Нийлүүлэлтийн хэлхээний менежмент

PDFХэвлэхИ-мэйл

Нийлүүлэлтийн хэлхээ :

Ямар нэг тодорхой бүтээгдэхүүний шаардлага нь үйлдвэрлэх,  тээвэрлэх, хадгалах, түгээх, бүтээгдэхүүнийг худалдаалах зохион байгуулалттай системийг агуулж байдаг бөгөөд энэхүү системийг “Нийлүүлэлтийн хэлхээ” гэнэ.

Нийлүүлэлтийн хэлхээ нь  бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртлэх бүх үйл ажиллагааг агуулж байдаг.  Эдгээр үйл ажиллагаа нь  бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэрээс жижиглэн худалдааны дэлгүүр хүртлэх тээвэрлэлтийн систем,  бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, агуулах дахь логистикийн том багцуудыг жижиг нэгжүүдэд хуваан дэлгүүрүүд рүү  хүргэх  түгээлтийн төвүүд, бүтээгдэхүүнийг худалдаалах жижиглэн худалдааны дэлгүүрүүд  юм.

Нийлүүлэлтийн хэлхээний үндсэн зорилго нь  зөв бүтээгдэхүүнийг зөв газарт зөв цагт нь хэрэглэгчдийн шаардлагад нийлүүлэн  нөөцийг хэтрүүлэхгүй дутаахгүй  байх  юм.

Үр ашигтай нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагаа нь   жижиглэн худалдаачнаас  түгээгч рүү түүнчлэн логистикийн нийлүүлэгч, буцаад үйлдвэрлэгч рүү  бүтээгдэхүүний шаардлага, жижиглэн худалдааны мэдээллийн урсгал  бүрэн гүйцэд тодорхой байдлыг бий болгодог.

Хэрэглэгчдээс эхлээд  нийлүүлэлтийн хэлхээ нь  жижиглэн худалдаачнаас  буцаад  түгээгч, үйлдвэрлэгч рүү тэлж байдаг.  Уламжлалт арга нь  жижиглэн худалдаачид нь    үйлдвэрээс захиалгаар нөөцөө хянах  түгээгчээс ирэх урьдчилсан мэдээллээр бараагаа захиалдаг. Жижиглэн худаладаачдад   бараагаа  авах боломжийг бүрдүүлэхийн тулд  үйлдвэрлэгч нь  тогтсон хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээгээ тодорхой байлгах ёстой. Энэ нь үйлдвэрлэгч борлуулалтаа урьдчилан тооцох ёстой гэсэн үг юм. Жижиглэн худалдаачидын нийгэмлэг холбоодууд нь Урьдчилсан мэдээлэл болон дүүргэлтийн хамтарсан төлөвлөлт гэх мэт хэрэгслүүдийг ашиглан үйл ажиллагаагаа сайруулдаг.  /Collaborative Planning Forecasting and Replenishment (CPFR)./ Энэхүү урьдчилсан  мэдээлэл  нь худалдаж авах түүхий эдийн төрөл, тоо хэмжээ, тэдгээр түүхий эд материалыг тээвэрлэх, түгээх цаг хугацаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь шаардлагатай цаг хугацаа  зэргийг үнэлэхэд ашигладаг. Бэлэн болсон бүтээгдэхүүн нь  борлуулагчаас  захиалга ирэх хүртэл агуулахад хадгалагдана.

Борлуулагч  нь үйлдвэрлэгчээс их хэмжээгээр худалдаж авдаг. Эдгээр нь ачааны машин, хавтан  бусад бүтээгдэхүүний савлагдсан тоо хэмжээ  зэргээс бүрдэнэ.

Борлуулагч тээвэрлэгдсэн барааг хүлээж аваад жижиг багц болгон жижижглэн худалдаачдад борлуулдаг. Жишээ нь: Борлуулагч  200 хайрцаг, хайрцаг бүрт 24 ш  ундааг нэг багц болгосон 5ш хавтан аваад жижиглэн худалдаачдад хайрцагаар нь борлуулах юм.

Нийлүүлэлтийн хэлхээний менежмент:

Нийлүүлэлтийн хэлхээний менежмент нь төлөвлөлт, нийлүүлэлтийн хэлхээний бүхий л үйл ажиллагаа болох  борлуулалт, материал татан авалт, үйлдвэрлэл, төлөвлөлт, хяналт, логистик болон агуулах, нөөцийн хяналт, түгээлт зэргийн зохион байгуулалт, зохицуулалтыг агуулж байдаг. Энгийнээр бол нийлүүлэлтийн хэлхээний үндсэн зорилго нь бүх бараа бүтээгдэхүүнийг зөв газар зөв цагт оновчтой ашигтайгаар  хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн үр дүнтэй байдлын илрэл нь ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ болон эдгээртэй холбоотой үнэ өртөг бага байх, хурдтай байхыг оновчлох юм.  Эцэст нь нийлүүлэлтийн хэлхээн дэх эдгээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээний түвшин,  нэмүү өртөг  өсдөг.

Саяхан болтол нийлүүлэлтийн хэлхээ нь хамгийн бага үнэд суурилсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар удирдагдаж байсан бол өнөө үед хэрэглэгчдэд суурилсан үйлдвэрлэгч болон нийлүүлэлтийн хэлхээний бусад холбоос болох жижиглэн худалдаачдад   өнөөгийн зах зээлийн шаардлага өөрчлөлтөд нийцэж байхаар бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай түгээх юм.

Олон жилийн турш үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний өндөр чанар нь өрсөлдөөний давуу тал болж байлаа. Хэдийгээр бүтээгдэхүүний чанар  нь  бүх талаараа сайжирч байгаа ч бүтээгдэхүүний түгээлт дэх хэрэглэгчдийн онцгой шаардлага нь өрсөлдөх гол  давуу тал болж байна. Амжилттай ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа нь тэд зах зээлийн шаардлага хэрэгцээг хэрхэн урьдчилан харж чадаж байгаагаар хэмжигдэж байна.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч, борлуулагч, логистикийн үйлчилгээ нийлүүлэгч, агуулахын операторууд, болон жижиглэн худалдаачид нь зах зээлээ зөвхөн өөрийн хэтийн төлөв бус илүү томоор их хэмжээгээр харах ёстой болж байна.  Макро менежмент нь  бизнесийн дотоод болон гадаад  харилцааг хоёуланг нь  үнэлж илэрхийлж байдаг. Макро менежментийн гол зорилго нь түүхий эд материалаас эхлээд худалдааны цэг хүртлэх бусад бүх холбоотой  худалдааны түншүүд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх юм.

Нийлүүлэлтийн хэлхээний  бүх  аспектүүдийн хяналтууд нь зөвхөн нэг ААН бус нийлүүлэлтийн хэлхээний бүх түншүүдэд  тэдгээрийн тус тусын үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг нэмэгдүүлсэнээр, үнийг бууруулах ашигтай байдлыг  бий болгох зэрэг  чухал ач холбогдолтой  байдаг.  Энэ нь үнийн хяналт, мэдээллийг түгээхтэй холбоотой бүх түншүүдэд хамтын ажиллагааны  хичээл зүтгэлийг шаарддаг. Нийлүүлэлтийн хэлхээг томоор удирдахын тулд нийлүүлэлтийн хэлхээн дэх үйл ажиллагаа бүрийн үр ашгийг тооцох хэм хэмжүүр, хэрэгслийг боловсруулж хөгжүүлсэн байх ёстой. Жишээ нь: Түншүүд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөсөн  ирэлт, цагтаа ирсэн ирэлтүүдийн ялгаа тоо хэмжээ, дугаарыг харуулах хэмжүүрүүдийг хөгжүүлэх ёстой. Нэгэнт тодорхойлогдсон эдгээр хэмжээсүүд нь нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч талуудын үзүүлэлтээр стандарт болдог.  Үзүүлэлтийн хэмжүүртэй холбоотой мэдээлэл нь худалдааны түншүүдийн хооронд ойлгогдсон, хийгдсэн, түгээгдсэн байх буюу нийлүүлэлтийн хэлхээ амжилттай байгааг  баталдаг. Энэ нь “Урьдчилсан мэдээлэл болон дүүргэлтийн хамтарсан төлөвлөлтийг” ашигласнаар  үр дүнтэй байдаг.

Менежментийн нэгдлүүд

  1. Дараах үндсэн таван нэгдлүүд нь нийлүүлэлтийн хэлхээний менежментэд агуулагддаг:  1.Төлөвлөлт  2. Гадаад эх үүсвэр  3.Үйлдвэрлэл  4. Түгээлт 5. Буцаалт
  2. Төлөвлөлт нь таны бүтээгдэхүүн үйлчилгээн дэх хэрэглэгчдийн шаардлагыг хангах, бүх эх үүсвэрүүдийг удирдах  стратегийн хөгжүүлэлтийг шаарддаг. Гол төлөвлөх асуудал нь  бага үнэ чанартай түгээлт зэрэг үр ашигтай нийлүүлэлтийн хэлхээг удирдах хэмжүүрүүдийн багцыг хөгжүүлэх юм.
  3. Гадаад эх үүсвэр нь та бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгохын тулд таньд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нийлүүлэгчийг сонгох шаардлагатай.  Үүнд мөн үнэлгээний багцын боловсруулалт агуулагдана. Худалдааны түншүүдтэй хийх борлуулалт, төлбөрийн үйл ажиллагаа нь хяналт дахь хэмжүүрийг бий болгох нь тэдгээрийн харилцаа холбоог сайжруулж байдаг.
  4. Үйлдвэрлэл нь төлөвлөлт, үйлдвэрлэл дэх  шаардлагатай үйл ажиллагаанууд шалгалт, савлалт, борлуулалт дахь бэлтгэл ажиллагааг агуулж байдаг. Нийлүүлэлтийн хэлхээн дэх хамгийн хүчтэй хэмжүүрийн хэсэг  болох үйлдвэрлэлийн хэмжүүр нь чанарын түвшин, бүтээгдэхүүний гаралт, ажилчдын бүтээмжийг хэмжиж байдаг.
  5. Борлуулалт түгээлт нь нийлүүлэлтийн хэлхээн дэх бүтээгдэхүүний бодит хөдөлгөөнийг агуулах бизнесийн чухал үйл ажиллагаа болох логистикээр илэрхийлэгдэнэ. Маш олон нийлүүлэлтийн хэлхээнд түгээлт нь  ихэнхдээ түүхий эд материалаа үйлдвэрлэлийн процесс рүү болон бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх  түгээлтээр илэрхийлэгдэж байдаг. Маш олон логистикийн үйлчилгээ нийлүүлэгчид нь нэмэлт үйлчилгээ болох агуулах, сурталчилгаа,  бүтээгдэхүүний бэлтгэл, тээвэрлэлтийн туршид гэмтсэн барааны дахин савлалт зэрэг  үйлчилгээг үзүүлдэг.
  6. Түүнчлэн маш олон  нийлүүлэлтийн хэлхээний салшгүй нэг хэсэг бол нийлүүлэлтийн хэлхээний асуудалтай хэсэг байж болох  дахин ашиглагдах  шар айрагны торх гэх мэт  зүйлсийн буцаалт юм.  Буцаалт нь  бүтээгдэхүүний түгээлтэд асуудалтай байгаа худалдааны түншүүдийг дэмжих,  худалдааны түншүүдийн илүүдэл болон доголдолтой барааны буцаалтыг хүлээн авах сүлжээг шаардаж байдаг.
  7. Эцэст нь нийлүүлэлтийн хэлхээний нийт зорилго нь: зөв бүтээгдэхүүнийг, зөв үнээр, зөв газар, зөв цагт нь хүргэх  нийлүүлэлтийн хэлхээний  гурван зөвийн зарчим юм. /3Р/.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865