаанд /2-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

GS1 болон ДГБ хамтран ажилласнаар дэлхийн улс орон бүрийн Гаалийн байгуулагад тохиолддог  олон асуудлуудыг шийдэхэд GS1 стандартууд маш сайн тохирохыг нотолсон.

  • GS1 Стандартууд нь дэлхий нийтийн, батлагдсан, удаан хугацааны шалгуурыг давсан. GS1 системийн стандартууд нь дэлхий даяар нийлүүлэлтийн хэлхээнд хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт систем юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 145 гаруй орны 20 гаруй салбарын 1 сая гаруй компани бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэнээр хамтын ажиллагааны зорилгодоо хүрсээр байна.
  • GS1 стандартууд нь олон нийтийн өмчийн бус юм.
  • GS1 стандартууд нь үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачин, логистикийн компаниудад мөн ДГБ-ын тодорхойлсоноор Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторуудад (AEOs) аль хэдийн сайн танигдсан хамгийн өргөн хэрэглэгддэг систем юм.
  • GS1 тодорхойлогч түлхүүрүүд болох GSIN нь нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлдвэрлэлийн болон савлалтын дараах тээвэрлэлтийн  нэгжүүдэд аль хэдийн хэрэглэгдсээр байна. Энэ нь тээвэрлэлтийн нэгжийн амьдарлын мөчлөгийн туршид түүнийг тодорхойлох паспортын үүргийг гүйцэтгэдэг.
  • GS1 стандартууд нь  бүхэлдээ хараат бус бөгөөд зураасан код болон RFID шошгуудад аль алинд нь ажилладаг.
  • GS1 стандартууд энгийн болон түргэн  шуурхай  “цахим нэг цонхны” боломжуудыг бий болгож байдаг. Стандарчлагдсан мэдээлэл бүхий нэг мэдүүлэг нь жнь: гаалийн бүрдүүлэлт маш хялбар оролцогч талууд болох яамдууд, татварын хороо зэрэг байгууллагуудад зэрэг хандах, хэрэглэгдэх боломжтой.
  • Логистикийн нэгжүүдийн тасралтгүй тээвэрлэлтэд GS1 стандартуудыг хэрэглэснээр нэг стандарт мэдээллээр тээвэрлэлттэй хамааралтай бүх мэдээллийг амар хялбар хурдан авсанаар аюулгүй найдвартай хилийн хамгаалалтыг дэмжиж байдаг.
  • GS1 стандартуудыг ашигласнаар дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, мэдээ мэдээлэлийг дахин дахин хуулбарлахыг багасгах, мэдээллийг гараар оруулах ажиллагааг багасгах, хүмүүсийн гаргадаг алдаа эрсдэлийг, ажиллах хүчийг багасгаснаар зардлыг бууруулахад маш их нөлөөлдөг.
  • GS1 стандартууд нь хилийн аюулгүй байдал,  хуурамч мэдээллийн эсрэг нөлөөлөх  ул мөр шалган тогтоох өгөгдлийн маш өргөн боломжийг нээсэн.

GS1 Систем юуг агуулдаг вэ?

Ашгийн бус байгууллагын хувьд GS1-ийн гол үүрэг нь бүх талууд үр ашигтай байх шийдлүүдийг хөгжүүлэх удирдлагын нэгдлүүдээс бүрдэж байдаг.

Ялангуяа:
Тодорхойлолт нь GS1 стандартууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, бодит болон хууль ёсны ААН-үүдийг, үл хөдлөх хөрөнгө, логистикийн нэгж зэргийг тодорхойлдог. Энэ нь  GS1 системийн түлхүүрүүд болох GTIN-Худалдааны эд зүйлсийн глобал дугаар, SSCC-тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар, GLN-Байршлын глобал дугаар  гэх мэт  стандарт тодорхойлолтуудыг агуулж байдаг. Мөн ангиллын системийг агуулж байдаг. (GPC, UNSPSC). Тодорхойлолтын үндсэн элемент нь GS1-ийн дэлхий даяар дахин давтагдахгүй  байх менежмент юм.

Харилцаа холбоод нь UN/EDIFACT болон XML дээр суурилсан GS1 eCom гэж нэрлэгдэх EDI буюу электрон мэдээлэл харилцан солилцох  стандартуудаар илэрхийлэгдэж байдаг. Тэдгээр нь худалдааны өөр өөр талуудын компьютерийн өгөгдлүүдийг хооронд электрон хэлбэрээр харилцан солилцох боломжтой стандарт бизнес дамжуулалтын  дэлгэрэнгүй багцуудаар хангаж байдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь нийтлэг багц хэлбэрээр хийгдсэн.

Ялгарах байдал нь нийлүүлэлтийн хэлхээн дэх бодит нэгжийн үйл ажиллагаатай холбоотой  мэдээлэлд нэвтрэх  байдлыг хангах EPCglobal-бүтээгдэхүүний глобал   электрон кодоор илэрхийлэгдэнэ. Энэхүү байдлын хангах  цөм стандарт нь EPCIS буюу Бүтээгдэхүүний электрон кодны мэдээллийн үйлчилгээ юм. Энэ  нь  бодит хугацаан дахь  юмуу  багц хэлбэрийн төрөл бүрийн комданиудаас ирэх мэдээлэлд нэвтрэх боломжийг олгож байдаг.

Цаашдаа улс үндэстний Гаалийн байгууллага болон  GS1-ийн гишүүн байгууллагууд хамтран өөрсдийн үйл ажиллагаагаа үр ашигтай, эрсдэлгүй явуулахад GS1 стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж эхлэх  арга замыг нээх  юм.

Зураасан код логистикийн хэлтэс/GS1 Монгол

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865