“Монголын Үндэсний Цахим нэг цонх” чадавхийг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 3 сарын 2 ны өдрийн 69 тоот тогтоолоор гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх”-ны системийг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах удирдах хороог баталж, тус хорооны эхний хуралдаанаар уг системийн гол хэрэглэгч болох хувийн хэвшлийн гол төлөөлөл болсон байгууллагын хувьд МҮХАҮТ-ыг цаашид ЦНЦ-ны системд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран энэ чиглэлээр хэрэглэгчдийн ойлголтыг дээшлүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зэргээр сургалт, сурталчилгааг хариуцан ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд МҮХАҮТанхим нь UNESCAP буюу Нэгдсэн үндэсний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр “Монголын Үндэсний Цахим нэг цонх” чадавхийг бэхжүүлэх сургалт семинарыг 2014 оны 3 сарын 13-14 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт семинарын хүрээнд гадаад худалдаанд оролцогч холбогдох яамд агентлагууд /тухайлбал ЗГХЭГ, МТШХХГ, МГЕГ, МХЕГ/ -аас гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Монгол улсын хэмжээнд ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл хүргэсний сацуу, оролцогчдод уг системийн талаар зөв ойлголт, мэдээллийг өгч, цахим нэг цонхны системийг өөрийн орондоо амжилттай туршин, хэрэгжүүлж буй БНСолонгос улс, Малайз, Индонез, Сенегал зэрэг улсуудын туршлагатай экспертүүд танилцуулга мэдээлэл хийлээ.

Сургалт семинарт ЗГХЭГ, Засгийн газрын холбогдох яамд агентлагуудын удирдах түвшний хүмүүс болон GIZ буюу Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны Монгол дах суурин төлөөлөгчийн газруудын албаны хүмүүс оролцсон бөгөөд оролцогчид Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх ямар боломжууд байна, Цахим нэг цонхны системийг хэрхэн үр ашигтай зөв хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл юу байгаа талаар чөлөөтэй санал бодлоо солилцлоо. Сургалт, семинарын хүрээнд гарсан санал санаачилгуудыг нэгтгэн АНДЭЗНКомиссоос нэгдсэн зөвлөмж гаргахаар боллоо.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865