GS1 Стандартууд Гаалийн үйл ажиллагаанд /1-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

GS1  стандартууд Гаалийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нь:

Энэхүү  систем нь гаалийн үйл ажиллагааг илүү найдвартай үр дүнтэй явуулахад  тусалж байдаг.
2007 оны 11 сард Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ болон GS1 байгууллага нь цаашдын хамтын  үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ойлголцын гэрээнд гарыг үсэг зурсан. Тус байгууллагууд  гаалийн салбар дахь стандартуудыг ижилсүүлэх  үйл ажиллагааг үргэлжлүүлэх санал санаачлагыг дэмжих, туршлага солилцох, сургалтын үйл ажиллагаан дээр хамтрах, олон нийтийн уулзалтуудыг хамтран зохион байгуулах, үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих хобогдох хүмүүсийг томилох зэрэг сонирхсон мэдээллээ харилцан солилцох ситемчилсэн өөрчлөлтүүдийг  дэмжихэд хамтран ажиллахаар зөвшөөрсөн.

Энэхүү мэдээллийн гол зорилго нь  орон нутаг дахь GS1 болон гаалийн байгууллагууд  дараагийн алхамыг үргэлжлүүлэх  хамтран ажиллах юм.

Дэлхийн гаалийн байгууллага: Дэлхийн худалдааг хөнгөвчлөх хамгаалах үйл ажиллагааг хөгжүүлж байдаг.

ДГБ-ын 171 гишүүн орон дэлхийн худалдааны хилээр нэвтрэх үйл ажиллагааны 99%-ийг хариуцдаг.
Өнгөрсөн жилүүдэд татвар хураамж цуглуулах голдуу  тогтсон харилцаатай  байсан бол ДГБ болон үндэсний гаалийн  байгууллагууд нь  дэлхийн худалдааг хөнгөвчлөх болон дэлхийн нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.  “SAFE Framework”- Стандартын аюулгүй бүтэц, “Kyoto Convention”-Кётогийн  хэлэлцээр, “Data Model” - Мэдээллийн загвар, “Single Window”- Цахим нэг цонх зэрэг өнөөгийн хил гаалийн үйл ажиллагааны асуудлуудыг шийдэхэд илүү тохирхуйц хэд хэдэн бодлогын санаачлагууд гэрээ хэлцэл, зааварчилгаануудыг боловсруулаад байна.

“SAFE Framework” буюу аюулгүй бүтцийг ДГБ болон гишүүн гаалийн байгууллагууд олон улсын худалдааны нийгэмлэг хамтран дэлхийн нйилүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг хамгаалах санаачлагыг боловсруулсан. Энэ нь өнөөдөр болон маргаашийн гаалийн үйл ажиллагааны зарчмуудыг илүү нарийвчилсан:

  • Ачааны электрон мэдээллийн ижилсүүлэлт
  • Тогтвортой эрсдлийн менежмент
  • Ул суурьтай шаардсан үед  ачааны хяналт шалгалт төвөгтэй бус байх
  • Гаалийн байгууллагуудад харилцан нөлөөлөх бизнес дэх түншлэлийн хандлага.

ДГБ нь эдгээр зорилгуудад  хос тулгуураар хүрэхээр төлөвлөж байна: Гаалиас гааль дахь сүлжээний зохион байгуулалт болон Гааль бизнесийн түншлэл юм.

GS1 стандартууд худалдааны аюулгүй, үр ашигтай байдалд нөлөөлөх нь

GS1 нь ашгийн бус олон нийтийн байгууллага бөгөөд дэлхийн эрэлт нийлүүлэлтийн хэлхээний төрөл бүрийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх глобал стандартын хэрэгжүүлэт болон шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг. GS1 нь 116 орны 20 гаруй салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж  байна.

GS1 Стандартууд нь тодорхойлогч түлхүүрийн иж бүрдлийг агуулж байдаг бөгөөд энэхүү онцгой дугаарлалтын систем нь дэлхий даяар хэдэн зуу мянган үйлдвэрлэгч, борлуулагч, жижиглэн худалдаачин, логистикийн компаниуд болон бусад бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж байдаг. GS1 тодорхойлогч түлхүүрүүд нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил, логистикийн нэгжүүдийг ойлгомжтой маш тодорхой илэрхийлсэнээр эдгээр бодит зүйлс, логистикийн нэгжүүдийг хамааралтай бизнес мессеж,  мэдээлэлтэй холбож байдаг.

Баримтаас харахад GS1-ийн 2008 оны Ерөнхий нөхцлүүдэд олон улсын худалдаа, гаалийн байгууллагад хэрэглэгдэх  тусгай тодорхойлох түлхүүрүүдийг боловсруулсан байдаг. Энэхүү GS1-ийн / ID/ тодорхойлогч   түлхүүрийн бүтэц байгуулалт нь GS1 болон ДГБ-ын болон энэхүү төсөлд оролцогч бусад компаниудын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлсэн.

GS1 Стандартууд нь үндэсний хил гааль дээрх боломжийг урьдчилан харах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх, нийгмийг хамгаалах, худалдааны нийлүүлэлтийн хэлхээг аюулгүй байлгах гаалийн үүрэгт  дэмжлэг болж чаддаг.

GS1 Стандартууд  нь  хил гаалийн үйл ажиллагааг хамгаалах, аюулгүй байлгах , бизнес дэх түншүүд хоорондоо илүү сайн ажиллах урт хугацааны туршилтыг давсан маш өргөн хэрэглэгддэг шийдлүүдээр хангаж байдаг.

Амжилттай батлагдсан туршилтууд

2004 онд ДГБ хилээр нэвтрэх ачааг тодорхойлох дахин давтагдахгүй тодорхойлох барааны ачилтын тайлбарыг бүтээх зөвлөмжийг албан ёсны болгосон.(UCR)  UCR-ын гол зорилго нь олон улсын худалдааг хөнгөвчлөх, аудит дээр суурилсан хяналт болон үр ашигтай эрсдлийн үнэлгээ зэрэг Гаалийн үйл ажиллагааг дэмжих юм.

Дарс болон спиртийн салбарынхан ДГБ-ын UCR-тай ижил үйлчилгээ үзүүлэх GS1-ийн тодорхойлох түлхүүр болох Тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар буюу(SSCC)-ыг аль хэдийн хэрэглэж байсан. GS1 SSCC  нь логистикийн нэгжийг дахин давтагхгүйгээр тодорхойлох түлхүүр /зураасан код/ юм. Тухайн логистикийн нэгж бэлэн болсон үед үүсэх тогтсон урттай дугаарлалт юм. Энэхүү дугаарлалт нь дэлхий даяар маш өргөн хэдэн мянган компанид хэрэглэгддэг. ДГБ нь дахин  өөрчлөлт боловсруулалт хийхээс зайлсхийж олон улсын үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн явцад аль хэдийн хэрэглэгдэж хэвшсэн GS1 тодорхойлогч түлхүүрийг хэрэглэх, өргөжүүлэх болон бусад үр ашгийг харах болсон.

Энэ салбарын хэд  хэдэн компаниуд туршилтыг хэрэгжүүлэхэд  бэлэн байгаагаа илэрхийлсэнээр дарс болон спирт үйлдвэрлэлийн бүлэг 2006 оны 1 улиралд үр дүнгээ гаргаж Гаалийн болон GS1-ийн гишүүн байгууллагууд өндөр түвшний амжилттай хэрэгжсэн туршлагуудыг баталгаажуулсан. Хяналтын гол зорилго нь GS1 SSCC тодорхойлогч нь олон улсын тээвэрлэлтэд, гаалийн үйл ажиллаанд хамгийн тохиромжтой гэдэг нь  батлагдсан.
Туршилтын үр дүн нь
Гаалиййн байгууллагуудад  илгээгдэх  барааны хилээр нэвтрэх хөдөлгөөний  тодорхой мэдээллийг авч нийлүүлэлтийн хэлхээн дэх бүх түлхүүр элементүүдтэй холбогдох электрон материал дээр ашиглагдаж болохуйц GS1 SSCC нь батлагдсанаар ДГБ-ууд GS1 тодорхойлогч түлхүүрийг ашиглах нь маш тодорхой болсон.

Төслийн оролцогчид болох HM санхүүгийн байгууллага болон  Английн ГБ, Австралийн гаалийн үйлчилгээ, Hardy дарсны компани,  Одны орд, Diageo болон Trans далайн тээврийн байгууллага,  ДГБ,  Дарс болон спиртийн худалдааны нийгэмлэг, GS1 Төв байгууллага, GS1 Их Британи, GS1 Австрали зэрэг нь энэхүү төслийг дэмжихээр оролцсон.

UCR нь олон улсын нийлүүлэлтийн хэлхээн дэх нэгдсэн ул мөр шалган тогтоолт, багассан үнэ, өргөжүүлсэн аюулгүй байдал, мэдээллийг илүү сайн урьдчилан харах зэрэг импортлогч, экспортлогч, тээвэрлэгч, гаалийн байгууллагуудад хэрэглэгддэг. Цаашдаа төслийн оролцогчид шинээр дугаарлалтын дарааллын менежментийг бүтээхээс илүү Гааль болон GS1 хоёуланд нь илүү хялбар байх одоогийн хэрэглэгдэж буй стандартыг өргөжүүлэхийг зорьж байна.
Магадгүй хамгийн чухал нь энэхүү төсөл нь худалдаа хөнгөвчлөлт, хамгаалалт, хамааралтай асуудлуудыг шийдлийг олоход гааль болон худалдаа амжилттай хамтран ажиллах боломжтой юм гэдгийн харуулж чадсан.  Дэлхий даяар GS1  стандартыг Гаалийн байгууллагууд  илүү өргөн ашигласнаар  худалдааг маш их хөнгөвчлөх нь тодорхой болсон.

Тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаараас/SSCC/ Тээвэрлэлтийг тодорхойлох глобал дугаар /GSIN/ хүртэл

GS1 болон ДГБ-ын хоорондын гэрээний нэг чухал үр дүн нь  одоогийн хэрэглэгдэж буй GS1 тодорхойлох түлхүүрүүдийг тохируулах болон олон улсын худалдаа гааль дахь тээвэрлэлтийг тодорхойлох Тээвэрлэлтийг толорхойлох дугаарыг тусгайлан боловсруулсан. /GSIN/

Туршилтын төсөл GS1 SSCC нь ямар нэг бодит тээвэрлэлтийн нэгжийн эхний цэгээс эхлээд дахин давтагдахгүйгээр нэгдсэн утгатай  байхаар тодорхойлж чадсаныг харуулсан. Мөн тодорхойлолтын энэхүү түвшин  нь  өнөөгийн үндэсний болон олон улсын өдөр тутмын хэдэн мянган  тээвэрлэлт болох  гаалийн үйл ажиллагаанд  нэг удаагийн худалдан авалтын захиалгын дагуу бүхий л тээвэрлэлтийн туршид  хэд хэдэн хавтан, чингэлэгийг агуулсан төрөл бүрийн тээвэрлэлтийн нэгжүүдийг нэгтгэсэн илүү нарийвчилсан байдлаар харуулсан. Энэхүү мэдээллийг үр дүнд GS1 багууд нь ашгийн төлөө бус өөрсдийн зорилгодоо үнэнч нийгмийн эрх ашгийн төлөө нэг худалдааны захиалгын дагуу ийм бүлэг тээвэрлэлтийн тодорхойлох GS1 Тээвэрлэлтийг тодорхойлох глобал дугаарыг /GSIN/ бий болгох зорилготой ажилласан. Тиймээс  GS1 GSIN  нь Гаалийн байгууллагын  шаардлагад маш сайн  тохирсон   тодорхойлолт болсон.

GS1 Монгол/Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865