“WE LOVE LOGISTICS” логистикийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.

PDFХэвлэхИ-мэйл

Логистик нь чөлөөт зах зээлийн эрэлт хэрэгцээ болон ханган нийлүүлэлтийн оновчтой хувиарлалтыг зохицуулж өгдөгөөрөө бидний өдөр тутмын бизнесийн болон хувийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ухагдахуун юм. ХБНГУ болон европ, латин америк, азийн зарим улс орнуудад жил бүрийн 4 сарын 10-нд орон даяар болон олон улсад “Логистикийн нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Харин Монголын Логистикийн Холбоо, МҮХАҮТ, ШУТИС болон ГОУХАН хамтран тус арга хэмжээний хүрээнд логистикийн үйл ажиллагааг сурталчлах “We love Logistic” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөг нь багш, судлаач, эрдэмтэд болон бизнес эрхлэгч, төрийн албан хаагч гээд сонирхогч бүх хүмүүст нээлттэй бөгөөд оюутан, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, сонирхогч талуудад логистик менежментийн мэргэжлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг ойлгуулах, олон нийтэд таниулахад чиглэгдэнэ.

Иймд та бүхнийг логистикийн чиглэлээр өөр өөрсдийн хийж буй үйл ажиллагаагаа сурталчлах боломж гарч байгааг уламжлан өдөрлөгийн хүрээнд хийгдэх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урья /хөтөлбөрийн төслийг үзнэ үү/.

“Логистикийн нээлттэй хаалганы өдөр”
өдөрлөгийн хөтөлбөр
/төсөл/

  • 2014 оны 2 сарын 27-ны өдөр
    “Логистикийн нээлттэй хаалганы өдөр” СЭДЭВТ СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ PR ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН УРАЛДААН зарлах

  • 2014 оны 3 сарын 12-ны өдөр
    “НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭН ДЭХ ЛОГИСТИКИЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлах

  • 2014 оны 3 сарын 15-ны өдөр
    “Логистикийн нээлттэй хаалганы өдөр” СЭДЭВТ СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ PR ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН УРАЛДААН-ы материал хүлээн авах, шалгаруулах

  • 2014 оны 4 сарын 1-ний өдөр
    15:00-17:30 Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн материалыг хүлээн авах

  • 2014 оны 4 сарын 7 -ны өдөр
    10:00-10:30 Хэвлэлийн бага хурал
    14:00-17:00 Сэтгүүлчдэд зориулсан логистикийн сургалт

  • 2014 оны 4 сарын 9 -ны өдөр
    09:00-13:00 Эрдэм шинжилгээний хурал /ШУТИС-ийн төв номын сангийн хурлын зааланд/
    18:00-19:00 “Монгол улс дахь логистикийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” теле нэвтрүүлэг /нээлттэй ярилцлага/

  • 2014 оны 4 сарын 10-ны өдөр
    10:00-13:00 “Логистикийн мэргэжил сурталчлах” өдөрлөг /ШУТИС, КТМС-ын байранд/
    14:00-17:00 Агуулах, логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцах аялал /Эм Си Эс Кока Кола ХХК, АПУ ХК-ны агуулах,........ /
    18:00-19:00 Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ /МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд/
    19:00-21:00 “We love logistics” оюутан залууст зориулсан үдэшлэг /МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд/

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Цахим хаяг: www.monlogistics.mn, www.mongolchamber.mn
Харилцах утас:
99091025, 95341188, 99019141, 91913731, 313411
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Зураасан код логистикийн хэлтэс / Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865