GS1 болон Олон улсын стандартын байгууллагын стандартууд дахь түншлэл

PDFХэвлэхИ-мэйл

GS1 нь нийлүүлэлтийн хэлхээний стандартуудын глобал системийг боловсруулж удирдаж байдаг.

Зарим хүмүүс GS1 нь зураасан кодны дугаарыг борлуулж байдаг компани гэж ойлголдог боловч энэ нь чухамдаа бодит дүр зураг биш юм. Үнэндээ GS1 нь нийлүүлэлтийн хэлхээн дэх глобал стандартуудын хэрэгжүүлэлт, боловсруулалтыг өнгөрсөн 40 жилийн туршид гүйцэтгэсээр байна.

GS1 систем нь зураасан код дахь мэдээлэл болон өгөгдлийн стандартуудыг агуулж байдаг. Мөн бизнесийн электрон мессежийн стандартууд, радио давтамжит долгионоор тодорхойлох бүтээгдэхүүний электрон кодны ашиглалт дахь стандартууд, мэдээллийг ижилсүүлэлтийг үргэлжлүүлэх хамгаалах үйл ажиллагаа хамрагдана.

GS1-ийн эдгээр стандартууд нь хаана ч хэзээ ч хүмүүсийн амьдарлыг сайжруулах , бизнесийн үр ашгийг үр ашигтай найдвартайгаар өөрчлөх мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хамрах ерөнхий бүтцээр хангаж байдаг.

Эхэндээ жижиглэн худалдааны дэлгүүрийн хүнс өргөн хэрэглээний барааны түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд жижиглэн худалдаачин үйлдвэрлэгч нарт зориулагдаж байсан бол GS1 стандартууд нь өнөөдөр хэдэн арван салбарын хэдэн зуу мянган компаниуд болох эрүүл мэнд, тээвэр логистик, нисэх хүчин, батлан хамгаалах, өндөр технологиуд, болон мэдээж жижиглэн худалдааны нийлүүлэлтийн хэлхээнд маш өргөнөөр ашиглагдаж байна.

GS1 нь өөрийн стандартуудаар хэрэглэгчдийг дэмжих үйлчилгээ үзүүлж байдаг.

Стандартыг боловсруулах хөгжүүлэхээс гадна GS1 нь сургалт, хэрэгжүүлэлтийг дэмжих, менежментийн үйлчилгээний өргөн хүрээгээр хангаж байдаг. Өдөр тутам бидний бүх хичээл зүтгэл олон улсын зөвшилцөл дээр суурилсан стандартуудын найдвартай чухал байдал дээр төвлөрдөг. GS1 стандартууд нь илүү нарийн дүрэм журамтай салбар болох эрүүл мэнд, батлан хамгаалах, хүнсний аюулгүй байдал, химийн бодис, мөн шинэ үйлчилгээ болох хүнсний ул мөр шалган тогтоох, хуурамч бүтээгдэхүүний эсрэг, олон улсын стандартын байгууллагатай хамтын ажиллагааны үндсэн ойлголт болон GS1 стандартыг орон нутгийн зохицуулагчид хүлээн зөвшөөрсөн байх нь илүү чухал юм.

GS1 болон олон улсын стандартын байгууллага нь ижил хэм хэмжээг баримталдаг.

GS1 нь дараах маш олон худалдааны нийгэмлэг холбоод засгийн газрын байгууллагууд, стандартын байгууллагуудтай хамтарч ажилладаг:

  • AIM Global: The Association for Automatic Identification and Mobility- Тодорхойлолт болон хөдөлгөөний автоматжуулалтын холбоо

  • HL7: Health Level 7 –Эрүүл мэнд 7 /олон улсын эрүүл мэндийн мэдээлэл зүй, стандартын зохицолдоог хариуцаж байдаг ашгийн бус байгууллага./

  • ICCBBA: The International Council for Commonality in Blood Bank Automation- Нөөшилсөн цусны автоматжуулалт дахь олон улсын зөвлөл

  • ISBN: International Standard Book Number- Номны олон улсын стандарт дугаарлалт

  • ISSN: International Standard Serial Number-Цуврал хэвлэл дэх олон улсын стандарт дугаарлалт

  • ISO:The International Organization for Standardization-Олон улсын стандартын байгууллага

  • UN/CEFACT: The United Nations Centre for Trade Facilitation and Electronic Business- электрон бизнес, худаладаг хөнгөвчлөх НҮБ-ын төв.

  • WCO: The World Customs Organization-Дэлхийн гаалийн байгууллага.

  • WHO: The World Health Organization-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.

GS1 болон Олон улсын стандартын байгууллагын ажлын харилцаа холбоо нь урт хугацааны турш идэвхтэй үргэлжилсээр байна. Олон улсын стандартын байгууллага нь дэлхийн хамгийн том стандартыг хөгжүүлэгч юм. Женевт төвтэй 158 оронд тус бүр стандартын гишүүн байгууллагатай. GS1-ийн хэд хэдэн гишүүд Олон улсын стандартын байгууллагын стандарт хөгжүүлэлтийн хороодод идэвхтэй оролцож тэргүүлэгч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж байна.

GS1 болон ОУСБ нь дэлхийн стандартын маш чухал баримтлалуудыг түгээж байна. GS1 нь ОУСБ-ын тамга тэмдэг нэн чухал ач холбогдолтой утгатай гэдгийг ойлгож хүндэлж байдаг бөгөөд зарим стандарт баримталдаггүй компаниудын эсрэг байдаг. Энэ нь яагаад маш олон GS1 стандартууд Олон улсын стандартуудтай нийцэж байдгийн гол шалтгаан юм. GS1 нь маш олон ISO стандартуудыг авч хэрэгжүүлсэн учраас эдгээр стандартууд нь нийцэж байдаг. Энэхүү уян хатан байдал нь тодорхойлолтууд болон GS1 зураасан кодууд, электрон мэдээлэл харилцан солилцох, түүнчлэн GS1 бүтээгдэхүүний электрон код RFID болон радио давтамжит долгионоор тодорхойлох стандартууд ч мөн хамрана.

GS1 стандартуудыг хэрэглэж байна гэдэг нь үйлчилгээний түвшин, сургалт, хэрэгжүүлэлтийг дэмжих ISO-олон улсын тохиромжтой стандартуудыг хэрэглэж байна гэсэн үг юм.

ISO стандартуудын хэвлэмэлээр танигдсан GS1 стандартууд:

  • GS1 GTIN (Global Trade Item Number)-Худалдааны эд зүйлсийн глобал дугаар

  • GS1 GLN (Global Location Number)-Байршлын глобал дугаар

  • GS1 SSCC (Serial Shipping Container Code)-Тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар

  • GS1 GRAI (Global Returnable Asset Identifier)-Дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгийн глобал дугаар

  • GS1 GIAI (Global Individual Asset Identifier)-Үл хөдлөх үндсэн хөрөнгийн глобал дугаар

  • GS1 GSRN (Global Service Relation Number)-Үйлчилгээний харилцагчийн глобал дугаар

  • GS1 GDTI (Global Document Type Identifier)-Баримт бичгийн глобал тодорхойлогч

  • GS1 Data Attributes and Application Identifiers-Мэдээллийн онцлог болон өгөгдлийн тодорхойлогч

  • Зарим GS1 өгөдлийн тодорхойлолтууд (ж нь: логистикийн нэгж)

  • GS1 BarCodes (EAN/UPC, GS1-128, ITF-14, DataMatrix)-Зураасан кодууд

  • GS1 DataBar™-Датабар- /Хүнсний задгай савлалттай бүтээгдэхүүнийг кодлоход ихэвчлэн ашиглагдана.

  • GS1 eCom EANCOM syntax- eCom EANCOM холбоотой систем

  • GS1 eCom XML syntax- eCom XML холбоотой систем

  • GS1 EPCglobal Gen 2 air interface- бүтээгдэхүүний электрон код болон Gen 2-ын холбоос

ISO-р хэсэгчлэн танигдсан GS1 стандартууд :

  • Зарим GS1-ийн өгөгдлийн тодорхойлолтууд

  • GS1 Global Data Dictionary- Мэдээллийн глобал толь

  • GS1 GDSN Data Pool certification process-Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ мэдээллийн сувгийн баталгаажуулалтын үйл ажиллагаа

  • GS1 EPCglobal EPC numbers- Бүтээгдэхүүний электрон кодны дугаарлалт

  • GS1 EPCglobal Gen 2 conformance and performance-Бүтээгдэхүүний глобал электрон код болон Gen 2-ын нийцүүлэлт болон үзүүлэлтүүд

  • GS1 EPCglobal software interface standards-Бүтээгдэхүүний глобал электрон кодны программ хангамж болон стандартуудын харьцуулалт.

GS1 Moнгол / Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865