‘We love logistics’ Логистикийн нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

Логистик гэж юу вэ, логистик нь бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ гэсэн олон тооны асуулт урган гарсаар байна. Сүүлийн үед хүмүүсийн дунд логистикийн талаархи ойлголт нэмэгдэхийн сацуу бүхэл бүтэн логистикийн хуулийн төслийг хүртэл боловсруулж байгаа талаар яригдаж байна. Энэ мэтчилэн логистиктой холбоотой олон тооны үйл ажиллагаанууд хийгдэж байгаатай зэрэгцэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Логистикийн Холбоо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургууль хамтран "We love logistic" логистикийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 2 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй логистикийн нээлттэй хаалганы өдөрлөг нь ХБНГУ болон европ, латин америк, азийн зарим улс орнуудад жил бүрийн 4 сарын 10-нд орон даяар болон олон улсад зохион байгуулдаг “Логистикийн нээлттэй хаалганы өдөр” уламжлалт арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог байлаа. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээ нь бүхэлдээ оюутан, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, сонирхогч талуудад логистик менежментийн мэргэжлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг ойлгуулах, олон нийтэд таниулахад чиглэгдэж байсан учраас оюутан залуусын оролцоо маш өргөн хүрээнд байсныг онцлох нь зүйтэй болов уу.

1. Логистикийн нээлттэй хаалганы өдрийг угтан "Логистикийг сурталчлах PR ТӨЛӨВЛӨГӨӨ" төслийн уралдааныг оюутан залуусын дунд зарлалаа.

Тус уралдааны зорилго нь оюутан залуус логистикийг хэрхэн ойлгож, өөрсдийн өдөр тутмын амьдралд хир тусгаж байгааг гаргаж ирэхэд оршиж байлаа. Тус уралдаанд ШУТИС-ийн НТС- ОНХА-н оюутнууд идэвхитэй оролцон, логитсикийг өөр өөрсдийн ойлголтын хүрээнд чадварлаг танилцуулсан бүтээлүүдийг хийсэн байлаа.Уралдаанд оролцсон багуудаас эхний 3 байрыг шагналт байраар зарлан 1-р байр эзэлсэн Индиго баг, 2-р байр эзэлсэн Кигол-7 баг, 3-р байр эзэлсэн Логистик бридж багуудыг өргөмжлөл мөнгөн шагналаар, мөн идэвхи санаачилгатай байсан Корпоратив баг, ШУТИС-НТС-ОНХА 3-р курсын оюутан М. Бямбахишиг, Н.Нямсүрэн нарыг тусгай байрын шагналаар шагнаж урамшууллаа. Түүнчлэн дээрх уралдаанд амжилттай оролцсон багууд дээрх уралдаан амжилттай оролцсон багууд Логистикийн нээлттэй хаалга өдөрлөгийн төгсөлтийн арга хэмжээ болох “We love logistics” оюутан залууст зориулсан үдэшлэгийг зохион байгуулагчидтай хамтран зохион байгууллаа.

2. 2014 оны 4 сарын 8 ны өдөр сэтгүүлчдийн дунд Хэвлэлийн бага хурлыг зарлан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсний зэрэгцээ ”Өндөр үнийг бууруулах логистикийн шийдэл” сэдэвт сургалтыг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубтэй хамтран Монголын Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа. Мөн TV 9 телевизтэй хамтран логистикийн талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд сурталчлах, түгээх зорилгоор судлаачид, бизнес эрхлэгчдийн оролцсон нэвтрүүлгийг хийлээ.

3. Бидний бас нэгэн онцлох арга хэмжээ нь 2014 оны 4 сарын 10 өдөр ШУТИС-ийн КТМС дээр зохион байгуулсан "Логистикийн мэргэжил сурталчлах" өдөрлөг байлаа.

Тус арга хэмжээний үеэр логистикийн чиглэлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа сурталчлахын сацуу тээвэр, тээвэр зуучийн компаниуд логистикийн мэргэжилтний ажлын байранд тавих шаардлага, мөн өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчиллаа. Тус арга хэмжээнд идэвхитэй оролцсон Олон улсын тээвэр зуучийн төв болон “SB logistic” ХХК-д талархал илэрхийлье. Түүнчлэн 4 сарын 10 ны өдөр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцах аялалыг АПУ ХХК-ны Монгол улсад 1 р байр, Азид 3 р байрт ордог Логистикийн төв агуулах болон М-Си-Эс ХХК-ийн Кока Колагийн үйлдвэрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 70 орчим оюутан залуус оролцлоо.

4. Арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг 2014 оны 4 сарын 10 ны өдөр МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан болон логистикийг сурталчлах PR –н уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон “We love logistics” оюутан залууст зориулсан үдэшлэгийг амжилттай зохион байгуулснаар “Логистикийн нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ өндөрлөлөө.

Дээрх арга хэмжээний талаархи бүхий л мэдээлэл Германы логистикийн холбооны www.tag-der-logistic.de веб хуудсанд байршсан тул Та бүхэн мөн тус веб хуудсаар зочилон олон сонирхолтой мэдээллийг авах боломжтой юм.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865