“Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистикийн асуудал”сэдэвт ЭШШӨ-ийн уралдаан эздээ тодрууллаа

PDFХэвлэхИ-мэйл

“We love logistics” нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд "Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистикийн асуудал" сэдвээр эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, сургалт явуулдаг их дээд сургуулиудын багг, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй зарлан 2014 оны 4 сарын 9 ны өдөр шалгарууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь логистик болоод нийлүүлэлтийн хэлхээний онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэж байв. Уралдаанд багш судлаач болон оюутнуудын олон тооны бүтээлүүд ирсэн бөгөөд тэдгээрээс дараах бүтээлүүд шалгаран эзэддээ шагналын хурыг буулгалаа. Үүнд:

Багш судлаачдын уралдаанд:

  • ШУТИС-ийн УУИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Келгенбайн Хавалболот “Ил уурхайн ачих-тээвэрлэх логистик систем, түүний математик загварчлал” сэдэвт бүтээлээр 2 р байр

  • ШУТИС-ийн КТМС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ж.Ганчимэг “Тээврийн менежментийг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бүтээлээр 3 р байр

  • ШУТИС-ийн МХТС-ийн багш док, проф О.Балдангомбо, док (Sc.D), дэд проф Б.Цэцгээ, магистр М.Бурмаа нар “Үйлдвэрлэл технологийн паркийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг төлөвлөх асуудалд” (“Алтай” ҮТП-ийн жишээн дээр) сэдэвт бүтээлээр тусгай байруудыг тус тус эзэлсэн бол

Оюутнуудын уралдаанд:

  • ШУТИС-ийн КТМС-ийн оюутан Э.Мөнхжавхлан, Я. Уянга нар “Түгээлтийн сувгийг оновчлох боломж” сэдэвт бүтээлээр 1 р байр

  • ШУТИС-ийн МИС-ийн оюутан Б.Цэвээнсүрэн “Хуурай сүү үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн тээвэрлэлтийн зардлыг бууруулах боломжийн судалгаа” сэдэвт бүтээлээр 2 р байр

  • МУИС-ийн ЭЗС-ийн оюутан П.Дагвадорж “Гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт бүтээлээр 3 р байр

  • ШУТИС-ийн МХТС-ийн оюутан О.Солонго, Э.Энхзаяа нар “Нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх эрсдлийн удирдлагын асуудалд” сэдэвт бүтээлээр тусгай байруудыг тус тус эзэлж зохион байгуулагчдын зүгээс гардуулж буй өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ удаагийн багш судлаачдын дунд зарласан уралдаанд тэргүүн байрт шалгарах бүтээл байгаагүй тул тэргүүн байрын шагнал дараа жилийн эзнээ хүлээн үлдлээ.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865