Жижиглэн худалдаа болон үйлчилгээгээ Facebook, Twitter-ийг ашиглан хэрхэн удирдах вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Жижиглэн худалдаа эрхлэгчид нь хэрхэн Твитер болон Фейсбүүкийн давуу талуудыг ашиглах вэ? Үнэ нь хямд эрсдлийг удирдаж болохуйц эдгээр мэдээллийн хэрэгслийг таны хэрэглэгчид аль хэдийн хэрэглэсээр байна.

Хэрэглэгчдийнхээ хаана амьдардагыг мэдсэнээр та дэлгүүртээ ирэх худалдан авагчдыг нэмж бизнесээ өсгөх боломжтой болно.

Фейсбүүк болон твитерийг ашиглан жижиглэн худалдааны бизнесээ хэрхэн өсгөх алхмуудыг танилцуулж байна.

#1: Дэлгүүрээ байгуулах

Энэ нь маш ойлгомжтой  боловч хэрэв Фейсбүүк,Твитер дэх  өөрийн худалдан авагчид  төлөв байдалтай холбогдохыг хүсвэл та өөрөө тэнд байх ёстой.

Твитерт  та өөрийн бизнестээ зориулсан хаяг нээх юмуу өөрийн компаний ажилтны нэрээр  байж болно. Хэд хэдэн онцлогуудыг танилцуулбал   хүмүүс компани гэхээсээ илүү хувь хүмүүсийг их дагадаг буюу логоноос илүү хүмүүстэй харилцахыг хүсдэг. Өөрөө болон өөрийн бизнесийн талаар хаяг нээснээр худалдан авагчидтай  холбогдох боломжоо нэмэгдүүлэх болно.

Твитер нь хүмүүст зориулсан талбар  хэдий ч бас бизнест зориулсан талбар юм.  холбогдоход л хангалттай.

Фейсбүүкээр дэлгүүрээ байгуулах гэдэг нь бизнесийн фейбүүк хуудас нээж өөрийн фейсбүүк хаягтайгаа холбосон байх ёстой. Энэ нь та ганцаараа хариуцаж болох их боломжтой хувилбар юм. Фейсбүүк нь илүү олон хэрэгсэл, үйлдлүүдээр хангаж байдаг. Фейсбүүк нь харилцагчидтайгаа уулзах хамгийн ашигтай талбар юм.

#2: Харилцагчидаа бий болгох

Анхны алхам нь хэн нэгнийг өөрийн фейсбүүк, твитерт байгуулсан дэлгүүртээ твитертээ зочлохыг урина.

Та нэгэнт Фейсбүүк твитерийн хаягаа нээсэн бол эдгээр талбаруудаа хянах, байгуулахад нэлээд цагийг зарцуулах шаардлагатай. Маш олон жижиглэн худалдааны дэлгүүрүүд газар зүйн байршлаар туршигдсанаас хойш та зөвхөн орон нутгийн  хүмүүсийг олж орон зайг жолоодон бизнесээ хийх боломжтой юм.

Твитерийн хувьд  та бүхэнд  нэмэлт хайлт хийхийг санал болгож байна. advanced search. Та тодорхой бүс нутагт жиргээн дэх хайлтаа яаралтай хязгаарлах хэрэгтэй бөгөөд цаашдаа тодорхой нөхцөл дэх хайлтаа боловсронгуй болгох хэрэгтэй. Хүмүүс ихэнх нь ойр байдаг дэлгүүр хоршоо, хоолны газруудыг хайдаг.

Нэмэлт хайлт нь таны нөхцөлд нийцэх хүмүүсийн жиргэсэн сүүлийн үеийн жиргээнүүдийг гаргаж ирдэг. Үр дүнгийн хуудаснаас та эдгээр хүмүүсийг дагах буюу тэдгээрийн хувийн мэдээлэл рүү орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хэн нэг нь тэдэнд нөлөө үзүүлсэнээр тэдгээрийн тодорхой хувь нь таны дагагч болно.

Портлэнд майн дэх гөлөгний дэлгүүрийн хайлт.

Фейбүүкэд таны бизнесийг дэмжигчид байхгүй бөгөөд та хэрэглэгчидээ өөрөө олох болно. Зорилтот фейсбүүк сурталчилгааг ашигласнаар таны хувийн мэдээлэл болон заавал орох хуудсыг бий болгох нь фейсбүүк дээр суурилсан өөрийн дэмжигчидээ байгуулах бүхий л арга зам юм.

#3: Хэрэглэгчидээ холбох агууллагыг бий болгох

Хүмүүсээр дэмжүүлж дагагч болсоноор бүгд танай дэлгүүрт ирэхгүй. Хэдий тийм ч та тэднийг холбох агууллагын тогтмол урсгалыг бий болгох ёстой. Та ямар ч бизнес эрхэлж байсан өөрийн хэрэглэгчиддээ холбоотой давтагдашгүй агууллагыг бий болгох ёстой.

Ресторантай бол? Фейсбүүк болон твитерт онцлог үдийн хоолыг зурган хэлбэрээр  оруулна. Таны дэмжигчидийн тоо өссөнөөр та тэднээс өдөр тутмын онцлогуудыг ямар хэлбэрээр оруулбал дээр байх талаар санал асуух боломжтой. Эсвэл таны шинэ бүтээгдэхүүний талаарх бүх сэтгэгдлүүд бизнесийн хуудсанд бичигдсэн байх ёстой.  Таны шинэ цэсний сонголтод лайкыг сонгосон дэмжигчидийн найзууд ч мөн үүнийг үзэх боломжтой.

Та аквариумын  үйл ажиллагаа хариуцдаг бол? Өдөр бүр өөр өөр загасны зураг, мэдээлэл оруулж зочид илүү их мэдээлэл авах болон худалдан авалт хийхэд холбогдох линк болон вебсайтаа оруулах хэрэгтэй.

Таны дараагийн шатны түвшин бол найдвартай хэрэглэгчдийн талаар ярих юм.

Твитерт энэ нь маш энгийн жиргээний явцад зохицуулах боломжтой. Магадгүй таны хамгийн найдвартай худалдан авагч эмчилгээнд явж байгаа бол та түүнд дэмжлэг өгөх хэрэгтэй. Эсвэл өөр нэг худалдан авагч өөрийн хуучин машинаа зарах гэж байгаа бол та түүнийг нь жиргээнд дахин түгээх боломжтой. Багахан хэмжээний тус удаан хугацааны нөхөрлөлийг бий болгодог.

Хэрэв хэн нэг нь танай ресторанаас жиргэж байгаа бол түүнд боломж олгох хэрэгтэй!

Фейсбүүкэд та хэн нэгнийг шинээр холбох боломжтой. Фейсбүүк нь хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсоноос хойш илүү олон хүн үзсэнийг харах боломжтой буюу ялангуяа хэн нэг хүн таны анхны мэдээлэлд баярласан сэтгэгдэл үлдээсэн зэрэг нь их нөлөөтэй байдаг.

Хэрэв таны үндсэн зорилго хүн бүрийг хүчээр татан оруулж өөрийн хуудас болон вебсайтаа удирдах гэж байгаа бол энэ нь дэмий ажил болно.

#4:Байршил дээр суурилсан өгөгдлийн нөлөөлөл

Маш олон хүмүүс байршил дээр суурилсан өгөгдлийг ашиглан өөрийн фейсбүүк твитертээ холбогдох нь ашиг орлого нэмэгдүүлэхэд маш чухал байдаг.  Өөрөөр хэлбэл тэд байгаа газраа илэрхийлэхэд тэдний бүх найзууд үүнийг мэдэх боломжтой бөгөөд энэ нь таны бизнест сайн нөлөөтэй болно.

Сүүлийн үед танай ресторанд хэн зочилсон бэ? гэдгийг таньд мэдээллэх болно.

Маш олон хүмүүс фейсбүүк твитерт орсоноор тэд таны үйл ажиллагаа явуулж буй газар нэг удаа ирэхэд л та тэднийг маш амархан холбох боломжтой болно. Та өөрийн хуудсанд эдгээр вебсайтуудаар дамжуулан зочлохдоо хэн нь фейсбүүк болон твитерийн хаягаа тогтмол болон хааяа шалгаж байгааг харах боломжтой. Эндээс та тэдэнд өөрийг нь ирсэнийг мэдэгдэх юмуу тэд хаана ч байсан байнга холбоотой байх боломжуудыг олох болно. Энэ аргыг болгоомжтой хэрэглэх бөгөөд зарим хүмүүст тэдний хаана байгааг нь дэлхий даяар мэдээллээд байхад төвөгтэй санагдаж магадгүй юм.

#5: Зочдоо урамшуулах

Хэрэглэгчидтэйгээ найдвартай харилцаа үүсгэх нь удаан хугацааны амжилттай стратеги болно. Хэдий тийм ч онлайн хэрэглэгчидээ урамшуулах маш олон янзын арга байдаг.

Фейсбүүк Твитерт хямдрал юмуу купон гаргаад үүнийг хэвлээд авч ирэхийг зарлаж болно. Хямдрал нь бодит байршил руу хүний хөл татрахгүй байх урамшууллыг бий болгодог.

Мөн захиалгаа фейсбүүк болон твитерээр өгсөн хэрэглэгчдэд хямдрал зарлах боломжтой.

Тусгай үдшийн хөтөлбөр гаргаад алдартуудыг урьж зурагт мэдээллийг фейсбүүк твитерээр сурталчлах

Та эдгээр санаануудыг туршаад үзэж болох ба өөр бусад санаагаар баяжуулан бизнесээ амжиллтай явуулахыг хүсье!

Рич Брүүкс

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865